2011-12-31
Б.Болдсайхан :Магнез Денк, Кальци Денк ууж байвал хүн ядрах нь бага, стресст өртсөний дараа нөхөн сэргэх нь амархан байдаг
Түгжрэл, утаа . . . Эдгээр асуудал тийм ч хурдан өөрчлөгдөхгүй нь лавтай. Тэр болтол бид уурлаж бухимдаад л, нийтээрээ стресст автаад л байх уу. Эсвэл энэ бүхнийг үл тоон өөрийгөө, ойр дотныхоо хүмүүсийг хамгаалах уу. Стресс, ядаргаанаас ангижирахад бидэнд юу туслах бол. Энэ талаар зөвлөгөө авахаар Сонгдо эмнэлгийн Б.Болдсайхан эмчтэй уулзлаа.

 

-       Өнөөдөр Улаанбаатар хотод маань стресс, ядаргаанд өртөөгүй хүн цөөхөн болсон мэт санагдах боллоо.  Таны хувьд байдал ямар байна. Жишээ нь, өнөөдөр та ямар нэгэн зүйлд бухимдав уу?

-       Стресст орохгүй байх арга үнэндээ алга байна. Сая л гэхэд цаг гаруй түгжирч яваад ирлээ. Жолооч нар уурлаж бухимдаад л, хашгираад л боож үхэх дөхөж байна. Дээр нь бас энэ утаа байна. Манайх  дэлхийн хамгийн стресстэй хотуудын тоонд хэдийнээ орсон.  Агаарын бохирдол, утаа тортог, түгжрэл, улс төрийн зөрчилтэй шийдвэр гээд хүмүүсийг бухимдуулах зүйл зөндөө байна.

-       Багаар бодоход ойрын таван жилдээ л эдгээр асуудал шийдэгдэхгүй байх. Тэгэхээр яаж бид тэсч гарах вэ? Өөрөөр хэлбэл, бид өөрсдийгөө хэрхэн хамгаалбал дээр вэ?

-       Өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ стресст автуулахгүй, үрчихгүй, хамгаалж үлдэх шаардлагатай. Үнэхээр өөрөө үрэгдэхгүй, үр ач хойчдоо сайхан нийгэм, хот үлдээж, мөн өөрсдөө ч зах зухаас нь амсаж амьдрах хэрэгтэй байдаг. Үүний тулд юуны өмнө өөрийгөө хайрлаж, тайван амгалан байх нь л чухал байна. Ямар ч зүйлд тайвнаар хандаж, аливаа бүхнийг эерэгээр харж, тусгаж, хүлээн авах хэрэгтэй. Өдрийн турш хуримтлагдсан стресс, ядаргаа, бухимдлаа оройд нь дарж, тайтгаруулж, биеэсээ гаргаж сурах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, булчин мэдрэлийг хурдан ажиллуулж, судсыг агшаан, зүрх дэлсүүлж, даралтыг ихэсгэн, толгой өвтгөдөг” адерналины  шуурга” гэгддэг бодисуудаа оройдоо “шатаах” хэрэгтэй гэж л зөвлөх байна даа.

-       Яаж тэр вэ? Хэрхэн биеэсээ ангижруулна гэж?

-       Магнез Денк, Кальци Денк, аспирин, витаминыг эмчийн зааварын дагуу хэрэглэж, спортоор хичээллэн, эрүүл зөв хооллож, аль болох хөдөлгөөнтэй байж, гэгээн сайхан бүхнийг оюун ухаандаа тунгааж, саар муу бүхнээс ангид хол байхыг хичээхэд л болно.

-       Стрессийн үед хүний биеэс магни их алдагддаг гэл үү?

-       Магни бол байгаль дээр хүний биед хамгийн бага хэмжээгээр байдаг. Хэрэв байхгүй болчихвол үхэлд ч хүргэх аюултай. Олон төрлийн ялангуяа мэдрэлийн гаралтай өвчин тусах магадлалтай. Цочромтгой болох, амархан ядрах, уур уцаартай болох, нойргүйдэх, ой тогтоолт муудах, зүрх орчим өвдөх, даралт ихдэх, гэдэс хямрах, дотор муухайрах, булчин өвдөх, татах зэрэг шинж тэмдэг магнийн дутагдлын үед илэрдэг. Хүний мэдрэлүүд дотроос хамгийн их цочирч байдаг нүүрний булчингуудыг зохицуулж байдаг мэдрэлийн судлууд амархан гэмтдэг. Нүдний дээд, доод зовхи татах, нүүр ам татвагнах өөрчлөлтүүд нь цэвэр магнийн дутагдалтай холбоотой.   

-       Тэгвэл магнийн дутагдлаас гаргах өндөр үр дүнтэй, чанартай бэлдмэлийг нэрлэхгүй юу?

-       Магнез Денк, Кальци Денк ууж байвал хүн ядрах нь бага, стресст өртсөний дараа нөхөн сэргэх нь амархан байдаг. Мэдрэлийн эсүүдээ хэвийн байлгахын тулд магни ууж байх шаардлагатай. Хүний бүх стресс, ядаргааг шууд арилгаж, ангижруулчих тийм эм бэлдмэл байхгүй л дээ. Гэхдээ Магнез Денк, Кальци Денк зэрэг эм нь Германд үйлдвэрлэгдсэн болохоор чанартай бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогддог.

-       Хүүхдүүд ч бас ядаргаанд их өртдөг шүү дээ. Тэдэнд тохирох эм бэлдмэл гэвэл?

-       Өсөлтийн, шилжилтийн насны ялангуяа 13-15 насны хүүхдүүдэд их хэцүү байдаг. Шилбээр нь өвдөх, хөл гар нь татах, РС тоглоомонд хэт автсан заримынх нь нүүр ам татах гээд л магни, кальцийн дутагдал их илэрдэг. Энэ үед ээж, аав нар хүүхдээ өсч байна гээд сүү тараг л өгдөг. Мөн энэ насны хүүхдүүдийн зүрхний өсөлт нь биеийн өсөлтөө гүйцдэггүй. Тиймээс 3 хүүхэд тутмын нэгд нь зүрхээр хатгах шинж тэмдэг илэрдэг. Зүрхний булчингийн агшилт, сулралт болгон эс, молекул бүрийнхээ түвшинд кальциар түлхүүрдэгдэж байдаг. Тиймээс кальцийн дутагдалд оруулахгүйн тулд хүүхэддээ сүү их хэмжээгээр уулгах шаарлагатай. Мөн хүүхдээ өсгөх, өндөр болгох, эрүүл байлгах гэвэл эмчийн зааврын дагуу Кальци Денк, Магнез Денкийг өгч болно.

-       Хөхүүл эхчүүд болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд ч гэсэн кальци хэрэглэхийг зөвлөдөг байх аа?

-       Хөхүүл эхчүүд хүүхдээ хөхүүлэх үед кальци их алдагддаг. Үүнийг нөхөхийн тулд кальцийг эм бэлдмэл хэлбэрээр хэрэглэж байх шаардлагатай. Мэдээж, эмчийн зааврын дагуу шүү дээ. Харин нас ахиж яваа эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хувьд бүхий л дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа нь буурдаг тул Кальци, Магнийг мөн л тогтмол хэрэглэх шаардлагатай. Ер нь 45-аас дээш насны хүмүүс, ялангуяа хүйтний улиралд, ядарч тамирдсан үедээ, өвдсөн тохиолдолд, өвдсөний дараа ч өдөрт нэг удаа эдгээр эмийг хэрэглэж болно. Орчин үеийн хоол хүнсэнд дээрх элемэнтүүд хангалттай биш байгаа болохоор эм бэлдмэл хэлбэрээр бие махбодьдоо шингээж байх нь чухал.

-       Ажиглаад байхад мэдрэлээс улбаатайгаар хүн өвчлөх нь их байх юм. Үүнээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг уншигчдад маань өгөөч?

-       Ер нь хүний өвчин бусад амьтныхаас их ялгаатай. Амьтад байгалийн жамаараа, зүй тогтлоороо, байгаль дээр байх ёстой өвчнөөрөө өвддөг. Тэгээд байгалийн шалгарлаараа эдгэрэх нь эдгэрч, хөл дээрээ босдог. Гэтэл хүмүүс бид амьтдаас ялгаатай нь нийгэмшснийхээ, хүн болж төрснийхөө, хоёр хөлтэй болсныхоо төлөө, тохьтой, тухтай орчин нөхцөлд, хотод амьдардаг болсныхоо төлөө маш олон төлбөр төлөх болсон. Өөрөөр хэлбэл, тэр төлөөөндөө байгаль дээр байдаггүй олон өвчнийг бид “худалдан” авдаг. Эдгээр өвчний 70-аад хувь нь психомотор буюу сэтгэлийн байдлын төлөв оролцсоноос болоод  өвдсөн эсвэл хүндэрсэн өвчнүүд их байдаг. Тиймээс эрүүл байж, стресс, бухимдалгүй байхыг хүсвэл юуны өмнө өөрийгөө тайван амгалан байлгаж, шаардлагатай тохиолдолд эмчийн зааврын дагуу Кальци Денк, Магнез Денк, Аспирин, Витаминыг хэрэглэж, шингэн зүйл сайтар ууж, оройн хоолны дараа стандарт хэмжээнд заасны дагуу 37 грамм цагаан архи эсвэл 50 грамм дарс хэрэглэж, хоол хүнсээ тохируулан, хөдөлгөөнтэй идэвхтэй амьдарч, сайн унтаж амарч байвал бид илүү чанартай, өөдрөг, эрүүл амьдарч чадна гэж хэлэх байна.


Сэтгэгдэл:


Эрүүл мэндийн бичлэгүүд
Эрүүл мэндийн бичлэгүүд чинь таалагддаг шүү. Дандаа чухал, шинэ мэдээлэл өгдөг
Бичсэн: Zol (зочин) цаг: 15:36, 2012-08-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax