2010-06-10
СЭТГЭХҮЙН ЦАР ХҮРЭЭНИЙ ГАЙХАМШИГ /Дейвид Жозеф Шварц/

АМЖИЛТЫГ ӨӨРИЙН ХҮЧЭЭР БИЙ БОЛГО

Амжилт ялалтыг илэрхийлдэг. Амжилтад хүрэх нь амьдралын зорилго байдаг. Уулыг ч байрнаас нь хөдөлгөх чадалтай гэдэгтээ үнэн голоосоо итгэ. Үнэхэээр ч тө үүнийг хийх чадалтай. Хүмүүс ийм чадалтайдаа итгэж чаддаггүй болохоор туршиж үздэггүй. Итгэлийн хүчээр л уулыг байрнаас нь хөдөлгөж чадна. Амжилтад хүрэх итгэл үнэхээр амжилтад хүргэдэг. Итгэлийн хүч чадалд илбэ, ид шид байдаггүй. “Үүнийг яаж хийх вэ?” гэдэг асуулт голдуу чадна гэдэгтээ итгэдэг хүмүүсийн л хаалгыг тогшдог. Итгэл бидний хүч чадлыг хөдөлгөөнд оруулдаг. “За, яах вэ. Үзээд алдая, гэхдээ бүтэхгүй л байх даа” гэсэн сэтгэлгээ нь амжилтгүй байдалд хүргэдэг. Айдсын тухай бодвол амжилтад хүрдэггүй. Харин амжилтын тухай бодвол амжилтад хүрдэг. Манлайлагчдыг хүндэл, тэднээс сур, ажигла, судал. Гэхдээ тэднийг тахин шүтэж болохгүй. Тэднээс илүү, урт зам туулж чадна гэдэгтээ итгэ. 2 дахь хамгийн сайн нь би гэсэн хандлагыг хэвээр хадгалагчид хамгийн сайн 2 дахь нь болж үлддэг.Хүн өөрийн бодол санааны бүтээгдэхүүн байдаг. Сэтгэх цар хүрээгээ тэл, өөрийгөө хөгжүүл. Амжилтандаа итгэх үнэнч, хүнднтгнлтэй итгэлээр, тэмүүлэлтэй, идэвхтэйгээр амжилтын замаар урагшил. Өөртөө итгэвэл л сайн сайхан биеллээ олдог. Таны оюун ухаан тоо томшгүй олон бодлыг бий болгодог машин л гэсэн үг.

Амжилтад хүрэх хамгийн эхний, маш энгийн эхний алхам бол Өөртөө итгэ, Амжилтанд хүрнэ гэдэгтээ үнэн голоосоо итгэ. Та чадна, чадах ч болно.

Итгэлийн хүч чадлыг хөгжүүлэхийн тулд:1.Амжилтын тухай бод. Ялагдлыг март.2.Бодсоноосоо илүү гэдгээ өөртөө байнга сануул. 3.Сэтгэх цар хүрээгээ тэл.

ӨӨРИЙГӨӨ ГОЛЖ, ШАЛТАГ ТООЧИХ ӨВЧНӨӨ ЭМЧИЛ

Өөрөөсөө өвчин эрэхээ болихын тулд хэрэглэх 4 арга: 1.Эрүүл мэндийнхээ тухай ярихаас татгалз. 2.Эрүүл мэнддээ хэт санаа зовохоо боль. 3.Эрүүл мэндийнхээ одоогийн байдалд үнэнээсээ сэтгэл хангалуун бай. 4.Өөртөө “Ядрах нь хойргошироос хол дээр” гэдгий байнга сануул.

Оюуны чадавхиа голж, шалтаг тоочих өвчнөөсөө салах 3 арга: 1.Өөрийн оюуныг хэзээ ч бүү басамжил, бусдынхыг бүү дөвийлгө.Чадвараа хямдаар бүү худалд. 2.Бодол санаагаа ашиг тустай зүйл бүтээж, бий болгоход ашигла. Би ялж байна гэсэн сэтгэлгээг хэвшүүл. 3.Мэдээлллийг цээжлэхийн оронд сэтгэж сур. Оюуны чадавхий шинэ санаа олох, түүнийгээ боловсруулах, ажлаа илүү сайн хийх, шинэ арга зам эрж олоход зориул.

Насны шалтгаас ангижрах 3 арга: Өөрийгөө хөгшинд тооцох нь яалгдлын өвчин. 1.Одоогийн насаа эерэг талаас нь хар. Бүтээлч байх хэдэн жил танд үлдсэнийг тооц. Би одоо л эхэлнэ. Миний хамгийн сайхан жилүүд урд маань хүлээж байна. Гэж бодох нь ялагчдын сэтгэх хэлбэр юм.

Азгүй тохиол гэх шалтгаас салах 2 арга: 1. Учир шалтгаан, үр дагаврын хуулийг хүлээн зөвшөөр. Бэлтгэл, төлөвлөлт, амжилтын бүтээлч сэтгэхүй нь хүмүүсийг азтай мэтээр бусдад  харагдуулдаг. 2.Хий хоосон сэтгэгдэлд бүү авт. ЗӨВхӨн аз тохиосноор бид амжилтад хүрэхгүй. Амжилтад хүрэх зүйл хийж, амжилтын зарчмуудад мэргэжсэнээр амжилт олддог.

ИТГЭЛЭЭ ТЭТГЭЖ, АЙДСАА УСТГА

Айдас бодитой, түүнтэй дайтахын өмнө хүлээх зөвшөөрөх хэрэгтэй. Үйл хөдлөл айдсыг арилгадаг. Айдсаа устга. Дараа нь зөв алхам хий. 1.Юунаас айгаад байгаагаа тогтоо. 2.Ажиллаж эхэл. Шийдмэг бай. Эргэлзээ айдсыг улам ихэсгэдэг. Санах ойгоо зөв удирдаж, итгэл найдвараа алдахгүй бай. Үүний тулд завхан эерэг дурсамжуудаа хадгал. Бодол санааныхаа банкнаас зөвхөн эерэг бодлуудыг л гаргаж ав. Сөрөг бодлуудыг дайсан болж устгахаас нь өмнө устга. 3.Хүмүүсийг зөв өнцгөөс нь хар. Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар аливааг хий. 5. Би өөртөө итгэж байна. үнэхээр итгэж байна гэсэн үгийг мөрдлөгөө болго.

Бодол санаандаа итгэлтэй байхын тулд зөвийг үйлд. Бүрэг байдлаас гарахын тулд 1. Хамгиын эхний эгнээнд бай. 2. Бусдын нүдийг эгцэлж хардаг бай. 3.25 хувь илүү хурдан алхаж бай.  4. Бодол санаагаа ичиж зоволшүй илэрхийлж бай. 5. Нүүр дүүрэн инээмсэглэж бай.

СЭТГЭХ ХҮРЭЭГЭЭ ТЭЛ

Сэтгэх цар хүрээгээ тэлж чадвал үр дүнд хүрдгийг бүү март.

1.      Авьяас чадвараа хямдаар бүү үнэл. Өөрийгөө үнэл.Өөрийн төсөөлснөөс хавьгүй илүү гэдэгтээ итгэ.

2.      Өрган цар хүрээтэй сэтгэгчдийн тод томрунн, хөгжилтэй өөдрөг илэрхийллүүдийг хэрэглэ Амжилтгүй байдал, ялагдал, таагүй үг хэллэгээс зайлсхий.

3.      Бодож сэтгэх чадварынхаа хязгаарыг сориод үз. Бусдад, бас өөртөө тустайг бүтээх туршлагыг хуримтлулл.

4.      Ажлынхаа ирээдүйн, тод томруун дүр зургийг нүдэндээ харагдтал төсөөл.

5.      Ялих ялихгүй зүйлсийн хүрээнд баригдалгүй бодож сэтгэ. Анхаарлаа том зорилгууддаа төвлөрүүл.

БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ ХЭВШҮҮЛ

Боломжтойд итгэсэн үед оюун ухаан боломжтойг бодитой болгохын төлөө ажиллаж эхэлдэг. Хүсэл байвал шийдэх арга зам заавал олддог. Үхширмэл сэтгэлгээ бүтээлч амжилтын хамгийн аюултай дайсан. Амжилтын ертанцад чөднө гэдгийг нь мэдэх учир илүү сайн хийж чадах уу гэж асуухын оронд яаж илүү сайн хийх вэ гэж асуудаг. Йайгуу их амжилтууд өөртөө болон бусдад өндөр шаардлага тавигсдын хаалгыг л тогшдог.

1.Чадна гэдэгтээ итгэ. 2.Шинэ бүхэнд нээлттэй бай. Туршигч бай. 3. Өдөр бүр би илүү ихийг яаж бүтээх вэ гэж өөрөөсөө асуу. 4. Асууж, сонсч сур. 5. Бодол оюунаа тэл. Сонирхолтой хүмүүстэй уулзаж бай.

ЭРХЭМСЭГ БАЙ

1.Эрхэмсэг байснаар та хэрэгтэй хүн гэдгээ мэдэрнэ.  2.Таны гадаад төрх “ярьдаг” гэдгийг бүү март. Өөрийгөө танилцуулсан тэр хэмжээгээрээ та хүлээн зөвгөөрөгдөх болно. 3.Өөрийгөө зоригжуул, бүү доорд үз. 4.Ажлаа хүндэтгэ. Тэгвэл хамт ажиллагсад тань таныг хүндлэх болно. 5.Өөрийгөө хүндэтгэдэг хүн ингэх байсан уу гэж байнга өөрөөсөө асууж бай.

ОРЧНОО УДИРД

1.Амжилтад хүрэгсэд өөдрөг бодол санааг шоолж инээдэггүй. Сөрөг бодолтой хүмүүсийг бүү анхаар. 2.Урагш тэмүүлж байгаа хүмүүсийг дага. Тэдэнтэй хамт өгс. Асуудал гарсан үед амжилтад хүрсэн хүмүүсээс тусламж хүс. 3. Өчүүхэн бодолтой хүмүүст өөртөө саад хийх боломж бүү олго. 4.Оюун ухаан, бодол санаагаа чанартай зүйлээр цэнэглэ.Чанартай гэгддэг байхыг зорь. Тэгвэл та үр дүнд хүрнэ. 5.Хүмүүсийн тухай зөвхөн сайн талаас нь ярь. Хов живээс зайлсхий. 

                                    ЗӨВӨӨР ХАНД

Үхээнц биш амьд байх хандлагыг хэвшүүл. Өөрийгөө зоригжуул. Тухайн сэдвийг аль болох сайн судал. Дандаа цог золбоотой бай. Сайн мэдээнүүд сайн үр дүнд хүргэдэг.  Бусдыг үнэлж хүндлэх, та бол чухал” гэсэн хандлагыг хэвшүүл. Эхлээд өөрөө үйлчилдэг байх хандлагыг хэвшүүл.Үр дүн урам зоригоос шууд шалтшаалдаг. Бусдын нэрийг зөв дуудаж, бич. Ажилтнууд, гэр бүлийнхэндээ урам зориг өгч, сэтгэл санааг нь дэмж. Өөрийг тань дэмжих орчныг бий болго. Гэр бүлдээ эерэг уур амьсгалыг бий болго.Ямар ч үед тэдэндээ анхаарал тавь. Мөнгө олмоор байгаа бол эхлээд өөрөө үйлчил. 

БУСДЫН ТУХАЙД ЗӨВ БОДОЛ, САНААГ АГУУЛ

1.Бусдын дэмжлэгийг ол. Хүмүүсийг хайрлаж сур. Тэдний хайртай хүн нь бол. 2.Хэнийг ч төгс гэж бүү бод. Бусдад ч ялгаатай байх эрх бий. 3.Нөхөрлөл бий болгох анхны алхмыг та өөрөө хий. 4. Эерэг сайн бодлын нэмэх сувгийг л сонс. Хүмүүсийн сайн төлыг л олж хар. 5. Бусдыг сонс. 6. Эелдэг бай. 7. Ялагдал хүлээсэн үедээ бусдыг бүү буруутга.

ӨӨРИЙГӨӨ ДАЙЧЛАХ ЗУРШЛЫГ БИЙ БОЛГО

1.Бүтээлч сэтгэлгээтэй бай. 2.Асуудал бэрхшээл тулгарахыг мэддэш бай, тулгарсан үед нь даван туул. 3. Санаа дангаараа амжилт олохгүй, бодитой хэрэгжсэн үедээ л үнэ цэнэтэй байдаг. 4. Айдсанн даван туулж, өөртөө итгэхийн тулд идэвхтэй бай. 5. Оюунаа дайчил. Шууд эхэл, үргэлжлүүл. 6. Эргэн тойрноо өнөөдөрийн нүдээр хар. Би гууд одоо эхэлж байна гэж бай. 7.Санаачилгатай бай. Авьяас, хичээл зүтгэлээ нээ.

ЯЛАГДЛАА ЯЛАЛТ БОЛГОН ХУВИРГА

1.Амжилтад хүрэхийн тулд алдаагаа судал. Ялагдал бүрээс сургамж ав. Сурах ёстойгоо сур. Дараа нь ялагдалдаа инээмсэглэ. Сургамж олж авсан үед л ялагдал ялалт болж хувирдаг. 2.Өөрийгөө шүүмжлэх нь бүтээлч сэтгэлгээ юм. Алдаа, сул талаа хүлээн зөвшөөрөхөөс бүү ай. 3.Хувь заяагаа муулахаа боль. Энэ нь хэнийг ч юунд ч хүргэхгүй. Заавал арга нь олдоно гэдэгт итгэ. 4.Бүгдийг орхиод дахиад шинээр сэргэгээр эхэл.Сайн сайхныг олж хар. 

ӨСЧ ХӨГЖИХ ЗОРИЛГОДОО  АЛХАМ АЛХМААР ОЙРТ

Эхлэхээсээ өмнө юу хүсч байгаагаа тодорхойл. Хүсэл эрмэлзлэлээ ажилдаа ашиглавал хүч чадал болж хувирдаг. Өөр хувилбаруудтай бай. Шинэ санаа бий болоход хөрөнгө оруул. Өдар бүр мөн 1 жилийнхээ төлөвлөгөөг гарга.

ХОШУУЧЛАЛЫН СЭТГЭЛГЭЭНД СУРАЛЦ

1.Хүмүүст хшрэхийг хүсвэл тэдний ойлгох хэлээр ярь. 2. Энэ асуудлыг авч үзэх илүү хүнлэг арга аий юу гэж боддог бай. 3. Урагш ахих тухай бод, хөгжил дэвшилд итгэ. Урагшил. 4. Өөртэйгөө зөвлөх цаг гарга.

СЭТГЭХҮЙН ЦАР ХҮРЭЭНИЙ ГАЙХАМШГИЙГ АМЬДРАЛЫНХАА ХАМГИЙН ЧУХАЛ ҮЕҮҮДЭД ХЭРЭГЛЭЖ ЗАНШ

Сэтгэхүйн цар хүрээнд ер бусын увидас бий. Явцуу сэтгэгдэлд автах аюул тулгарвал сэтгэх цар хүрээгээ тэлэхэд туслах зарчмууд:

1.Явцуу сэтгэгчид таныг ч бас явцуу сэтгэхийг албадвал өргөн цар хүрээтэй сэтгэ. Үүний тулд хэрүүл хийхээс зайлсхийвэл та хожно. Том хэвээрээ байгаарай. Дайралтад өртөнө гэдгээ мэддэг бай. Тань руу дайрагчид сэтгэлзүйн өвчтэйг бүү март. Тэднийг өрөвд. Тэдний дайралтын эсрэг дархлаатай болох хүртлээ өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ.

2.Хэрэгтэй бүхэн надад байхгүй гэж санагдах үед өргөн цар хүрээтэй сэтгэ. Өөрийгөө үнэлж сур. Ингэхдээ: Эрхэмсэг оршихуйгаар аж төр. Тэгвэл мөн тэгж сэтгэхэд тань тусална. Эсрэг сайн талуудаа анхаар. Бусдыг зөв өнцгөөс хар. Өөрийнхөө сайн талыг олж харахуйц өргөн цар хүрээтэйгээр сэтгэ.

3.Зөрчил маргаанаас зайлах аргагүй үед өргөн цар хүрээтэй сэтгэ. Маргаан хэрүүлээс зайлсхийхийн тулд: Өөрөөсөө шударга бай. Энэ тийм чухал гэжүү гэж асуу. Та маргаснаар юу ч олж авч чадахгүй, харин алдана.

4.Ялагдсан үедээ ч өргөн цар хүрээтэйгээр сэтгэ. Бэрхшээл бүрийг сургамж гэж ойлго. Зөв оролдлого, туршлагыг хослуул.

5.Урам зориггүй болох үед өргөн цар хүрээтэй сэтгэ. Таныг хайрлаасай гэж бодож байгаа хүнийхээ хамгийн сайн талыг анхаар. Хайртай хүнийхээ төлөө ямар 1 онцгой зүйл хийж, түүнийгээ давт.

6. Ажилдаа урагш ахихаа больсон үед өргөн цар хүрээтэй сэтгэ. Би илүү сайн ажиллаж чадна гэж бод. Эхлээд өөрөө үйлчилбэл мөнгө аяндаа олдохыг олж харах хүртлээ өргөн цар хүрээтэй сэтгэ.  


Сэтгэгдэл:


Баярлалаа хаанаас авч болох вэ?
Бичсэн: Гомбо (зочин) цаг: 16:25, 2023-09-09 | Холбоос | |


гайхалтай
Бичсэн: Зочин цаг: 19:43, 2019-07-17 | Холбоос | |


Хаанаас авч болох вэ? Мэдэх нэг нь хэлээд өгөөч
Бичсэн: Зочин цаг: 07:48, 2016-09-21 | Холбоос | |


энэ ном их таалагдлаа
Бичсэн: Зочин цаг: 15:25, 2014-05-16 | Холбоос | |


таалагдлаа маш их
Бичсэн: dembe цаг: 21:47, 2013-04-07 | Холбоос | |


таалагдлаа
Бичсэн: Зочин цаг: 23:25, 2012-11-14 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Төмс Арилгагч цаг: 17:42, 2012-01-14 | Холбоос | |


сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг үнэхэээр гайхалтай
Хорвоо дэлхий уужим хийх зүйл их байна,Дели Карнигри "Найзуудаа хэрхэн ялах мөн Хүмүүст хэрхэн нөлөөлөх" "Нууц"гэх зэрэг сайхан номнууд олон байнаа.Орчуулгын номнуудыг эх хэл дээр нь унших бүр ч гайхалтай байдаг юм байна лээ.
Бичсэн: Цэцэг (зочин) цаг: 16:11, 2012-01-14 | Холбоос | |


сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг үнэхэээр гайхалтай
гоё шүү Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг номыг олон жилийн өмнө хэд хэдэн удаа уншсан өөрийгөө өөрчлөе,хөгжүүлье гэсэн хэн бүхэнд уншмаар л ном.Дээрх номыг уншснаас хойш сэтгэхүй, далд ухмсартай холбоотой ном зохиолууд уншиж дасгалуудыг хийж туршаад амьдралаа өөрчилж чадсан. Одоо бол гүн ухаан далд ертөнцийн тухай сонирхох болсон. Амьдралаа хэрхэн авч явах нь танаас шалтгаална. Өөдрөг бай, Тэмц,хөдөлмөрлө,Бүгдийг гэрэл гэгээтэй талаас нь хар
Бичсэн: цэцэг (зочин) цаг: 16:01, 2012-01-14 | Холбоос | |


тэврэлт goy
Бичсэн: Зочин цаг: 19:35, 2011-12-16 | Холбоос | |


zaaval tsag gargaj unshaarai
Uneheer gaihaltai saihan nom!
Бичсэн: Зочин цаг: 18:06, 2010-10-12 | Холбоос | |


harin tiimee. uneheer yamar ch hun unshihad iluudehgui nom shuu. bi hed heden udaa unshsan. tegeed hamgiin gol hesguudiig ni toimlon beldsen yam. uran zohioliin nom l bish bol yamar ch nomiig unshingaa chuhal hesguudiig ni devter deer temdegleed surchihsan ymaa.unshsan humuust ur ogoojoo ogoh bol
tugai. гоё шүү
Бичсэн: SARAAHAI цаг: 15:33, 2010-07-14 | Холбоос | |


Амжилтад хүрэх итгэл үнэхээр амжилтад хүргэдэг. Итгэлийн хүч чадалд илбэ, ид шид байдаггүй. “Үүнийг яаж хийх вэ?” гэдэг асуулт голдуу чадна гэдэгтээ итгэдэг хүмүүсийн л хаалгыг тогшдог. Итгэл бидний хүч чадлыг хөдөлгөөнд оруулдаг...

анх Багабанди гуайн үед билүү гарсан байх мань хүн сайн ном гэж сайшаасан байсан, уншчихсан болохоор саяхан нэг дахиж жаахан гарчигласан. догь ном шүү ном эхэлж байгаа жишээ нь хүртэл
тэр менежерийн илүү нь юу байсан тухай ярианаас эхлээд догь

сайхан блог байна танд амжилт
Бичсэн: g84 цаг: 00:32, 2010-07-12 | Холбоос | |


Энэ ном үнэхээр гоё ном. Надад их таалагдаад байгаа. гоё шүү
Бичсэн: Зулцэцэг (зочин) цаг: 22:33, 2010-07-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax