“Чингис хаан”, “Бат хаан”, “Эцсийн тэнгис рүү” (гурамсан роман)

бичсэн: SARAAHAI, 2012-07-28, 16:03
Зөвлөлтийн төрийн шагналт зохиолч Василий Яны Монголын эзэнт гүрнийг цогцлоосон агуу удирдагч, их хаадын байлдан дагууллын талаар өөрийн өнгө аясаар бичиж туурвисан “Чингис хаан” “Бат хаан”, “Эцсийн тэнгис рүү” хэмээх гурамсан роман нь дэлхийн 30 гаруй оронд 50-иад хэлнээ хөрвүүлэгдэн уншигч олны хүртээл болжээ.
Зохиолчдоо төрийн шагнал авчирсан алдарт бүтээл - Дэлхийн талыг эзэлж, Их Монголын агуу гүрнийг цогцлоосон их хаад, эрэмгий жанждын сүр хүч, цог жавхаа, мэргэн ухааны байлдан дагууллыг түүхийн өөр өнцгөөс өгүүлэх  “Чингис хаан”, “Бат хаан”, “Эцсийн тэнгис рүү” хэмээх гурамсан роман.

...
төрөл:BOLOR SUDAR
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Монгол туургатны үлгэр (тэргүүн, дэд, гутгаар дэвтэр)

бичсэн: SARAAHAI, 2012-07-28, 16:01

Болор Судархэвлэлийн газраас эрхлэн гаргаж буйМонгол туургатны үлгэрцуврал 2 боть номд та бүгдийн урьд өмнө уншиж, сонсож байгаагүй хүүхдэд сургамжтай 300 гаруй шилдэг үлгэрийг багтаасан бол гутгаар дэвтэрт Монгол ардын шигшмэл 100 гаруй үлгэрийг түүвэрлэн орууллаа. Дотор нь:

Нэн эртний түүхэн домог үлгэр

• Түүхэн домог үлгэр

Зан заншлын үлгэр

Явган үлгэр

Баатарлаг үлгэр

Газар усны домог

Бадарчингийн үлгэр

Аж байдлын үлгэр

Шог үлгэр

• Ёгт үлгэр гэж ангилж өгснөөрөө давуу талтай.


...
төрөл:BOLOR SUDAR
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

XVII зууны Монгол түүхэн сурвалжийн тулгуур эхүүд

бичсэн: SARAAHAI, 2012-07-28, 15:56
Бид энэ удаа монгол түүхэн сурвалжийн дотор онцгой байр суурьтайХураангуй алтан товч”, ЛувсанданзаныАлтан товч”, “Эрдэнийн товч”, “Шар тууж”, “Асрагч нэртийн түүх” хэмээх XVII зууны таван түүхэн сурвалжийн судалгааг уншигч таны оюуны мэлмийд өргөн толилуулж байна.  “Лу. Алтан товч” нь ЮНЕСКО-ийнДэлхийн дурсамжхөтөлбөрийн олон улсын зөвлөлдөх хорооны ээлжит Х бага хурлаас дэлхийн хосгүй үнэт баримтат өвөөр бүртгэгдсэн.
Өвөг дээдсийн маань идэрхэг хүчирхэг үе хийгээд эе эв эвдэрч, эргэж хөрвөж явсан түүхийг хүүрнэн өгүүлсэн эдгээр түүхэн сурвалж танд, танай гэрт эерэг сайхан эрчим түгээ...
төрөл:BOLOR SUDAR
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Брэнд бүтээгдэхүүн

бичсэн: SARAAHAI, 2012-07-28, 15:53
Монголын нууц товчообол Монголын их хаадын угсаа гарал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он дарааллын бичиг мөн. 13-р зууны үеийн монголчуудын ахуй амьдралын хэв маяг, эзэн Чингис хаан болоод Их Монгол улсын түүхийг уран зохиолын хэллэгээр бичсэн хосгүй нандин судар юм.

...
төрөл:BOLOR SUDAR
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

"Хөх судар" роман "Монголд үйлдвэрлэв-2011" үзэсгэлэн худалдаанаас шилдгийн шилдэг "ГРАНПРИ" шагнал хүртлээ

бичсэн: SARAAHAI, 2012-07-28, 15:25

 

2011 оны 01 сарын 24-ны өдөр  МУЗГ, ХХААХҮЯ-аас хамтран зохион байгуулсан “Монголд Үйлдвэрлэв -2011” үзэсгэлэн, яармагт  салбар салбарын үндэсний томоохон үйлдвэрүүд өөрсдийн гаргасан бүтээгдэхүүнийхээ дээжээр  оролцсон бөгөөд, хэвлэлийн салбараас   “Аз Хур” ХХК-ны “Болор Судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Хөх Судар” цуврал гурван ботийг  Үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, шинэ техник технологийг нэвтрүүлж салбарын хэмжээнд бодит үр дүнд хүрснийг нь үнэлж  шилдгийн шилдэг  Гранпри, алтан цомыг хүртээлээ.


...
төрөл:BOLOR SUDAR
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих