XVII зууны Монгол түүхэн сурвалжийн тулгуур эхүүд
•Бид энэ удаа монгол түүхэн сурвалжийн дотор онцгой байр суурьтай “Хураангуй алтан товч”, Лувсанданзаны “Алтан товч”, “Эрдэнийн товч”, “Шар тууж”, “Асрагч нэртийн түүх” хэмээх XVII зууны таван түүхэн сурвалжийн судалгааг уншигч таны оюуны мэлмийд өргөн толилуулж байна. “Лу. Алтан товч” нь ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын зөвлөлдөх хорооны ээлжит Х бага хурлаас дэлхийн хосгүй үнэт баримтат өвөөр бүртгэгдсэн.
•Өвөг дээдсийн маань идэрхэг хүчирхэг үе хийгээд эе эв эвдэрч, эргэж хөрвөж явсан түүхийг хүүрнэн өгүүлсэн эдгээр түүхэн сурвалж танд, танай гэрт эерэг сайхан эрчим түгээж, монголчуудын өчигдрийн мөрийг түүхэн баримтаар ухаарахад тусална гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Бичсэн: SARAAHAI | цаг: 15:56 |
BOLOR SUDAR
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих