“3аяаны ханиа, жинхэнэ хайраа баар, ресторан, шөнийн клубээс хайх хэрэггүй, хамгийн их очдог, байх дуртай газарт чинь хайж яваа хүн чинь бий” гэж “Хайрын нууцууд” номондоо зохиолч Адам Жексон бичжээ.
Үнэхээр ч сонирхол, үнэт зүйлс, итгэл үнэмшил, зорилгоороо зохицон нийцэх нь дүр байдал, дур хүслээс илүүтэй бөгөөд дотоод ертөнцөөрөө нэгдэж чадах тийм харилцаанаас эхэлсэн хайрын холбоо цаг хугацаа, амьдралын ямар ч саад бэрхшээлийг давах туулах чадвартай байдаг аж.
Социологичид тогтвортой гэр бүлийн амьдрал хийгээд жинхэнэ хайрын харилцаанд нөлөөлөгч хүчин зүйлсийн тухай судалжээ. Судалгаанд 50-аас дээш жилийг хамтдаа аз жаргалтай өнгөрүүлсэн хосууд оролцсон бөгөөд судалгааны үр дүнд “Жинхэнэ хайрын тогтвортой харилцаа тогтоход тухайн хосын харилцаанд нөхөрлөл хамгийн их үүрэгтэй. Өдрөөс өдөрт татагдах сэтгэлээр жинхэнэ хайрыг бүтээдэг” гэсэн дүгнэлт гаржээ.
Үнэндээ ч анхны сэтгэгдлээр гайхамшигтай санагдаж байсан бүхэн төд удалгүй тийм ер бусын биш болохыг, анхны сэтгэгдлээр уур бухимдал төрүүлж байсан хэн нэгэн үнэндээ хамгийн дотно анд нөхөр болж болдгийг бид мэддэг шүү дээ.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих