2008-12-17
Ж.Батхvv: Монгол хvнчирийг ДОХ-ын эсрэг эм бэлдмэл хийхэд ашиглана

Ж.Батхvv: Монгол хvнчирийг ДОХ-ын эсрэг эм бэлдмэл хийхэд ашиглана

МУИС-ийн биологийн факультетийн Биохими-Био органикийн ётэнхэмийн профессор Ж.Батхvvтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр Японы Токиогийн их сургуулийн доктрантурыг эмзvйн чиглэлээр төгссөн цөөхөн эрдэмтдийн нэг юм.
-Таныг Японы эрдэмтэдтэй хамтран ДОХ-ын эсрэг эм бэлдмэл хийж байгаа гэж сонслоо. Судалгааны ажил тань хэр амжилттай байна даа?
-Манайханд нэг гэм бий л дээ. Бага зэрэг туршилт хийгээд л vр дvн гарчихвал шууд сенсаац болгочихдог, Хуруу шилэнд хийсэн туршилт нь амжилттай болчихвол ДОХ-той хvн дээр турших боломжгvй, энэ өвчнийг анагаах эм олчихлоо гэж туйлширч болохгvй л дээ. Тиймээс миний хувьд хvмvvст бодит мэдээлэл өгөх vvднээс энэ асуудал дээр болгоомжтой хандаж байна.

-Гэхдээ хуруу шилэнд хийсэн туршилт чинь амжилттай болсон биз дээ?
-Амжилттай болсон. Японы эрдэмтдийн хамт судалгаагаа vргэлжлvvлэн хийж байна. Туршилтаа эхлээд хулгана дээр, дараа нь туулай, тэгээд сармагчин, эцэст нь хvн дээр туршина. Ийм том хэмжээний судалгаа хийхэд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг юм шvv дээ.
-Тухайлбал, ДОХ-ын эсрэг энэ эмийг гаргахад хэчнээн жил зарцуулах бол?
-Эрдэмтэн судлаачдын vзэж байгаагаар нэг эм гаргахын тулд багаар бодоход 10 жил, 100 сая ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо бий.
-Ингэхэд энэ бэлдмэлд Монгол ургамлыг ашиглаж байгаа гэсэн байх аа?
-Тэгэлгvй яахав. Монгол хvнчир нэртэй ургамлыг бид ашиглаж байгаа. Судалгаа, туршилтын ажил хийгдэж байна.
-Та бас генийн өөрчлөлтийн талаар судалгаа хийж байгаа гэл vv?
-Хvний генийг өөрчилж болох эсэхийг судалж эхлээд байна.
-Ер нь генийг өөрчилж болох магадлал хэр их вэ?
-Юуны өмнө Хятадаас орж ирж байгаа хvнсний бvтээгдэхvvнд хvний бие организм, ге¬нийг өөрчлөх аюул бvхий бодис байгаа эсэхийг судлах гэж бай¬на. Vvнийгээ Японы шинэлэг технологид тулгуурлан хийхээр төлөвлөөд байгаа.
-Судалгааны ажил ямар шатандаа явж байна вэ?
-Одоогийн байдлаар туршилтын ажлаа дөнгөж эхлээд байна. Гаднаас оруулж ирсэн аргаа лабораторийн нөхцөлд дасгахад цаг хугацаа хэрэгтэй байна л даа.
-Ямар хvнсний бvтээгдэхvvн дээр туршихаар төлөвлөөд байгаа вэ?
-Эхний ээлжинд хvнсний ногоон дээр туршия гэж бодож байна.
-Энэ аргыг Японд туршиж байсан юм болов уу?
-Дээхэн vед Японд янз бvрийн орны хvнсний бvтээгдэхvvн тvлхvv орж ирснээс хvнс¬ний аюулгvй байдал нь алдагдаж эхэлсэн юм билээ. Тэгээд энэ аргыг туршсан нь амжилт¬тай болсон гэсэн.
-Одоо Япон хvнсний аюулгvй байдлаа шийдсэн оронд тооцогддог биз дээ?
-Хамгийн найдвартай хоол хvнс хэрэглэдэг улс гэвэл Япон л байна шvv дээ.
-Аюулгvй хоол хvнстэй болохын тулд япончууд ямар бодлого явуулсан юм бол?
-Тодорхой бодлого боловсруулж, тvvнийгээ хэрэгжvvлсэн гэсэн. Нэг жишээ хэлье. Япон¬чууд гол хvнс болох цагаан будаан дээрээ нэг бодлого явуул-сан байгаа юм. Гаднаас цагаан будаа чөлөөтэй оруулж болно гэсэн тогтоол гаргасан. Гэхдээ татварыг нь өөрийн vйлдвэрийн будааны vнэтэй тэнцэхээр нэмсэн байгаа юм.
-Хоёулаа ижил vнэтэй болохоор хvмvvс дотоодын бvтээгдэхvvнээ л авч таарна даа?
-Тэгэлгvй яахав. Яг vvн шиг манайх Хятадаас оруулж ирж байгаа бvтээгдэхvvнд, тэр дундаа төмс, хvнсний ногооны татварыг нэмэх хэрэгтэй гэж бодож байна. Аюулгvй хvнс хэрэглэж байж л эрvvл саруул хvн, vндэсний баялаг гэж ярих хэрэгтэй болов уу.
-Таны бодлоор хvмvvс олноороо өвчилж байгаагийн шалтгаан нь юунд байна вэ?
-Монгол хvний бодгальд тохирсон, Монголын уламжлалт хvнсээ хэрэглэхгvй байгаагаас болж хvмvvс өвчинд нэрвэгдэж байна. Тухайлбал, 1980-аад оны vед нойр булчирхайн өвчтэй хvн олддоггvй байж. Гэтэл одоо ийм өвчтэй хvмvvс дугаарлаад л зогсох болсон байна. Энэ нь агаарын бохирдол, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолтоос л шалтгаалж байгаа хэрэг.
-Манайхан өмнө нь хоол хvнсээ хамаагvй л хэрэг¬лэдэг байсан шvv дээ?
-Max, гурил, сvvн бvтээгдэхvvн бол монголчуудын эрvvл ахуйд хамгийн тохирсон хvнс¬ний бvтээгдэхvvн. Эдгээр бvтээг¬дэхvvнээ идэж, хэрэглэж байхад манайхан алзахгvй. Мал сvрэг нь өөрт болоод эзэндээ шаардлагатай бvх зvйлийг биедээ тээж явдаг болохоор тэр. Өөр юу ч шаардлагагvй. Гэтэл гадныхан тэр дундаа япончууд хоол хvнсэнд орж буй бvтээгдэхvvнийхээ хэмжээг нарийн гаргаж, тvvнийгээ ягштал мөрддөг.
-Нэмэлт бvтээгдэхvvн, аминдэмvvд хэрэггvй гэж vv?
-Миний хувьд шаардлагагvй гэж боддог. Монгол хvний бие махбодид тааруулж хийгээгvй болохоор яв цав тохирч таарна гэдэгт итгэлгvй байдаг. Харин ч гаднаас орж ирсэн янз бvрийн хоол хvнс хэрэглэж, эрvvл мэндээрээ хохирч байгаад харамсч явдаг.
-Монголчууд эртнээс малаараа дамжуулж, ургамлыг танин мэдэж ирсэн гэдэг байх аа?
-Монголын уламжлалт ана¬гаах ухааныг хvмvvс бvдvvн бараг зvйл мэтээр ойлгодог л доо. Гэтэл энэ нь vнэн хэрэг дээрээ vндэслэлтэй зvйл байгаа юм. Монголчууд малаараа дам¬жуулж, ургамлыг танин мэдэж ирсэн гэдэг vнэн. Мал нь бvх г сайхан зvйлийг нь цуглуулж ирээд эзэндээ өгчихдөг болохоор тэр шvv дээ.
-Ер нь мал хэчнээн төрлийн ургамлаар хооллодог юм бол?
-Монголын мал 500-600 төрлийн ургамлаас өөрт хэрэгтэйгээ тvvж иддэг онцлогтой. Гэтэл суурин газрын фермерийн мал цаанаас тавьж өгснийг л иднэ. Олон хvн амтай, газар нутаг багатай болохоор энэ нь ч аргагvй биз.
-Ингэхэд Монголд хэчнээн төрөл зvйлийн ургамал байдаг юм бэ?
-Нийт 2800 гаруй зvйлийн ургамал байдаг гэж vздэг. Vvнээс 1200 зvйл нь ашигт ургамал. Мал иддэг ургамлыг ашигт ургамал гээд байгаа юм шvv дээ. Vvнээс 800 орчим зvйл нь эмийн ургамал. Дэлхийд ховордсон ургамлууд ч цөөнгvй бий.
-Эмийн ургамлыг зvй зохистой ашиглах явдал сvvлийн vед ихэд алдагдаж байгаа бололтой?
-Бид судалгаагаа хийх vедээ 500 грамм дээж авах гэж л их сандардаг. Гэтэл ховордож буй ургамлуудыг vндэстэй нь зулгаагаад л хаячих юм.
-Тухайлбал, ямар ургамлыг тэр вэ?
-Цагаан гоёо, дэрэвгэр жирэвгэр зэрэг ургамлыг нэрлэх байна. Цагаан гоёог л гэхэд "Ховор амьтан, ургамлыг хамгаалах Вашингтоны хэлэлцээр"-ийн дагуу худалдаалахыг хориглосон. Хvмvvс хэдхэн төгрөгийн ашиг хонжоо бодоод хо¬вордож буй ургамлуудыг хайр найргvй тасчиж, хил давуулан худалдаалж байгаад vнэхээр харамсч байна.
-Судалгааны ажилдаа тул гуу рлан vйлдвэрлэлд нэвтрvvлсэн эм бэлдмэл бий юу?
-2004 оноос 300 гаруй ур¬гамлыг бактерийн эсрэг идэвхтэй эсэхийг нь судалсан. Vvнээс 40-50 ургамал нь бактерийн эсрэг идэвхтэй болохыг олж тогтоосон.
-Иймэрхvv туршилт, судалгааг цаашид өөрийн оронд хийх боломж хэр байна вэ?
-Бие дааж судалгаа хийх боломж бий. Манайханд мөнгөгvй л бол юм хийж болохгvй байна гэсэн ойлголт давамгайлдаг. Гэхдээ бидэнд боломж бий. Монголчууд гар аргаар аливааг хийхдээ бусдаас илvv. Хэдий мөнгө төгрөг, vнэтэй багаж хэрэгслээр дутагдаж байгаа ч энэ тал дээрээ бол авьяастай ард тvмэн. Тиймээс энэ чадвараа ашиглах хэрэгтэй байна.
-Хамтарч ажилладаг гадаадын байгууллагууд байгаа биз дээ?
-Бид Япон, Австри, Швейцарь, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэдтэй хамтарч ажилладаг. Гэхдээ бидний гол зорилго бол аль болохоор мөнгө бага зарж, монголын нөхцөлд тохирсон аргаар судалгаа, шинжилгээний ажлын гол vр дvнгээ гаргах явдал. Харин дараа нь гадныханд санаагаа алдчихалгvй хамтарч ажиллаж болно шvv дээ.
-Vнэтэй тоног төхөөрөмжтэй бол судалгаа¬ны ажил илvv vр дvнд хvрэх юм биш vv?
-Асар өндөр vнэтэй тоног төхөөрөмж авлаа гэхэд тvvний¬гээ байнга хэрэглэхгvй шvv дээ. Тэрний оронд шинжилгээгээ тусгай саванд хийгээд гадаа¬дын харилцдаг байгууллага руугаа онгоцоор явуулчихаж болно. Өдөртөө эсвэл маргааш нь л хариу нь гарчихна.
-Хөгшрөлтийг зогсоох бодис ургамал дотор байгаа эсэхийг судалж байгаа гэж сонссон юм байна. Энэ тухайгаа ярихгvй юу?
-Химийн vvднээс авч vзэхэд организм нь исэлдэх, ангижрах гэсэн хоёр процесс дээр явагддаг. Хэрэв исэлдэх процесс нь ихэсвэл хvн амархан хөгширдөг. Исэлдэх процессийн vед vvссэн радикаль нь бусад эд эсийг ихээр гэмтээдэг тул хөгшрөл¬тийг тvргэсгэдэг.
Тиймээс бид эд эсийг гэмтээхээс нь өмнө тvvнийг устгах боломж бий эсэхийг судалж байна. Өөрөөр хэлбэл, энэ исэлдэх процессийг багасгах буюу хөгшрөлтийг тодорхой хэмжээгээр саармагжуулах боломжтой зvйл ургамал дотор байгаа эсэхийг судалж байгаа.
-Хэчнээн ургамал дээр туршилт хийсэн бэ?
-Монголд ургадаг 45 ургамал дээр туршилт хийхэд янз бvрийн идэвх гарч байна. Судалгааны ажил vргэлжилж байгаа болохоор бvрэн хариуг нь хэлэх боломжгvй байна.
-Ургамлуудыг судлаад биологийн идэвхит нэгдэл нь их байвал шууд хvнд хэрэгтэй эм бэлдмэл хийдэг байх нь ээ?
-Ургамал ч бас өөртөө зориулж орчноо ариутгаж, vр удмаа vлдээхийг хvсдэг. Тиймээс бидний хувьд тухайн ургамал ямар зориулалтаар энэ бодисыг vйлдвэрлэж байна вэ гэдгийг нь судлахыг хичээдэг. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд өөр ургамал болон амьтан дээр туршиж судалдаг .
-Харин дараа нь?

-Yр дvнд хvрвэл хvнд ашигтай эм бэлдмэл гаргахаар ажилладаг.
-Өөр ямар судалгаан дээр ажиллаж байна даа?

-Австрийн эрдэмтэдтэй хамтран хеликобактерийн судалгаа хийж байна. Монголчуудын ходоодонд энэ бактери маш их байна. Өнөөдөр бvх хvний шинжилгээнд гарч байна шvv дээ.
-Бактерийн эсрэг өндөр идэвх vзvvлж байгаа ургамал байна уу?
-Бидний сайн мэдэх ганга гэдэг ургамал маш өндөр идэвх vзvvлсэн. Vvнийг одоо нарийвчлан судалж байна. Хэрэв нааштай vр дvн гарвал хэрэглээнд нэвтрvvлж, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл бvтээх юм. Мөн Японы Шисэйдо компанийнхантай хамтран хулмасны эсрэг vйлчилгээ vзvvлдэг ургамлын судалгаа болон чацарганы исэлдэлтийг зогсоох боломж байгаа эсэхийг судалж байна.
-Ургамал судлаачид нээж илрvvлсэн ургамлынхаа нэрийг хэлэхдээ тун дургvй юм аа?
-Тэнд ургадаг, тийм хэлбэртэй ургамал гэж хамаагvй хэлж болдоггvй юм л даа. Хэлчихээр тэр ургамал руу "дайрчихдаг". Тvvчихдэг гэсэн vг л дээ. Тиймээс бид мэдээллийг гvйцэд өгдөггvй юм.
Энэ судалгаагаа цаашид нарийвчилж хийх шаардлагатай байгаа. Ер нь ургамлыг бага боловсруулж, аль болох оргиналь чигээр нь өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглавал илvv vр дvнд хvрэх боломжтой байгаа юм.
Эмийн хэрэгцээг багасгахын тулд европ эмчилгээтэй хослуулан хэрэглэж, антибио-текийг ургамлаар нөхөх шаардлагатай гэсэн дvгнэлтэд дэлхийн нийт эм зvйчид хvрээд байгаа л даа.

Р.Сарангэрэл
Дугаар 42/11310/

 






Бичсэн: SARAAHAI | цаг: 18:42 | SHINJLEH UHAAN
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: