2012-06-07
Гар утас болон тусгайлсан төхөөрөмж дээр ном унших нь нэн тохиромжтой
     “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэсэн үгийг бид бага балчраасаа сонссоор өсөж өндийн, энэ үгийг ч хэрэгжүүлэн, номтой нөхөрлөсөөр ирсэн  билээ. Гэхдээ цаг үеийнхээ боломжоос шалтгаалаад цаасан хэвлэмэл ном л уншдаг байсан. Одоо ч гэсэн хэвээрээ л дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд интернэтийн цахим ном гэсэн үг хэллэг сонсдох боллоо. Уншигчдын маань зарим нэг нь энэхүү үйлчилгээний хэрэглэгч болоод удаж байгаа байх. Харин нөгөө хэсэг нь энэ талаар ойлголт муутай байж ч мэдэх юм.

Жилээс жилд дэлхий даяар цахим хэлбэрээр  ном уншигчдын тоо огцом өсч, борлуулалт нь төдий хэмжээгээр нэмэгдсээр байгааг олон тоо баримтаар нотолж болно. Үүнтэй зэрэгцэн цахим хэлбэрээр ном унших боломжтой төхөөрөмжүүд ч өдөр бүр хэдэн зуун мянгаараа үйлдвэрлэгдэж  байна. Тиймээс ч дэлхийн жишгийг Монголд ойртуулах зорилгод тулгуурлан “Мөнхийн үсэг” группийн нэгдлийн компани болох “ВиЭсЭм” ХХК-ийн хамт олон өөрсдийн нэгэн бүтээл болох цахим номын худалдааны системийг нийт монголчууддаа танилцуулж байна. Уг програм хангамж нь Монгол инженерүүдийн ур ухаанаар олон улсын стандартад нийцүүлэн Монгол хэл дээр зохиогдсон бөгөөд албан ёсны баталгаажуулалт хийсэн бүтээгдэхүүн юм.

Энэхүү систем нь бүх төрлийн ухаалаг гар утас болон таблет төхөөрөмж дээр Аz-цахим ном уншигч програмын тусламжтай ном зохиолуудыг унших бөгөөд  www.bookstore.mn цахим хуудсаар дамжуулан цаг хугацаа, орон зайнаас үл хамааран олон төрлийн үйлчилгээг авах боломжтой юм. Гар утас болон тусгайлсан төхөөрөмж дээр ном унших нь нэн тохиромжтой бөгөөд авч явахад авсаархан, хөнгөн дээр нь олон номыг багтаах боломжтой байдаг, түүнчлэн биед ойрхон байдаг тул илүү зардал гаргахгүйгээр ном уншихад тохиромжтой  зэрэг давуу талтай юм. Мөн хэвлэмэл ном нь цаас, будаг, химийн шингэн гэх мэт бодит зардал ихтэй байдаг тул өртөг өндөртэй байдаг бол цахим ном нь байгальд ээлтэй технологи бөгөөд хэвлэмэл номоос харьцангуй хямд үнээр зарагддаг.

Уншигч та худалдан авсан номоо Андройд үйлдлийн системтэй бүх /гар утас, таблет гэх мэт/ төхөөрөмж дээр  Android market цахим хуудаснаас Аz-цахим ном уншигч програмыг үнэгүй татан авч суулган унших боломжтой юм. Харин одоо хүссэн номоо хэрхэн худалдан авах вэ?  Гишүүнээр бүртгүүлснээр худалдан авалт хийх боломжтой болно. Гишүүнээр элсэхийн тулд www.bookstore.mn сайтын шинээр бүртгүүлэх хэсэгт өөрийн нэр, цахим шуудан, нууц үгийг оруулан бүртгүүлнэ. Бүртгүүлсэн цахим шууданд ирсэн баталгаажуулах холбоосоор орж, өөрийн бүртгэлээ баталгаажуулна. Нэг цахим шуудангаар зөвхөн нэг л гишүүн бүртгүүлнэ. Өөрөөр хэлбэл, бүртгэлтэй цахим шуудангаар дахин гишүүнчлэл авах боломжгүй. Гишүүн болсноор тухайн хэрэглэгчид данс автоматаар үүсэх ба энэ дансанд худалдан авсан бүх ном байршина. Данснаас ном татахдаа өөрийн баталгаажуулсан төхөөрөмж дээрээс хэдэн ч удаа татан авах боломжтой. Гишүүн нь миний бүртгэл хэсэгт хувийн мэдээллээ солих боломжтой бөгөөд  нэг удаад хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.

Сайтын гишүүн хүссэн номоо сонгон өөрийн сагсанд хийх боломжтой бөгөөд сагсалсан номнуудаас сонгон худалдан авалт хийнэ. Худалдан авалт хийх болгонд захиалгын дугаар үүснэ. Төлбөрийг бэлнээр / оффис дээр ирж тушаах/ болон дансаар /банкинд очиж дансанд тушаах / хийх боломжтой. Дотоодын болон Олон улсын Visa, Master картаар төлбөр төлөхдөө картны мэдээлэл бөглөх хэсэгт картын мэдээллээ үнэн зөв алдаагүй бөглөн төлбөрийг шилжүүлснээр худалдан авалт баталгаажих юмТөлбөрийн мэдээлэл баталгаажсан тохиолдолд худалдан авсан ном гишүүний хувийн дансанд автоматаар орох нь ээ.

Хэрэв та өөрийн ном бүтээлийг www.bookstore.mn цахим номын худалдааны  сайтаар дамжуулан худалдаалахыг хүсвэл цахим номын эх нь нууцлал, хамгаалалт өндөр зэрэглэлд хийгдсэн тул хэвлэх, олшруулах, хууль бусаар ашиглах боломжгүйгээр порграмчлагдсан гэдгийг дуулгахад таатай байна. Мөн зохиол бүтээлүүдийг 24 цагийн турш орон зайнаас хамаарахгүй дэлхий даяар борлуулах бөгөөд  сонголт бүхий найдвартай банкны системүүдтэй холбогдоод байгаа юм. Түүнчлэн зохиолч, хэвлэн нийтлэгчид цахим хуудсаар дамжуулан борлуулж буй бүтээлүүдийнхээ гүйлгээний түүхийг тогтмол харж, тухай бүр шалгаж хянах боломжтой. Дээр нь ном бүтээлээ цахим худалдаанд байршуулан борлуулахад зохиогчоос төлбөр авахгүй. Хэвлэлийн эхэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй. Тооцоог гэрээнд заасан хугацаанд хийх бөгөөд орлогын дүн болон худалдаанд оруулах номын тоонд хязгаар тавигдахгүй гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Ийнхүү зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн олон оронд амьдарч буй нутаг нэгтнүүдэд маань өөрийн оронд хэвлэгдэн гарч буй ном бүтээлийг цахим номын сайтаар дамжуулан худалдан авч таалан унших боломж бүрдлээ.  Та гар утас, таблет төхөөрөмжөө ашиглан тав тухтай нөхцөлд, амралт зугаалга, хөдөө хээр хаана ч явахдаа, автобус унаа алинд ч тэр, эсвэл ямар нэгэн зүйлд дугаарлан зогсохдоо бүр цаашлаад зам дээр машиндаа түгжрэн суухдаа ч уурлаж бухимдахын оронд цахим номоо уншин тайвширч, гэгээрэх боломжийг бид олгож байна. Дашрамд нь, хэдэн ч ном худалдан авч татан суулгасан таны утас болон төхөөрөмжид огт ачаалал өгөхгүй өчүүхэн зай эзэлнэ гэдгийг уламжилья.

Эрхэм уншигчид, зохиолч, хэвлэн нийтлэгчид та бүхэнтэй хамтран ажиллахад манай www.bookstore.mn цахим номын худалдааны сайт үргэлж нээлттэй байх болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та манай сайтад хандахаас гадна ажлын цагаар 70129799 утсанд холбогдоорой. Биечлэн уулзахыг хүсвэл манай “ВиЭсЭм” ХХК  СБД-Нарны зам-”Мөнхийн үсэг Групп”-ийн  2-р давхарт байрлаж байна. 

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax