2012-7-28
Монгол ардын уртын дуу
Редакци:  Уран зохиол
Ангилал:  Соёл уламжлал
Зохиогч:  "Болор Судар" хэвлэлийн газар
Хэвлэсэн он:  2012
Танилцуулга: 

 “БОЛОР СУДАР” хэвлэлийн газраас үндэснийхээ өв соёлыг мэдэх, хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, дэлхий дахинаа таниулах, сурталчлах түүгээрээ дамжуулан улс эх орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулахыг хүссэн хүн бүхэнд зориулан “МОНГОЛ АРДЫН УРТЫН ДУУ” хэмээх номыг манай зах зээл дээр гаргасан нь цаг үеэ маш зөв мэдэрсэн алхам болж чадсан юм. Уг номд “Төрийн түмэн эх”, “Нарийн сайхан хээр”, “Цэцэн хааны хүлэг”, “Энх мэндийн баяр”, “Ар хөвчийн унага” зэрэг хорь гаруй дуу багтсан.
“МОНГОЛ АРДЫН УРТЫН ДУУ”-г монголын алдартай хорин таван уртын дуучдын танилцуулга болон номд багтсан дуунуудыг бүрэн хамруулсан хоёр ширхэг CD дагалдаж байгаа нь уртын дууг сурахыг хүссэн, тэр талаар дэлгэрэнгүй мэдэхийг зорьсон хүн бүхний таалалд нийцнэ гэдэгт итгэлтэй байна.
Та энэхүү номыг худалдан авахыг хүсвэл “АЗ ХУР” номын дэлгүүрийг зориорой. 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant