Аз жаргалын 10 нууц /Адам Жексон /
Нэг дэх нууц Хандлагын хүч.
Жинхэнэ Аз Жаргалын анхдагч нууц нь хандлагын хүч болно . Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүн аливаа зүйлд яаж хандаж байна, хорвоо ертөнцийг ямар нүдээр харж байна гэдгээс их юм хамаарна гэсэн үг. тэгэхээр аливаа зүйлээс сайн талыг нь олж харахыг хичээж, өөдрөг үзэлтэй байх нь аз жаргалын анхны түлхүүр байх нь. хөх тэнгэр, алтан нар, гялалзах одод гээд л харахыг хүсч хичээвэл амьдралд сайхан зүйл олон бий. мөн түүнээс гадна азгүй муу явдал тохиолдлоо гэхэд өөрийгөө зүхэж, бусдыг буруутган яагад надад заавал ийм юм тохиолдож байгаан бол, яагаад би ийм азгүй юм бэ г...