Шекспирийн сонгодог зохиол

бичсэн: SARAAHAI, 2013-12-7, 02:56
нглийн алдарт жүжгийн зохиолч Уилльам Шекспирийн сонгодог зохиол Ромео Жульетта хоёр, Гамлет, Зуны шөнийн зүүд, Макбет, 12 дахь шөнө, Тампест зэрэг инээдмийн болоод эмгэнэлт зохиолуудыг хүүхэд багачууддаа зориулан хялбаршуулан найруулсан хувилбарыг гайхалтай уран зургуудаар амилуулан түүний амьдрал, цаг үе, уран бүтээлийн намтар түүхийн хамтаар хүргэж байна....
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хуруун чинээ зүйлийг уулын чинээ бүү болго

бичсэн: SARAAHAI, 2012-12-7, 01:08

     Давшгүй даваа буй хэмээнэ, хэр давах хэмээн бүү сэтгэ

     Давьюу хэмээвээс давмой

     Гэтлэшгүй мөрөн буй хэмээнэ, хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ

     Гэтэльюү хэмээвээс гэтэлмой

     Энэ үнэхээр сайхан үг байгаа биз. Үнэхээр давшгүй гээд итгэчихвэл яаж ч давах вэ дээ. Болж л өгвөл бэрхшээлийн өмнө түмэн шалтаг тоочин бүдэрч унахыг илүүд үзэх биз. Тэр уул өндөр ч энэ нь айх бэрхшээх зүйл биш гэдэгт итгэчихвэл давж л орхино доо. Хүмүүсийн дунд хүндрэл бэрхшээл, зовлон, бүтэлгүйтлийн тухай тогтсон үнэлэмж бүхий загварууд байдаг. Тэгээд хүн тэр бүхэн өөрт тулгарвал энэ ч зовлон болоо...

төрөл:БИЧЛЭГҮҮД
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Аз жаргалын 10 нууц /Адам Жексон /

бичсэн: SARAAHAI, 2012-9-3, 11:44

 

Нэг дэх нууц Хандлагын хүч.

Жинхэнэ Аз Жаргалын анхдагч нууц нь хандлагын хүч болно . Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүн аливаа зүйлд яаж хандаж байна, хорвоо ертөнцийг ямар нүдээр харж байна гэдгээс их юм хамаарна гэсэн үг. тэгэхээр аливаа зүйлээс сайн талыг нь олж харахыг хичээж, өөдрөг үзэлтэй байх нь аз жаргалын анхны түлхүүр байх нь. хөх тэнгэр, алтан нар, гялалзах одод гээд л харахыг хүсч хичээвэл амьдралд сайхан зүйл олон бий. мөн түүнээс гадна азгүй муу явдал тохиолдлоо гэхэд өөрийгөө зүхэж, бусдыг буруутган яагад надад заавал ийм юм тохиолдож байгаан бол, яагаад би ийм азгүй юм бэ г...

төрөл:NOMIIN TEMDEGLEL
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“Чингис хаан”, “Бат хаан”, “Эцсийн тэнгис рүү” (гурамсан роман)

бичсэн: SARAAHAI, 2012-7-28, 04:03
Зөвлөлтийн төрийн шагналт зохиолч Василий Яны Монголын эзэнт гүрнийг цогцлоосон агуу удирдагч, их хаадын байлдан дагууллын талаар өөрийн өнгө аясаар бичиж туурвисан “Чингис хаан” “Бат хаан”, “Эцсийн тэнгис рүү” хэмээх гурамсан роман нь дэлхийн 30 гаруй оронд 50-иад хэлнээ хөрвүүлэгдэн уншигч олны хүртээл болжээ.
Зохиолчдоо төрийн шагнал авчирсан алдарт бүтээл - Дэлхийн талыг эзэлж, Их Монголын агуу гүрнийг цогцлоосон их хаад, эрэмгий жанждын сүр хүч, цог жавхаа, мэргэн ухааны байлдан дагууллыг түүхийн өөр өнцгөөс өгүүлэх  “Чингис хаан”, “Бат хаан”, “Эцсийн тэнгис рүү” хэмээх гурамсан роман.

...
төрөл:BOLOR SUDAR
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Монгол туургатны үлгэр (тэргүүн, дэд, гутгаар дэвтэр)

бичсэн: SARAAHAI, 2012-7-28, 04:01

Болор Судархэвлэлийн газраас эрхлэн гаргаж буйМонгол туургатны үлгэрцуврал 2 боть номд та бүгдийн урьд өмнө уншиж, сонсож байгаагүй хүүхдэд сургамжтай 300 гаруй шилдэг үлгэрийг багтаасан бол гутгаар дэвтэрт Монгол ардын шигшмэл 100 гаруй үлгэрийг түүвэрлэн орууллаа. Дотор нь:

Нэн эртний түүхэн домог үлгэр

• Түүхэн домог үлгэр

Зан заншлын үлгэр

Явган үлгэр

Баатарлаг үлгэр

Газар усны домог

Бадарчингийн үлгэр

Аж байдлын үлгэр

Шог үлгэр

• Ёгт үлгэр гэж ангилж өгснөөрөө давуу талтай.


...
төрөл:BOLOR SUDAR
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant