Хуруун чинээ зүйлийг уулын чинээ бүү болго

бичсэн: SARAAHAI, 2012-12-7, 01:08

     Давшгүй даваа буй хэмээнэ, хэр давах хэмээн бүү сэтгэ

     Давьюу хэмээвээс давмой

     Гэтлэшгүй мөрөн буй хэмээнэ, хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ

     Гэтэльюү хэмээвээс гэтэлмой

     Энэ үнэхээр сайхан үг байгаа биз. Үнэхээр давшгүй гээд итгэчихвэл яаж ч давах вэ дээ. Болж л өгвөл бэрхшээлийн өмнө түмэн шалтаг тоочин бүдэрч унахыг илүүд үзэх биз. Тэр уул өндөр ч энэ нь айх бэрхшээх зүйл биш гэдэгт итгэчихвэл давж л орхино доо. Хүмүүсийн дунд хүндрэл бэрхшээл, зовлон, бүтэлгүйтлийн тухай тогтсон үнэлэмж бүхий загварууд байдаг. Тэгээд хүн тэр бүхэн өөрт тулгарвал энэ ч зовлон болоо...

төрөл:БИЧЛЭГҮҮД
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Гар утас болон тусгайлсан төхөөрөмж дээр ном унших нь нэн тохиромжтой

бичсэн: SARAAHAI, 2012-6-7, 11:21
     “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэсэн үгийг бид бага балчраасаа сонссоор өсөж өндийн, энэ үгийг ч хэрэгжүүлэн, номтой нөхөрлөсөөр ирсэн  билээ. Гэхдээ цаг үеийнхээ боломжоос шалтгаалаад цаасан хэвлэмэл ном л уншдаг байсан. Одоо ч гэсэн хэвээрээ л дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд интернэтийн цахим ном гэсэн үг хэллэг сонсдох боллоо. Уншигчдын маань зарим нэг нь энэхүү үйлчилгээний хэрэглэгч болоод удаж байгаа байх. Харин нөгөө хэсэг нь энэ талаар ойлголт муутай байж ч мэдэх юм.

Жилээс жилд дэлхий даяар цахим хэлбэрээр  ном уншигчдын тоо огцом өсч, борлуулалт нь төдий хэмжээгээр нэмэгдсээ...

төрөл:БИЧЛЭГҮҮД
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Байх дуртай газарт чинь хайж яваа хүн чинь бий

бичсэн: SARAAHAI, 2012-6-7, 11:04

3аяаны ханиа, жинхэнэ хайраа баар, ресторан, шөнийн клубээс хайх хэрэггүй, хамгийн их очдог, байх дуртай газарт чинь хайж яваа хүн чинь бий” гэж “Хайрын нууцууд” номондоо зохиолч Адам Жексон бичжээ.

Үнэхээр ч сонирхол, үнэт зүйлс, итгэл үнэмшил, зорилгоороо зохицон нийцэх нь дүр байдал, дур хүслээс илүүтэй бөгөөд дотоод ертөнцөөрөө нэгдэж чадах тийм харилцаанаас эхэлсэн хайрын холбоо цаг хугацаа, амьдралын ямар ч саад бэрхшээлийг давах туулах чадвартай байдаг аж.

Социологичид тогтвортой гэр бүлийн амьдрал хийгээд жинхэнэ хайрын харилцаанд нөлөөлөгч хүчин зүйлсийн тухай судалжээ. Судалгаа...

төрөл:БИЧЛЭГҮҮД
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“Би тэдэнд хайртай байсан юм”

бичсэн: SARAAHAI, 2012-6-7, 10:21
     АНУ-д Балтиморийн хамгийн аймшигтай гэгддэг харуудын амьдардаг нэгэн дүүрэгт олон жилийн өмнө сонирхолтой судалгаа хийгджээ. Хотын их сургуулийн социологийн нэгэн профессор оюутнуудаа энэ дүүргийн нэгэн сургууль уруу явуулж, хүүхэд бүрийн ирээдүйд үнэлгээ бичихийг хүсжээ. Гэтэл бүх тайлангийн хариу “найдваргүй” гэж гарчээ. Мэдээж, маргааш амьд байх эсэх нь ч тодорхойгүй, хар тамхичид олонтай, хөвгүүд нь ямар нэгэн гэмт хэргийн бүлэглэлд холбогдож, охид нь биеэ үнэлдэг, нийгэм нь ч тэднийг хүлээн авахгүй, зөвхөн өөрсдийн хуулиар амьдардаг тийм газар ирээдүй яаж харагдах нь ойлгомжтой байв....
төрөл:БИЧЛЭГҮҮД
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Монголчууд өөрсдөө Монголын зах зээлд гол тоглогч нь байх ёстой

бичсэн: SARAAHAI, 2011-9-22, 06:52

“Дэлхийн банк санхүүгийн зах зээл, эдийн засагт Монгол Улс өрсөлдөгч, тоглогч болох бололцоо бүрдээд байна. Ялангуяа уул уурхайн баялагт түшиглэсэн Монголын эдийн засаг дэлхийд хүчээ авах цаг ирлээ. 1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш нийгмийн олон шийдэл, асуудалтай тулгарахын зэрэгцээ эдийн засгийн байдал нь улам бүр хөгжсөөр ирсэн. Уул уурхайн идэвхтэй хөгжил нь дэлхийн банк санхүүгийн зах зээлд Монголын оролцоог хүчтэй болгох үндэс суурийг бий болгож байна. Гэтэл бид үүнд хэр бэлтгэлтэй байна вэ. Монголчуудынхаа банк санхүүгийн, эдийн засгийн, хөрөнгийн зах зээли...

төрөл:БИЧЛЭГҮҮД
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant