2011-12-31
Н:Ариунцэцэг: Лозер Денк удаан үйлчилгээтэй учир өдөрт нэг л уухад тохиромжтой
“Зүрхний шигдээс, артерийн даралт зэрэг өвчнийг үүсгэдэг хамгийн гол эрсдэлт хүчин зүйл бол амьдралын буруу, зохисгүй хэв маяг юм. Энэ нь хүмүүс байнга болохгүй гэсэн зүйлсийг хийж, хэрэглэж  байдагтай холбоотой” гэж ЭМШУИС-ийн АУСургуулийн Зүрх судас, ревматалогийн тэнхмийн ахлах багш, анагаах ухааны доктор Н.Ариунцэцэг ярьсан. Сүүлийн жилүүдэд нас баралтын тоогоороо тэргүүлэх болсон зүрх судасны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаархи мэдээллийг тэрбээр уншигчдад маань өгсөн юм.

 

-       Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчнөөр нас барагсдын тоо эрс нэмэгдсэн гэлцэх боллоо. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-       Ер нь нийт өвчлөлийг халдварт ба халдварт бус гэсэн хоёр төрөлд хувааж үздэг л дээ. Халдварт өвчинд томуу, томуу төст өвчин гээд ямар нэгэн халдвараар үүсгэгддэг өвчнүүд ордог.  Харин бусад бүх эрхтэний өвчнийг халдварт бус өвчин гэж үздэг. ЭМЯ-наас гаргасан халдварт бус өвчний судалгаагаар нэгт, амьсгалын замын өвчнүүд, хоёрт, зүрх судасны өвчнүүд орж байгаа. Харин сүүлийн жилүүдэд нас баралтын тоогоороо зүрх судасны өвчин тэргүүлдэг болоод байна. Өөрөөр  хэлбэл, халдварт бус өвчнүүдийн нас баралтын 40 хувийг зөвхөн зүрх судасны өвчин эзэлж байна.  

-       Зүрх судасны өвчин дотроо ямар өвчин илүүтэй тохиолдож байна вэ?

-       Дээр дурьдсан 40 хувийг хэрэв 100 хувь гэж тооцвол үүний 90 хувийг нь артерийн даралт, түүний хүндрэлийн үеийн нас баралт эзэлж байна. Тиймээс зүрх судасны өвчний нас баралттай холбоотойгоор артерийн даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлыг хөндөх шаардлага зайлшгүй гарч ирж байна. Үүний дараа зүрхний шигдээс, зүрхний титэм судасны хомсдол, судасны хатуурал зэрэг өвчин зонхилон тохиолдож байна.

-       Эдгээр өвчнийг үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсийн талаар ярьж өгөөч?

-       Артерийн судасны хатуурал, зүрхний шигдээс, зүрхний бах, артерийн даралт зэргийг үүсгэдэг хамгийн гол эрсдэлт хүчин зүйл бол амьдралын буруу, зохисгүй хэв маяг юм. Энэ нь хүмүүс байнга болохгүй гэсэн зүйлсийг хийж, хэрэглэж байдагтай л холбоотой.

-       Тухайлбал?

-       Жишээ нь, өдөрт хэрэглэх давсны хэмжээ байна. Хүн өдөрт 5-6 грамм давсыг хоол хүнсэндээ хэрэглэхийг зохистой гэж үздэг. Гэтэд манай монголчууд 12-13 грамм давсыг өдөр бүр тогтмол хэрэглэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Мөн өөх тосны хэрэглээ ч нөлөөлдөг. Амьтны, ургамлын гаралтай гэсэн 2 төрлийн тосноос манайхан амьтны гаралтай буюу амьтны дотор эрхтэнээс гаргаж авсан, маш хурдан царцаж хатуу болдог өөх тосыг хэрэглэж байна. Энэ өөх тос нь хүний артерийн судасны хананд тэр хэмжээгээр өөх тос болон тогтдог. Гэтэл бид амьтны тосонд чанасан боов, боорцог, хуушуур, гамбир, хольсон тос, хайлмагаа хэрэглэсээр л байгаа. Үүнд л анхаарлаа хандуулмаар байна.

-       Архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэх нь мэдээж, нөлөөлнө биз?

-       Тэгэлгүй яах вэ. Тамхийг хэрэглэх нь байтугай татаж байгаа хүнтэй нэг өрөөнд цуг байхаас зайлсхийх, татсаных нь дараа тухайн өрөөнд орохгүй байхыг хүртэл заадаг болоод байгаа. Гэтэл манайд огт эсрэгээрээ маш өргөн хэрэглэж байна. Энэ нь зүрх судасны өвчний хувьд том эрсдэл болж байна. Архины хувьд стандарт тун гэж байдаг. Цагаан архи 20-30 грамм, дарс 50 грамм, шар айраг 330 грамм хэрэглэхэд зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга болдгийг олон судлаачид тогтоосон. Архийг хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн хувьд энэ стандарт тунгаас хэтрүүлэхгүй хэрэглэж байж л сая эрсдэлт хүчин  зүйлийг бууруулж болох юм. Харин архи уудаггүй хүн бол огт хэрэглэх шаардлагагүй.

-       Зүрх судасны өвчин үүсэхэд өөр юу нөлөөлж болох вэ?

-       Ямар нэгэн бухимдал хүнд удаан хугацаагаар хадгалагдахыг стресс гэж үздэг. Түүнээс нэг хүнтэй маргалдаад л хүн стресст орчихгүй.  Зүрх судасны өвчин үүсэхэд стресс зайлшгүй нөлөөдөг. Мөн нойр их чухал. Хүн хоногт 7-8 цаг унтаж амрах шаардлагатай байдаг. Гэтэл шөнийн ээлжний ажилтай болон чимээ шуугиан ихтэй газар ажиллаж, амьдардаг хүмүүс стресст амархан өртөж, нойргүйдэх шинж илэрдэг. Мөн тухайн хүний нас, хүйс, удам угсаа ч нөлөөлдөг. Эцэг эх нь артерийн даралт ихсэх хандлагатай бол хүүхдүүд нь ч адилхан байдаг. Түүнчлэн байгаль цаг уур, газарзүйн байрлал ч нөлөөлнө. Төвийн бүсийн хүмүүсийн хэрэглэж буй хоол хүнс, ус ундаа нь хужир ихтэй байдаг болохоор артерийн даралт ихсэх хандлага их. Харин хангайн бүсийн өндөр уулархаг газарт амьдардаг хүмүүст зүрх судасны эмгэг их байдаг.

-        Даралт ихэссэн үед хүн заавал эм бэлдмэл хэрэглэх ёстой юу. Өдөр бүр эм уухаас хүмүүс их төвөгшөөдөг юм шиг ээ?

-       Артерийн даралтыг сүүлийн үед Артерийн гипертензи гэж ярьдаг болоод байгаа л даа. Артерийн гипертензи хам шинжийн үед зайлшгүй ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэх ёстой байдаг. Эм бэлдмэлээ тогтмол хэрэглэхгүй өдөр алгассанаасл нас баралт гарч байгаа юм шүү дээ. Эмээ зөв зохистой хэрэглээд л байвал ямар ч хүндрэл гарахгүй. Тэгэхээр өөрт таарах эмээ, насан туршдаа, өдөр бүх тогтмол тунгаар зайлшгүй хэрэглэх ёстой. Хэрэв ингэхгүй бол артерийн гипертензийн хүндрэлийн улмаас тархинд цус харвалт үүснэ. Мөн зүрхний шигдээс, зүрх гэнэт зогсох, зүрхний бах, бөөрний ишеми, бөөрний дутагдалд ч хүргэх аюултай. Энэ өвчний үед 6 бүлгийн эмийг хэрэглэдэг. Ингэхдээ тухайн эмч уг өвчтөнд ямар бүлгийн эм хамгийн сайн таарахыг тогтоож өгөх нь чухал. Дараа нь уух тунг нь тааруулж өгөх хэрэгтэй. Мөн өдрийн аль цагт уувал тохиромжтойг тооцож үзээд бичиж өгөх ёстой.

-       Сүүлийн үед худалдаанд маш олон төрлийн эм бэлдмэл байна. Эдгээрээс аль нь илүү чанартай, үйлчилгээ сайтай байгаа бол. Энэ талаар зөвлөгөө өгнө үү?

-       Ангиотенкзиний бүлгийн эмнүүд их үр дүнтэй байна гэж сүүлийн үед эмч, судлаачид дүгнээд байна. Эдгээрээс онцолж хэлэхэд, Германы Денк Фарм компанийн үйлдвэрлэж байгаа Лозер Денк, Ко Лозер Денк зэрэг эмийг нэрлэх байна. Лозер Денк удаан үйлчилгээтэй учир өдөрт нэг л уухад тохиромжтой. Зүрхний дутагдалтай өвчтөний биеийн хүчний ачаалалд тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлнэ, зүрхний архаг дутагдлыг эмчилж, нас баралтыг бууруулна, үйлчлэгч бодиснь лозартан болохоор даралт бууруулах бусад эмний үед ханиалгах зэрэг гаж нөлөө ихэсвэл хэрэглэдэг давуу талтай. Артерийн гипертензи өвчний үед, 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин ба артерийн гипертензи ихсэх өвчний үед, зүрхний дутагдлын үед Лазор Денкийг хэрэглэж болно. Харин Ко Лозар Денк эмийн хувьд даралт бууруулах шинэ үеийн хавсарсан бэлдмэл болохоор урт хугацааны үйлчилгээтэй, зүрхний ачааллыг багасгаж, шээс хөөх үйлдэл үзүүлдэг давуу талтай. Бэлдмэлийг тогтвортой өндөр артерийн даралт ихсэх өвчний эмчилгээнд хэрэглэдэг. Мөн зүрхний дутагдал, бөөрний судасны гажиг, цус харвалтын дараа хэрэглэхэд илүү тохиромжтой.

-       Энэ эмийг хүүхдэд хэрэглэж болох уу?

-       Ко Лозар Денк эмийг хүүхдэд хэрэглэж болно. Хүүхдийн биеийн жингийн 1 кг тутамд 1,4 мг байхаар бодож, эмчилгээний практикт хэрэглэдэг. Төрөлхийн бөөрний судасны эмгэг, гаж хөгжилтэй хүүхдүүдэд 6 наснаас эхэлж өгнө.

-       Зүрх судасны өвчин, тэр дундаа артерийн гипертензи өвчинд өртөхгүйн тулд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-       Эмийн болон эмийн бус аргаар урьдчилан сэргийлж болно. Эмийн бус гэхээр мэдээж, өвчинд хүргэж байгаа халгаат хүчин зүйлс болох архи, тамхины хэрэглээнээс татгалзах, стрессгүй амьдрах, хөдөлгөөний хомсдолоос ангижран, зохистой хооллож сурах хэрэгтэй. ДЭМБ-аас заасан заалтаар артерийн гипертензи өвчний үед хөдөлгөөний хомсдолоос гарахын тулд 7 хоногийн 5 өдөрт нь, нэг удаад 30 минутын турш, дахин давтагдах, нэг төрлийн хөдөлгөөнийг, дунд зэргийн эрчимт хөдөлгөөнөөр хийж байж гарна гэсэн байдаг. Өглөө босоод өрөөндөө 30 минутын турш спорт алхаагаар алхахад л хөдөлгөөний дутагдлаас ангижрах боломжтой.

-       Сүүлийн үед илүүдэл жинтэй хүмүүс, тэр дундаа хэвлийн таргалалттай хүмүүс олон боллоо?

-       Жингийн илүүдлийг өөхний, булчингийн, ясны  гэж ангилж үздэг. Үүнээс өөхний илүүдлийг засч болох юм. Өөхний илүүдэлтэй тарган хүмүүст хэвлий, сээр, бугалганы таргалалт их байдаг. Хэвлийн тойргийн хэмжээ эмэгтэйчүүдэд 80 см,  эрчүүдэд 90 см-ээс илүү бол метаболик синдромтой гэж үздэг. Хэдийчинээ том гэдэстэй байна, тэр хэмжээгээр зүрх судасны өвчинд өртөх магадлал ихэсдэг. Энэ үед Симба Денк эмийг хэрэглэх нь их тохиромжтой байдаг. Энэ эм нь жин хасч, цусан дахь холестриныг сайтар буулгадаг. Зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх болон чихрийн шижингийн үед бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй хавсарч хэрэглэдэг эм байгаа юм.

-       Ярилцлагын төгсөлд уншигчдад маань хандаж юу зөвлөх вэ?

-       Ард иргэд маань эрүүл мэндийн боловсролоо сайжруулах хэрэгтэй байна. Артерийн гипертензи бол эдгэрдэггүй өвчин. Тиймээс урт наслахыг хүсч байгаа бол зохих эмээ нэг өдөр ч алгасалгүй уух хэрэгтэй. Зарим хүн эм надад тохирдоггүй гэж гэж ярих нь бий. Зөв тохирсон эмээ олохгүй, эмийн үйлчлэлийг мэдэхгүйгээс л хүмүүс ингэж ярьдаг. Эмээ өглөө 7 цагт уучихаад маргааш орой нь 19 цагт уувал цусан дахь концентраци ихсээд даралт баригдахгүй хэлбэлзэнэ шүү дээ. Тиймээс хүмүүс эмчээсээ өөрсдийн ууж байгаа эмийнхээ талаар, цусанд хэдэн цаг байдаг, задрал нь хэр вэ, ямар замаар гадагшлах вэ, хавсарсан өвчтэй бол тухайн эм таарах эсэх талаар сайн асуух хэрэгтэй. Дээр нь артерийн гипертензийг бууруулах эмнүүдээс гадна цусан дахь холесториныг бууруулах эмнүүдийг хэрэглэж, цусаа шингэн байлгах эмчилгээнүүдийг хийлгэх хэрэгтэй.

-        


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax