О.ЛХАГВА:ДЭЛХИЙ ТЭР ЧИГЭЭРЭЭ НАНОТЕХНОЛОГИ УРУУ ЯВЖ БАЙНА
-Нанотехнологийн ачаар компьютерийн хурд, чадал хэдэн зуу дахин нэмэгдэж, хүний эрхтэнийг засан сэргээнэ-
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор О.Лхагваатай уулзаж ярилцлаа. Тэрбээр Нью-Йоркийн Шинжлэх ухааны академи болон Шугаман бус эрдмийн дэлхийн академийн жинхэнэ гишүүн, ХХ зууны дэлхийн 2000 шилдэг эрдэмтний дипломт, “Дэлхийд хэн нь хэн бэ” толь бичигт данстай эрдэмтэн юм.
-Нанотехнологийн болон үйлдвэрийн хувьсал болох гэж байгаа тухай ярих боллоо. Ямар үед үйлдвэрлэлийн шинэ хувьсал болдог юм бэ?
-Хүмүүсийн таньж мэдсэн эрдэм боловсрол хуримтлагдсаар технолог...