2008-12-17
Ч.Лхагважав: Уур амьсгалын өөрчлөлт, хүний зан араншин, зүрх судасны цохилт, амьд организмын хувьсал бүгд нартай холбоотой

Ч.Лхагважав: Уур амьсгалын өөрчлөлт, хүний зан араншин, зүрх судасны цохилт, амьд организмын хувьсал бүгд нартай холбоотой

Физик, математикийн ухааны доктор Ч.Лхагважавтай уулзаж ярилцлаа. Тэрбээр анх удаа нарны бутэн болон хагас хиртэлтийн зургийг зориулалтын дуран авайгаар авч, хэмжилт хийсэн эрдэмтдийн нэг юм.
-
Hap яагаад хиртдэг юм бол. Энэ талаархи мэдээллийг уншигчдад маань өгөхгүй юу?
-
Hap, cap, дэлхий гэсэн гурван биетийн байршил нэг шулуун дээр байрлаж, тэр шулууны нэг үзүүр тодорхой нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөхийг нар хиртэлт гэж үздэг. Хиртэлтийн шалтгаан нь нар, дэлхий, cap гурав огторгуйн орон зайд бие биеэ тойрон эргэх хөдөлгөөний явцад нэгэн шулуун дээр байрлах мөчлөг юм.
үн төрөлхтөн хэзээнээс нарны хиртэлтийг судалж, учир шалтгааныг нь олохоор хичээсэн юм бол. Энэ тухай эртний ном хэвлэлд юу гэж тэмдэглэсэн байдаг вэ?
үн хүрээлэн байгаа орчноосоо өөрийгөө Ялгаж, байгалийн юмс үзэгдлийн учир шалтгааныг танин мэдэх оролдлого хийсэн тэр үеэс л энэ талаар судалж эхэлсэн байгаа юм. Эртний ном сударт энэ тухай янз бүрээр бичсэн байдаг. Нийгмийн болон байгалийн онцлог үзэгдэлтэй холбон тайлбарлах гэсэн санаа ч байдаг. Гэвч тэдгээр нь шинжлэх ухааны үндэслэлгүй бичиглэл төдий байсан учир хүмүүсийн толгойг эргүүлэхээс хэтрээгүй юм билээ.
-Манай эрдэмтдийн хувьд энэ талаархи судалгааг хэзээнээс хийж эхэлсэн юм бэ?
-20 гаруй жилийн
өмнөөс судалгаа, шинжилгээ хийж эхэлсэн. Дутуу, дулимаг нь их болсон л доо. Гэхдээ өнгөрсөн оны гуравдугаар сарын сүүлчээр анх удаа нарны бүтэн болон хагас хиртэлтийн зургийг зориулалтын дуран авайгаар авч, хэмжилт хийсэн.
-
Үлгэрийн домгийн амьтан болох Pax нарыг залгиснаас нар хиртдэг гэсэн яриа хүртэл байдаг. Энэ яриа яагаад гарсан юм бол. Энэ талаар сонирхож үзэв үү?
-Шинжлэх ухааны
үндэслэлгүй тайлбар ийм гаж төсөөллийг хүмүүст бий болгож байгаагийн томоохон жишээ энэ л дээ. Хүн төрөлхтөн XIY зууныг хүртэл тодруулж хэлбэл, Польшийн эрдэмтэн Н.Коперник “Дэлхий нарыг тойрон эргэдэг” тухай алдарт бүтээлээ туурвих хүртэл иймэрхүү буруу төсөөлөл дээр үзэгдэл, юмсыг тайлбарладаг байж. Ямар сайндаа л үлгэрийн амьтан бий болгож, тайлбарлаж байх вэ дээ.
-Ингэхэд нар хамгийн их хиртдэг ямар улс орон байдаг вэ?
-Ер
өнхийдөө бүгдээрээ адилхан байх магадлалтай. Гэхдээ том нутаг дэвсгэр бүхий улс оронд арай илүү олон удаа хиртдэг байж мэднэ. Энэ талаар статистик мэдээ олж үзээгүй юмбайна. Энэ нь одон орон судлал, нарны физик судалгаанд ач холбогдолтой биш л дээ.
-Манай орны хувьд хэчнээн удаа нар хиртэлт болж байсан бол?
-
Too томшгүй олон удаа. 2006 ондл гэхэд Ховд, Баян-Өлгийгөөс эхлээд Хөвсгөл хүртэлх газар нутгаар нарны хагас ч, бүтэн олон хиртэлт ч болсон. Энэ онд Алтайн нутгаар, ирэх оны наймдугаар сарын нэгэнд нарны бүтэн хиртэлт Монгол орны баруун захаар дайран өнгөрөх төлөвтэй байна. Энэ хиртэлт манай оронд хоёр минут гаруй харагдана гэсэн тооцоо гаргаад байгаа.
-Нар хиртэлт х
үний биед сөргөөр нөлөөлдөг гэлцдэг?
-Сэтгэлз
үйн хувьд нөлөөлөх боломжтой. Нарны идэвхжил хүмүүст нөлөөлдөг болохоор тийм л хэмжээнд сайн, муугаар нөлөөлнө. Хэт ягаан туяа сөрөг нөлөөтэй хүмүүст энэ үед цацрагийн нөлөө бараг байхгүй болно. Айснаас болж зүрх судасны өвчтэй хүмүүст ийм нөлөө үзүүлэхийг үгүйсгэх аргагүй юм л даа. Гэхдээ сөрөг нөлөөллийн шалтгаан нь нарны хиртэлт байсан гэх шалтгааныг сонсч байгаагүй юм байна.
-Манайд нар судалдаг эрдэмтэд хэр олон байдаг вэ?
-Гурав, д
өрвөн эрдэмтэн бий.
-Таны хувьд хэзээнээс энэ чиглэлийг сонирхож, судалж эхлэв?
-1966 онд астрофизитийн мэргэжлийг сонгосон. Энэ
үеэс л судалгаа, шинжилгээний ажлаа эхэлсэн дээ.
-
Өнгөрсөн онд хийсэн нарны бүтэн болон хагас хиртэлтийн судалгааны ажлынхаа талаар сонирхуулахгүй юу?
-ОХУ-ын нутаг Ар Кавказын Эльбрус ноён оргилын салбар, далайн т
өвшнөөс 3094 метрийн өндөрт байрлах “Герсколын одон орон судлах төв” дээр ШУА-ийн Одон орон геофизикийн судалгааны төвийн эрдэмтэн Д.Батмөнх, Г.Даваахүү нарын хамт хэмжилт, ажиглалтын судалгаа хийсэн. “Корона-2006 төслийн хүрээнд манай одон орон геофизикийн судалгааны төв, МУИС-ийн эрдэмтдийн баг, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Нар, дэлхийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэд нэг экспедици болон ажилласан юм. Ажиглалт, судалгаа ч амжилттай болсон. Бид Бразилийн нутаг дэвсгэрээс эхлэн Атлантын далайгаар зурваслан дайрч, Африк тивийн хэдэн улс, Турк, Орос, Казакстан зэрэг орны нутгаар өнгөрч, манай орны Хөвсгөл аймгийн баруун хэсэгт нар шингэх үетэй давхацсан нар хиртэлтийг судалсан.
-Ингэхэд нарыг судлах нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Нарны
үүсэл, хөгжил, хувирал, нөлөөлөл, механизмыг судалж, нарны эрчим хучийг ашиглах судалгаа хийх нь чухал асуудалд тооцогддог. Учир нь наргүй бол амьдрал үгүй шүү дээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний зан араншин, зүрх судасны цохилт, амьд организмын хувьсал бугд нартай холбоотой байдаг.
-Нарны эрчим хучийг ашиглах тухайд юу хэлэх вэ?

-Нарны эрчим хүчний цахилгаг станц ажиллуулах нөөц бухи цацраг хүлээн авах нутаг дэвсгэр дэлхийн хэмжээнд тун цөөхөн. Сахарын цөлийн дараа Монголы говь ордог юм шүү дээ. Тэгэхээ монголчуудын хувьд асар их нөө байгаа биз.
-Нар хиртэхэд хугацаань хувьд м
өчлөг байх уу?
-Нар, дэлхий,
cap гурав нэг шу луун дээр байрлах үед л хиртэлт ажиглагддаг. Түүнээс биш тодорхой үе, мөчлөг байхгүй. Харин тодорхой нутаг орны хувьд энэ үед шөнө, өдөр болохоос хамаараад харагдах уу, үгүй юу гэдэг нь тодордог.
үүлийн үеийн тоног төхөөрөмжтэй байж л нарыг сайтар судалж таарна. Манай орны хувьд ийм багаж, тоног төхөөрөмж хангалттай байж чаддаг уу?
-Багаж хэрэгслийг нь улам боловсронгуй болгох шаардлагатай байна. Хэмжих нарийвчлал, т
өрөл зориулалтынх нь хувьд сайжруулах нь чухал байна даа.
-Нар судлалаар дэлхийн хэмжээнд ямар улс г
үрэн тэргүүлдэг юм бол?
-Энэ чиглэлийн судалгаагаар АНУ, ОХУ, БНХАУ, Япон зэрэг улс дэлхийд тэрг
үүлдэг. Гэхдээ нар судлал нь маш том салбар шинжлэх ухаан болохоор дан ганц улс энэ судалгааг хийх боломж байдагтүй. Тиймээс энэ төрлийн судалгаагаар тэргүүлдэг улсуудын эрдэмтэд хамфан судалгаа шинжилгээний ажил хийж, улмаар амжилтад хурч байна.

Р.Сарангэрэл Монголын мэдээ /2007.08.09/

 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax