2009-06-09
Монголчуудад чанартай эм бүтээгдэхүүн нийлүүлнэ

Монголын хэрэглэгчдэд чанартай эм бүтээгдэхүүнээрээ хэдийнэ танил болсон Герман улсын Денк компанийн томоохон төлөөлөгчид манай улсад ирсэн байна. Тус компани манай улсад эм ханган нийлүүлж эхэлснээс хойш 10 жилтэйгээ золгож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Чингис зочид буудалд Денк 10 жил сургалт семинарыг зохион байгууллаа.  Эмийн чанар, баталгаат байдлаараа алдартай Германы Денк компанийн захирлууд болох Стефан Хубер, Франк Зиммерманн нар ч энэхүү семинарт оролцсон байна. Денк компани нь 1948 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаандаа Германд үйлдвэрлэж, чанарыг нь шалгаж, бүтээсэн гэсэн чиглэлийг баримталж ажилладгаараа онцлогтой. Манайх чанар сайтай  бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг учраас эм нь эмч, өвчтөн  хоёрын  хооронд баталгаат гүүр болж чаддаг. Тиймээс чанарын өндөр баталгаатай, эм бүтээгдэхүүнүүдээ Монголд  нийлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Танай улсын хувьд эмийн тэргүүлэх компани "Монос фарм" компанитай 1998 оноос хамтран ажиллаж, Монголын эмийн зах зээл дээр Денк компанийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалж эхлээд 10 жил болж байна. Харин дэлхийн 50 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлж, тухайн улс бүртээ 2-5 эмч төлөөлөгчийг ажиллуулж  байна гэж тус компанийн ерөнхий захирал Стефан Хубер ярив.Дээрх сургалт семинарт нийслэл дүүргийн нэгдсэн эмнэлэг болон өрийн эмнэлгүүдийн 200 гаруй эмч оролцож байгаа юм. Энэ үеэр тус компанийн манайд шинээр нийлүүлж байгаа зүрх судасны болон даралт ихсэх өвчний эмүүд болох Амло-Денк, Эна-Денк, Симба Денк зэрэг эмийг хэрхэн зохистой хэрэглэх талаарх сургалт сурталчилгааг явуулсан байна. Манайх шиг зүрх судасны өвчлөл өндөртэй тэрдундаа зуны улиралд иргэдийн даралт ихэсдэг энэ үед шинээр нийлүүлж байгаа дээрх эм өвчтөнүүдэд үр дүнгээ өгнө гэдгийг оролцогсод онцолсон.

Мөн Денк компани нь үе мөч, чихрийн шижин, зүрх судасны өвчин, мөөгөнцрийн эсрэг, антибиотик, ходоодны шүүрэл багасгах чиглэлүүдээр эмээ үйлдвэрлэдэг. Өнөөдрийн байдлаар 30 төрлийн эмийг манайд нийлүүлж байгаа байна.  Цаашдаа тус компани манайд нийлүүлэх эмийнхээ нэр төрлийг нэмэгдүүлэхээс надна Өмнөд Америк, Зүүн Европын улсуудад үйл ажиллагаагаа тэлэх зорилготой гэнэ.


Бичсэн: SARAAHAI | цаг: 13:41 | ERUUL MEND
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: