2010-06-10
НУУЦ /Ронда Берн/

НУУЦ ГЭЖ ЮУ ВЭ

*Амьдралын агуу их нууц бол Таталцлын хууль юм. *”Ижил нь ижлээ татдаг” гэж таталцлын хууль тунхагладаг. Та ямар зүйл бодно, түүнийгээ өөртөө татна. *Бодол соронзонтой адил. Таны бодлууд ертөнцөөр нисч адил давтамжтай бүхий л юмсыг сонронздон татаад эргээд тан дээр ирдэг. *Ямар 1 зүйлийг өөрчлөхийг хүсч байвал бодол санаагаа өөрчилж, өөр давтамжийг барь. *Танаас урсан гарах бодол санаанууд ирээдүйн амьдралыг тань бүтээнэ. Оюун ухаанаа төвлөрүүлж олон дахин боддог зүйл тань амьдралд тань ирнэ. *Таны бодол санаа бодожин биелдэг.

НУУЦЫГ Я АЖ ХЭРЭГЛЭХ ВЭ

Эхний алхам: Хүсэх: Хүсэлтээ одоо цаг дээр бич. Би одоо маш баяртай байна гэж талархаад амьдралдаа хүсч байсан түүнийгээ авлаа гэж нэгд нэгэнгүй тоочоорой. Олон дахин гуйх шаардлагагүй.

2р алхам:Итгэх: Хшссэн бүхэн чинь хэдийн ирсэн гэдэгт итгэ. Таны хүсэл мөрөөдөл бодожин биелж байгаа гэдэгт бүрэн дүүрэн итгэгтүн.

3р алхам: Хүлээн авах: Хүссэн зүйл чинь биелбэл ямар баяр хөөрийг мэдрэх вэ яг тийм байлга. Үүнийг яг одоо хий.

АГУУ ИХ НУУЦ АРГУУД

*Найдлага бол агуу их татах хүч мөн. Юу хүссэнээ найдаж хүлээ. *Талархал-Хүссэн зүйлийг амьдрал руу татан авчрах хамгийн хүчтэй арга. Өөртөө байгаа зүйлд таларх, тэгвэл илүү ихийг өөртөө татна. *Хүсэл мөрөөдлөө хэзээний биелсэн гэж таларх. Энэ нь чамд их эрч хүчийг  өгч, ертөнц рүү хүчирхэг дохиоллыг илгээнэ. *Нүдэндээ амилуулах аргыг хэрэглэснээр хүссэнээ хэдийн өөртөө олж авсан гэдэгт итгэлтэй болно. *Таталцлын хуулийг 1 удаа бус цаг ямагт хэрэглэ. *Унтахын өмнө энэ өдөр тохиолдсон тааламжгүй явдлуудыг санаж, түүнийг таатай сайхан дүр зургаар соль.

МӨНГӨНИЙ НУУЦ

*Мөнгө дуудахдаа хамаг анхаарлаа эд баялагт төвлөрүүл. *Маш их мөнгөтэй мэтээр төсөөл. Ингэж сэтгэл санаа өөдрөг болсноор эерэг давтамж дээр байрлан улмаар мөнгөний урсгал тан руу ирнэ. *Яг одоо өөрийгөө аз жаргалтай гэж мэдэр. *Таалагдсан зүйлсээ энэ минийх болно, энийг худалдаж авна гэж хэлж бай. *Бусдад мөнгө өгвөл танд бүр их мөнгө орж ирэх болно. *Шуудангаар мөнгөний чез ирж байна гэж төсөөлөн бод. *Зөвхөн хөрөнгө мөнгөний тухай л бод.

ХАРИЛЦААНЫ НУУЦ

*Ухаан бодол, үйл хөдлөл, үг хэл , орчин нөхцөл чинь хүсэл сонирхолтойтойгоо зөрчилдөхгүй байх ёстой. *Өөрийнхөө сөвыг дүүртэлж гэмээнэ та бусдад буян үйлдэж болно. *Өөрийгөө хүндэлж, хайрласны хэрээр бусдын хайрыш татна. *Өөртөө сэтгэл хангалуун бай. *Өөрийнхөө хамгийн сайн шинжийг олж, анхаарлаа төвлөрүүл. *Бусдын эерэг сэтгэл татам чанарт анхаарлаа төвлөрүүл.

ЭРҮҮЛ ЭНХИЙН НУУЦ

*Үрлийг эм хэмээн итгэж хүртвээс тэр эм болно.*Эрүүл саруул гэдэгтээ анхаарлаа төвлөрүүл. *Инээд баяр баясгаланг урин дууддаг. *Бие эвгүйцэх төдийд өвчин бүү тооч. *Мөнхийн залуу нас, эрүүл чийрэг биеийн тухай бод. *Хөгшрөл, өвчин зовлонгийн тухай ярийг бүү тоо.

ЭНХ АМГАЛАНГИЙН НУУЦ

*Сэтгэл зүрхээ сонс, бодол мэдрэмжээрээ шинэ дориоллыг илгээгтүн. *Сөрөг муу зүйлсэд анхаарлаа хандуулвал хувийн амьдралдаа таагүй зүйлстйг соронздон татах болно. *Дэлхийг түгшээсэн асуудлуудаас илүү гэгээлээг сайн сайхан зүйлсэд анхаарлаа хандуул. *Энэ дэлхийн юм бүхэн хэнд ч хүрэлцэхээр баялаг. *Бодол санаа, сэрэл мэдрэмжийнхээ ачаар ширгэшгүй их баялгаас хэчнээнийг бол хүртэх боломжтой. *Энэ дэлхийд байгаа бүхнийг магтан дуулж, өндөр давтамжтай хайрын үелзэл дээр өөрийгөө байрлуул.

ТАНЫ НУУЦ

*Бүх юмс инерги. Та бол инергийн соронзон. *Та бол оюунлаг оршихуй. *Бүх ертөнц бодол санаанаас бүтнэ. *Та бол хязгааргүй их бодол санааны эх. *Бид бүгд бие биеэсээ хамааралтай.*Өнгөрснөө хаяж, ирээдүйгээ хүссэнээрээ бүтээх гавьяатай хүн бол та. Хүслээ бодит болгох чухал зам бол мөрөөдлөө биелсэн гэдэгт итгэж түүнийг нүдэндээ амилуулах юм. *Таны хүч таны бодол санаанд байдаг. Тиймээс өөрийгөө ухааран  ойлго.

АМЬДРАЛЫН НУУЦ

-Хувь заянаыхаа төөргийг хүссэнээрээ зурах эрх танд ногджээ. *Яг одоо аз жаргалтай байх гэдэг ганц зүйлийг л хийх ёстой. *Дотоод инергиэ хэдий их ашиглана, төдийчинээ хүч чадал таниар дамжин өнгөрнө. Өөрийн агуу их хүч чадал, суу билгээ ухамсарлан ойлгох цаг танд иржээ. *Хаагдмал оюун санаанаас ангижирсан цагт бүхий л салбар дахь хүмүүний үнэн гайхамшигт чадлыг таньж мэдэх болно. *Дуртайгаа хий.*Бүх эрх мэдэл таны гарт байна.


Сэтгэгдэл:


bi yg odoo ene nomiig unshij bna bi vvniig herejvvleh bolno ystoi goy nom bayrlalaa
Бичсэн: Дээгий (зочин) цаг: 11:16, 2015-07-28 | Холбоос | |


инээх алга ташилт


Бичсэн: Зочин цаг: 10:07, 2010-11-15 | Холбоос | |


энэ ном гайхалтай би хувьдаа шашнаас илүү нууцыг ашигладаг байсан.ер нь үргэлж ашиглахын тулд байнга авч явж баймаар юм байналээ\
Бичсэн: upshot_gp цаг: 10:57, 2010-09-19 | Холбоос | |


Энэ ном бас их гоё ном шүү.
Бичсэн: Зулцэцэг (зочин) цаг: 22:39, 2010-07-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax