Ш. Батмөнх: Дэлхийн зах зээлд нэг килограмм царцаа 2-4 ам доллар хvрдэг

бичсэн: SARAAHAI, 2009-01-16, 14:11
Миний хамгийн дуртай хоол бол царцаа. Амт шимтийн хувьд ярих юмгvй. Би удийн хоолондоо 60 ширхэг царцаа иддэг. Зарим vед царцаа олдохгvй бол амьтны дэлгvvрээс худалдаж авдаг. Нэг царцаа 30 центийн vнэтэй ч дуртай хоолондоо мөнгө хайрладаггvй” гэж Сингапурын иргэн Чэн Жун Шэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. “Ер нь Өмнөд Африк, Алжир, Филиппин, Хятад зэрэг оронд царцааг хvнсэнд хэрэглэх нь хэвийн vзэгдэл”гэж ургамал судлаач, эрдэмтэн Ш.Батмөнх ярьсан. Тэрбээр 40-өөд жилийн турш царцаа судалж, тэдгээрийг цуглуулан, боловсруулах төхөөрөмж зохион бутээжээ. Царцааны ашиг тус, хор хөнөөлийн...
төрөл:SHINJLEH UHAAN
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Д.Чулуунбаатар: “Амь үрэгдсэн ч гомдолгүй” гэж гарын үсэг өгөөд Антарктидыг зорьсон

бичсэн: SARAAHAI, 2009-01-12, 21:55
 
Нас барсан хүмүүсийг тэнд нь л оршуулдаг. Гэрийнхэн нь цэцэг явууллаа гэхэд тэр нь жилийн дараа л ирнэ.

“Хурын шим” төвийн захирал, туйл судлаач Д. Чулуунбаттай уулзаж ярилцлаа. Тэрбээр Монголдоо ганц хүн. Учир нь Антарктидийн мөсөн туйлаас дэлхийн халуун цэгт очиж монгол хүний биемахбодийн тэсвэр хатуужлыг дэлхий нийтэд таниулсан гавьяатай нэгэн.
Амьд мэнд гэрийн бараа харж чадах болов уу л гэж бодож байсан.

-Антарктид тивийг судлах ажилд оролцсон хоёрхон монгол хүний нэг нь та юм байна. Ингэхэд судалгааны багт оролцох болсон шалтгаан нь юу байв?
-1982-1984 оны хооронд Өмнөд туй...
төрөл:SHINJLEH UHAAN
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ж.Батхүү: ДОХ-ын эсрэг бэлдмэлээ эхлээд хулгана дээр, дараа нь туулай, сармагчин, эцэст нь хүн дээр туршина

бичсэн: SARAAHAI, 2009-01-12, 15:17

МУИС-ийн биологийн факультетийн Биохими-био Органикийн тэнхмийн багш профессор Ж.Батхүүтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр Японы Токиогийн их сургуулийн докторантурыг эмзүйн чиглэлээр төгссөн цөөхөн эрдэмтдийн нэг юм.


Нэг эм гаргахын тулд багаар бодоход жил, 100 сая ам.доллар зарцуулдаг
-Таныг Японы эрдэмтэдтэй хамтран ДОХ-ын эсрэг эм бэлдмэл хийж байгаа .гэж сонслоо. Судалгааны ажил тань хэр амжилттай байна даа?
-Манайханд нэг гэм бий л дээ. Бага зэрэг туршилт хийгээд л үр дүн гарчихвал шууд сенсаац болгочихдог. Хуруу шилэнд хийсэн туршилт нь амжилттай болчихвол ДОХ-той хүн дээр турших боло...

төрөл:SHINJLEH UHAAN
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Д. Энхцэцэг: Бөртэ-Yжин тулган дахь галаа бөхөөх дорой эмэгтэй байсан бол Чингис хаан ертөнцийн талыг эзлэх байсан гэж vv

бичсэн: SARAAHAI, 2009-01-12, 13:01

Монголын тvvхэнд нэрээ дуурсгасан баатарлаг эрс олон боловч тэдний байгуулсан гавьяанаас дутахааргvй чухал vvрэг гvйцэтгэсэн хацар гоо хатад, эмэгтэйчvvд цөөнгvй. Тэд эх оронч, уужим тэнvvн ухаан бодолтой, хvнлэг энэрэнгvй ёс журмыг сахигч, өвөг дээдэс, эцэг эхийнхээ сургаалийг хvндлэн дагагч байснаас тvvх шаштирт тэмдэглэгдэн vлдсэн байдаг. Монголын тvvх судар, төрт ёсонд эерэг vvрэг гvйцэтгэж, нэр хийгээд мөрөө vлдээсэн хатдын тухай тvvхч Ж.Урангуа. Д.Энхцэцэг нар судалгаа хийж "Монгол хатад" бvтээлээ туурвижээ. Нэр цуутай хатдын нийгэмд гvйцэтгэсэн vvрэг болон сонирхолтой баримтуудын талаар...

төрөл:SHINJLEH UHAAN
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

З.Түмэн- Өлзий: Есөн эрдэнийн 108 ширхэг үнэт чулуун тоногтой, яст мэлхийн хөлөг бүхий шүрэн шатар, оньсоор бүтээсэн ертөнцийн долоон гайхамшиг манай музейд бий

бичсэн: SARAAHAI, 2009-01-10, 22:23
Дэлхийн бүх улс орны оюун ухааны дахин давтагдашгүй бүтээлүүдийг агуулсан Оюун Ухааны Олон Улсын Музей Монголд бий. Энэхүү музейг үүсгэн байгуулагч  нь Монгол Улсын Соёлын гавьят зүтгэлтэн, шилдэг зохион бүтээгч З.Түмэн- Өлзий юм. Тэрбээр 3000 шахам хувилбар оньсон бүтээл бүтээж, 5000 шахам хуудас тодорхойлолт, томъёолол, техникийн шугам зураг хийж, баталгаажуулж, зохиогчийн эрх патент аваад байна. Түүнтэй уулзаж ярилцсанаа уншигчиддаа хүргэе.
-Оюун Ухааны Олон Улсын Музейн талаар уншигчдад маань сонирхуулаач?
-1990 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод байгуулагдсан Монголын а...
төрөл:SHINJLEH UHAAN
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих