2012-06-07
“Би тэдэнд хайртай байсан юм”
     АНУ-д Балтиморийн хамгийн аймшигтай гэгддэг харуудын амьдардаг нэгэн дүүрэгт олон жилийн өмнө сонирхолтой судалгаа хийгджээ. Хотын их сургуулийн социологийн нэгэн профессор оюутнуудаа энэ дүүргийн нэгэн сургууль уруу явуулж, хүүхэд бүрийн ирээдүйд үнэлгээ бичихийг хүсжээ. Гэтэл бүх тайлангийн хариу “найдваргүй” гэж гарчээ. Мэдээж, маргааш амьд байх эсэх нь ч тодорхойгүй, хар тамхичид олонтай, хөвгүүд нь ямар нэгэн гэмт хэргийн бүлэглэлд холбогдож, охид нь биеэ үнэлдэг, нийгэм нь ч тэднийг хүлээн авахгүй, зөвхөн өөрсдийн хуулиар амьдардаг тийм газар ирээдүй яаж харагдах нь ойлгомжтой байв. Хүүхдүүдийн хувьд хэн болох гэхээсээ хэн болохгүй нь илүү тодорхой байжээ.

Тэр цагаас яг 25 жилийн дараа нөгөө профессор судалгаанд хамрагдсан бүх хүний хувь заяа хэрхэн өөрчлөгдсөнийг судлахаар шийдэн, дахин өөрийн шавь нарыг явуулжээ. Өмнөх судалгаанд нийтдээ 205 хүүхэд хамрагдсан байж. 25 жилийн дараа тэд насанд хүрч, хаа сайгүй таран амьдарч байсан нь тодорхой. Гэвч ямар ч “найдваргүй” гэгдэж байсан эдгээр хүүхдүүд хэн болсон тухай гайхалтай үр дүн гарчээ.

Тэдний дотроос 25 хүүхэд хаана яваа нь мэдэгдээгүй аж. Харин үлдсэн 180 хүүхдээс 176 нь тийм дүүргээс хэзээ ч хүршгүй гэж тооцогдож байсан ирээдүй буюу өндөрлөгт хүрч чадсан байлаа. Хуульч, өмгөөлөгч, эмч гээд л олны хүндэтгэлийг хүлээсэн мэргэжилтнүүдээс гадна нэр цуутай хүмүүс ч болсон байв. Энэ үр дүн социологичдийн анхаарлыг үнэхээр их татаж, амжилтын түүхийг нь хүн нэг бүрээр нарийвчлан судалж үзжээ.

 “Бидэнд амжилтанд хүрч чадна гэсэн итгэл найдварыг төрүүлж, бас биднээс амжилтыг хүлээж, итгэж байсан дунд сургуулийн маань багш эмэгтэй байсан. Энэ бүхэн түүний ач” гэж судалгаанд оролцогчид хэлсэн байх юм. Ерэн настай багш эмэгтэйгээс гайхамшигтай арга барилынх нь нууцыг асуухад ердөө л “Би тэдэнд хайртай байсан юм” гэжээ.

Хэн нэг хүний сэтгэлээсээ зориулах үйлс, басхүү чин сэтгэл, зүтгэл хичнээн хүний амьдралд сайнаар нөлөөлж болохыг энэ судалгаа нотолсон юм.


Сэтгэгдэл:


гайхалтай
гайхалтай жишээ бна аа, найз минь энэ мэт гоё бичлэгүүдээ тасралтгүй оруулаад бгаарай. найз нь уншиж баясаж байя хэхэ
Бичсэн: Zol (зочин) цаг: 15:28, 2012-08-23 | Холбоос | |


saikhan niitlel oruulsand bayarlalaa
Бичсэн: Орхон (зочин) цаг: 09:20, 2012-07-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax