17-р зууны түүхэн сурвалжийн тулгуур эхүүд болох 5 боть номыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барьлаа

бичсэн: SARAAHAI, 2012-07-28, 15:23

3-р сарын 06-ны өдөр МУИС-ийн багш Ш.Чоймаа, “Мөнхийн Үсэг Групп”-ийн ерөнхий захирал Д.Ганбат, МҮНС-ийн захирал Х.Чилаажав нар “Болор Судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан 17-р зууны түүхийн 5 боть /Лу алтан товч, Хураангуй алтан товч, Шар тууж, Эрднийн товч, Асрагч нэртийн түүх/ номыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барьлаа.


...
төрөл:BOLOR SUDAR
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

"Монгол туургатны үлгэр" ном "Аз Хур" ХХК-ийг "Үндэсний өв соёлыг түгээгч" байгууллагаар шалгарууллаа

бичсэн: SARAAHAI, 2012-07-28, 15:15
Монгол Улсад Худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулан зохион байгуулсан ЖДҮ-ийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи 2011 Олон улсын үзэсгэлэнгээс “Болор судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “МОНГОЛ ТУУРГАТНЫ ҮЛГЭР” 2 боть номоор “Аз Хур” ХХК-нь “Үндэсний өв соёлыг түгээгч” байгууллагаар шалгарч цом, хүндэт өргөмжлөл хүртлээ....
төрөл:BOLOR SUDAR
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Түүхийн 5 боть "Хэвлэлийн салбарын шилдэг бүтээгдэхүүн"-ээр шалгарлаа

бичсэн: SARAAHAI, 2012-07-28, 15:14

“Болор Судар” Хэвлэлийн Газраас эрхлэн гаргасан XVII зууны түүхийн тулгуур эхүүд “Лу Алтан товч”, “Хураангуй Алтан товч”, “Шар тууж”, “Эрдэнийн товч”, “Асрагч нэртийн түүх”   5 боть бүтээлээрээ  ХХААХҮЯ-аас зохион байгуулсан  “Монголд үйлдвэрлэв-2012” үзэсгэлэнгийн шилдгийн номинацид өрсөлдөн  2012 оны 02 сарын 13-ны өдөр  Үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх төр, засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, шинэ техник технологи амжилттай нэвтрүүлсэн бодит үр дүнг үнэлж “ХЭВЛЭЛИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр шалгарч цом,  ...

төрөл:BOLOR SUDAR
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“Болор судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан 3 ном шилдгээр шалгарав

бичсэн: SARAAHAI, 2012-07-28, 15:11

Боловсрол шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн хорооноос жил бүр “Оны шилдэг ном” шалгаруулах ажиллагааг зохион байгуулдаг билээ. 2011 оны шилдэг номын жагсаалтад “Болор судар” Хэвлэлийн газраас эрхлэн гаргасан
- “Хятад дахь баруун цастын халхчууд”
- “Таши”-16 цуврал ном
- “Гэр бүлийн эрүүл мэнд” номнууд шалгарч, энэ сарын 04-ний өдөр өргөмжлөлөө гардан авсан юм.


...
төрөл:BOLOR SUDAR
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Үндэсний бичиг соёлыг түгээгч байгууллагаар тодорлоо

бичсэн: SARAAHAI, 2012-07-28, 15:09

2012 оны  05-р сарын 04-ний өдөр Монголын үндэсний бичиг соёлын өдөр тохиосон. Энэ өдөр манай “Мөнхийн үсэг” групп үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэгч байгууллагаар тодорсон юм. Монгол бичиг маань дэлхийд хосгүй Мөнх тэнгэрийн бичиг. Тэгвэл Мөнх тэнгэрийн бичгээр  Их эзэн Чингис хааны Алтан урагтан бичгийн мэргэдийн бүтээн туурвисан 17 дугаар зууны Монголын түүхэн сурвалжийн охь болсон 5 шилдэг дурсгал болох “Алтан товч”, “Лу Алтан товч”, “Эрдэнийн товч”, “Шар тууж”, “Асрагч нэртийн түүх”-ийг уг эхээр нь эх бичгийн иж судалгааны хамт нийтэл...

төрөл:BOLOR SUDAR
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих