* С.Гомбобаатар: Араб руу vржлийн насны шонхор шувуудыг гаргаж байгаад харамсдаг
Доктор С.Гомбобаатартай уулзаж ярилцлаа. Тэрбээр Монгол орны идлэг шонхорын нvvдлийн замыг анх удаа судлан тогтоосон байна.
-Таныг Монголд анх удаа шувуу судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан гэж сонслоо?
-Миний хувьд 1990 онд МУИС-д элсч, 1995 онд их сургуулийн Биологийн ангийг амьтан судлаач мэргэжлээр төгссөн. Дараа нь шувуу судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгааллаа. 1996 оноос өнөөдрийг хvртэл их сургуулийн биологийн факультетед ажиллаж байна.
-Сvvлийн жилvvдэд ямар судалгаан дээр голлож ажиллав аа?
-1998 оноос өөрийн бие даасан судалгааны ажлыг Герман, Англи, Оросын судлаачидтай хамтран хийж байна. Эдгээр судалгааны дотроос өнөөг хvртэл ажиллаж байгаа Монгол орны махчин шувуудын судалгаа ба хамгаалал сэдэвт ажил vр дvнгээрээ хамгийн сайн нь болсон гэж боддог.
-Гадаадын эрдэмтэдтэй хамтран олон судалгаан дээр ажилласан гэсэн байх аа. Эдгээр судалгаанаасаа сонирхуулахгvй юу?
-Гадаадын хэд хэдэн мэргэжлийн байгууллагуудтай хамтран монгол орны шувууны судалгаагдэлхийн хамгийн орчин vеийн аргуудаар хийж байна.
-Тухайлбал?
-Идлэг шонхор шувууны эзэмшил нутгийн хэмжээг радио долгион дамжуулагчийн тусламжтай Англи, Оросын эрдэмтэдтэй хамтран тогтоолоо. Хар өрөвтас болон идлэг шонхор шувууны нvvдлийн судалгааг сансрын долгион дамжуулагчийн тусламжтай Англи, Орос, Чехийн эрдэмтэдтэй хамтран тогтоогоод байна. Мөн цагаан шанаат хөмрөг шувууны ангилал зvйн асуудлыг Японы судлаачидтай хамтран судалсан.
-Дэлхийд ховордсон шувуудын судалгааг хийв vv?
-Дэлхийд ховор цэн тогорууны амьдрах орчин, vржлийн биологийн судалгааг амжилттай гvйцэтгзсэн. Германы судлаачидтай хамт Монгол орны махчин шувуудын нvvдлийн судалгааг бөгж, далавчны тэмдэгтийн тусламжтай тогтоох болон шонхор шувууны vржлийн биологийн судалгааг хийсэн. Тvvнчлэн Английн судлаачдын хамт Монгол орны дорнод бvс нутгийн нvvдлийн шувуудын тооллогыг хийсэн дээ.
-Яг одоо ямар судалгаан дээр ажиллаж байгаа вэ?
-Монгол орны хээрийн махчин шувуудын vржлийг хиймэл vvр байгуулан дэмжих, хамгаалах, vлийн цагаан оготнотой биологийн аргаар тэмцэх болон Монголын төвийн бvсэд өвөлжиж байгаа усны шувуудын судалгааг хийж байна.
-Хар өрөвтас болон идлэг шонхор шувууны нvvдлийн замыг тодорхойлсон гэл vv? Энэ тухайгаа сонирхуулахгvй юу?
-Монгол орноос гарсан Хар өрөвтас шувуу Хятадаар дайран Энэтхэг хvрч өвөлждөг юм байна. Өдөрт заримдаа 500 орчим км-ыг туулдаг нь тогтоогдсон. Харин цэн тогоруу Хятадын Шар мөрөн, идлэг шонхор Өвөрмонгол, Тvвд хvрч өвөлждөгийг бид тогтоосон. Эдгээр судалгааны ажлыг Монголд төдийгvй дэлхийд анх удаа хийсэн гэдгээрээ онцлогтой болж байна.
-Шувууны нvvдлийг яаж алсаас тандан судалдаг юм бэ?
-Шувуу судлалын ухаанд сvvлийн vед шувууны нvvдлийг алсаас тандан судлах шинэ технологи болох сансрын долгион дамжуулагчийг нэвтрvvлээд байгаа л даа. Судалгааны ажлаа явуулахын өмнө бид идлэг шонхорын нуруунд тусгай дугаар бvхий өндөр давтамжит дохио цацагчийг бэхэлсэн. Энэ нь АНУ-д бvтээсэн сансрын долгион дамжуулагч байгаа юм. Тусгай дугаарт дамжуулагч бvрийн цацсан өндөр давтамжийн дохиог солбицолд хувиргах чадалтай хиймэл дагуулын АНУ, Францын
-Шувуудын нvvдлийн замыг судлахын ач холбогдол гэвэл?
-Монгол орноос нvvдэллэсэн шувуудын явах замд нь хулгайн анчид барьж байна уу, эсвэл өөр шалтгаанаар хорогдож байна уу гэдгийг мэдэхийн тулд энэ судалгааг хийсэн юм.
-Тэгээд хулгайн агнуур хэр их байх юм?
-Харьцангуй гайгvй бололтой. Энэ талаар мэдээлэл одоохондоо олдоогvй л байна. Гэхдээ шувуудын нvvдлийн зам дээр хулгайн болон тусгай зөвшөөрлөөр барихыг багасгах арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн бодолтой байна.
-Идлэг шонхорын хувьд манай орон vржлийн чухал нутагт нь тооцогддог. Ингэхэд энэ шувуу манайд хэр элбэг байдаг юм бэ?
-Ховор шувуудтай харьцуулбал ердийн тохиолддог шувуу. Тайгаас бусад газар нутагт тархсан. Тооны хувьд жил бvр харилцан адилгvй байдаг. Идэш тэжээлтэй нь холбоотойгоор тухайн жил тоо нь хэлбэлзэлтэй байдаг.
-Арабчууд манайхаас шонхор шувууг олноор нь авдаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Арабчууд уламжлал, ёс заншилтай холбоотойгоор өргөн хэрэглэдэг. Зөвхөн Арабчуудтөдийгvй Тува, Хятад зэрэг орныхон идлэг шонхорыг их сонирхдог. Энд нэг зvйлийг онцолж хэлмээр байна. Арабын наймаачид манайд ирээд голдуу 1-2 насны эм шонхор барьдаг. Шонхорын хувьд 2-3 насандаа vржиж эхэлдэг. Vржлийн насны шувуудыг олноор нь гаргаж байгаад vнэхээр харамсч байна. Шонхор шувууг гаргах нь Засгийн газрын хэрэг л дээ. Гэхдээ гаргахдаа тодорхой тоо, нас, хvйсний харьцааг нь сайн харгалзмаар байна. Мөн сvvлийн vед шонхор шувууны чихмэлийгбаар, ресторан, цэнгээний газар тавих нь олширлоо. Зарим хэсгийг нь зөвшөөрөлтэйгөөр гаргаад, заримыг нь хууль бусаад агнаад байвал цөөн хэдхэн шонхор шувуу устаж vгvй болоход ойрхон байна шvv.
-Энэ саналаа зохих хvмvvст уламжилсан уу?
-Байгаль орчны яам, Мэргэжлийн хяналтын газарт судалгааныхаа төслvvдийгсанаачилжөгсөн. Бидний төслийг дэмжсэн. Тиймээс цаашид судалгаагаа vргэлжлvvлнэ. Бидний хувьд шувуудын тоо толгойг гаргажтогтоох, нvvдлийн замыг нь илрvvлэх, vржил, vхэл хорогдлыг нь судлах зорилготой. Мөн дэлхийд ховордож байгаа, дэлхийд харьцангуй бага судлагдсан шувуудыг судлахаар ажиллаж байна.
-Ингэхэд манай орны хувьд хэзээнээс шувуудыг судалж эхэлсэн юм бол?
-1870-аад оны vед Оросын газарзvйн нийгэмлэгийн судлаачид ирж, Монгол орны шувуугтэмдэглэж эхэлсэн тvvхтэй. Харин шинжлэх ухааны vндэслэлтэй судалгааг 1942 онд МУИС байгуулагдсаны дараа хийж эхэлсэн.
-Одоогоор Монголд хэчнээн зvйл шувуу бvртгэгдээд байна вэ?
-470 зvйл шувуу бvртгэгдээд байгаа. Монгол орон дэлхийн шувууны хувьд онцгой ач холбогдолтой улсад тооцогддог. Дэлхийд ховордсон шувууд ч Монголд бий.
-Нvvдлийн шувуудын хувьд?
-Vржлийн гол нутаг нь болж байна. Мөн нvvдлийн шувуудын нvvдэллэх vедээ хvчээ сэлбэдэг чухал газарт тооцогддог. Тvvнчлэн дэлхийн нvvдлийн шувуудын гол зам дээр байдаг. Ер нь Монгол орон дэлхийд ховордсон шувуудын гол цөм юм шvv дээ.
-Тухайлбал, ямар шувуу гэж?
-Цэн тогоруу, хар тогоруу, жороо тоодог, реликт цахлай, цагаан тогоруу, ямаан сvvлт зэрэг шувууг нэрлэж болно.
-Дэлхийд байхгvй зөвхөн Монголд байдаг шувуу бий юу?
-Тархац нутаг нь зөвхөн Монголоор хязгаарлагддаг шувуу гэвэл монгол болжмор, козловын хайрульдай байна.
-Таны бодлоор Монголд шувуу судлал хэр эрчтэй хөгжиж байна вэ?
-Нэлээд эрчтэй хөгжиж байгаа гэж хэлж болно. Миний хувьд Монголын шувуу судлалын салбарыг дэлхийн жишигт хvргэх, шинэ шатанд гаргахаар зvтгэж яваагаараа их бахархдаг. Шувуу судлалын судалгаа, сурталчилгаа, аялал жуулчлалыг мэргэжлийн төвшинд хvргэх зорилгоор Монголын шувуу судлалын нийгэмлэгийг 1999 онд байгуулж, дэд захирлаар нь ажиллаж байна.
-Гадаадын нэртэй эрдэмтэдтэй хамтран ажиллах vед тэднээс сурч мэдэх зvйл их л байдаг байх даа?
-Бидний хамтран ажилладаг байгууллага, хувь хvмvvс тухайн улс орондоо шувуу судлалаар нэр хvндтэй, арвин туршлага, мэдлэгтэй, хvмvvс байдаг. Тухайлбал, нуураас нэгэн зэрэг нисч өнгөрөх 100 орчим шувууг өнгө зvсээр нь ялган тодорхойлж, тоолж амждаг. Гэтэл энгийн хvмvvст бvгд л ижилхэн бор шувуу, усны шувууд харагддаг шvv дээ.
-Ингэхэд та яагаад шувуу судлах болсон юм бэ?
-1993 онд бvс бvслvvрийн хээрийн дадлага хийсэн юм. Энэ vед Көтэн хотын музейн эрхлэгч, доктор В.Д.Бушинг, профессор Д.Сумьяагийн хамт шувуу судлалын чиглэлээр ажиллаж байсан. Тэд шувуугтороор барьж, унасан өдийг нь цуглуулан нааж байлаа. Энэ нь их сонирхолтой санагдсан болохоор хэл мэдэхгvй ч тэр доктортой өдөр, шөнөгvй өд нааж, шувуу тодорхойлохыг нь харж өнждөг байсан. Энэбvхэн профессор Д.Сумьяагийн харцанд өртөж, улмаар намайг шувуу судлалын чиглэлээр ажиллахыг санал болгосон юм.
-Судалгаагаа хийхээр хөдөө орон нутгаар их явна биз?
-Зуны улиралд гэртээ бараг хонохгvй шvv. Хээр гадаа норж, халж л явдагдаа. Хавар, зун, намар бол амьтан судлаачдын хээрийн ажлын ид оргил vе байдаг.
-Мэргэжлийнхээ чиглэлээр ном, бvтээл туурвисан уу?
-Их дээд сургууль, коллеж, дунд сургуулийн сурагч, оюутнуудад зориулсан нэг гарын авлага, нэг сурах бичигхэвлvvлсэн. Мөн 5-6 ном, товхимол гаргаад байна.
-Цаашдаа хийхээр зорьж буй ажил гэвэл?
-”Эволюцийн онол” номынхоо II ботийг гаргах, Монголын шувуу бөгжлөлийн vндэсний төв, Шувуу судлалын лабораторийг байгуулах, Монгол орны шувууг тодорхойлох толь бичгийг хэвлvvлэх, “Монгол орны шувууд” нэг сэдэвт бvтээл туурвих, шувууны аялал жуулчлалыг мэргэжлийн төвшинд хөгжvvлэх гэзд хийж бvтээхээр төлөвлөөд байгаа олон ажил байна.
Монголын мэдээ 026 /2058/ Р.Сарангэрэл