2008-12-17
Б. Тунгалаг: Олон сайхан хатан, дурлалын баатрын дvрд тоглож явлаа

Б. Тунгалаг: Олон сайхан хатан, дурлалын баатрын дvрд тоглож явлаа

Монголын нэр цуутай олон хатдын дурийг чадварлагаар бvтээсэн СТА, жvжигчин Банзрагчийн Тунгалагтай уулзаж ярилцлаа. Тэрбээр одоо Монголын урлагийн ажилтны холбооны гvйцэтгэх захирлын албыг хашиж байна.

НӨХРИЙН МИНЬ ЗАССАН ШИРЭЭ ХАМГИЙН САЙХАН БЭЛЭГ БОЛДОГ

-Юуны өмнө танд Олон улсын эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хvргэе?

-Баярлалаа. Өөрийг чинь ирэх vед манай ажлынхан хуралдаж дуусчихаад баяраа тэмдэглэж байлаа. Эрчvvд маань хvvхнvvддээ сарнай бэлэглээд л сууж байна. Маргааш орон даяар амрах болохоор ихэнх байгууллага өнөөдөр баяраа тэмдэглэж байгаа бололтой.

-Баярын өдрөөрөө та ямар бэлэг авах дуртай вэ. Ер нь энэ баярт хэр ач холбогдол өгдөг вэ?

-Эмэгтэйчvvдийн баяраар манай гэр бvлийн хvн маш сайхан ширээ засдаг. Жилийн жилд зассан ширээ нь улам л сайхан болоод байдаг юм. Тиймээс нөхрийн минь зассан ширээ хамгийн сайхан бэлэг болдог. Залуудаа энэ баярыг сvртэй тэмдэглэдэггvй байлаа. Эмэгтэйчvvдийн баяр, шинэ жил, цагаан сар, наадам гээд бvхий л баярын vеэр тоглолттой байж таарна. Орой нь тоглолт тараад гэртээ яарч ирэхэд гайхалтай ширээ хvлээж байдаг байсан. Одоо ч энэ уламжлал хэвээрээ. Мэдээж, хань маань ээмэг зvvлт, хослол, цэцэг болон хэрэгцээ, шаардлагатай байгаа зvйлсийг авч бэлэглэдэг.

-Урлагийн хvний ар тал найдвартай бол амжилт гаргах нь илvv гэлцдэг?

-Энэ чинь л хамгийн
vнэн vг дээ. Ямар авьяаслаг жvжигчид гэр бvлийн тааламжгvй байдлаасаа болж, алтан тайзаа орхисон гээч. Энэ тал дээр би өөрийгөө их азтай, хувьтайд тооцдог юм. Гэр бvлийн маань хvнийг Лувсанжамбаа гэдэг. Холбооны мэргэжилтэй, одоо хувиараа бизнес эрхэлж байгаа. Бид Архангайн 10-н жилийн нэг ангийг хамтдаа төгссөн л дөө.

-Тэгэхээр нэг ангийн андууд байх нь ээ?

-Тийм ээ. Унаган багын найзууд. Сургуулиа төгсөөд найман жил
vерхсэний дараа 25 настайдаа гэрлэсэн. Одоо дөрвөн хvvхэдтэй, олон ач, зээтэй болчихоод байна.

-Нэлээд удаан найзалсны эцэст гэрлэжээ. Урлагийнхан томилолтоор явах нь олонтаа. Ар гэрийн асуудлыг нөхөртөө даатгаад л орхичихдог байв уу?

-Хавар 45, намар 45 хоногоор томилолтод явна. Дээр нь кинонд зунжингаа явчихна. Одоо эргээд бодохоор х
vvхдvvдээ яаж өсгөсөн юм бол гэж гайхдаг юм. Нөхөр, ээж хоёр минь л хэдэн хvvхдээ хvн болгосон. Харин одоо эмээ болчихоод ач, зээ нараа өсгөлцөж, "өрөө цайруулж" байна даа.

-Дээхэн
vед Соёл урлагийн ажилтнуудын хvvхдийн цэцэрлэг гэж байсан. Энэ цэцэрлэгт танай хvvхдvvд явдаг байсан уу?

-Их сургуулийн ард
II цэцэрлэг гэж байдаг байлаа. Энэ цэцэрлэгийг Филатова гуай санаачилж, урлагийн бvх салбарын бvсгvйчvvд чадлаараа дэмжсэн.

-Чадлаараа дэмжсэн гэсэн
vv. Хандив өргөсөн хэрэг vv?

-Эмэгтэйч
vvд цалингаа хандивлаж байсан. Дээр нь Ардын жvжигчин Ичинхорлоо гуай мөнгөн ембvv, Долгорсvрэн гуай алтан бөгжөө хандивласан гэж сонссон юм байна. Бидний хувьд хvvхдээ 24 цагийн цэцэрлэгт өгчхөөд сэтгэл амар томилолтоор явдаг байлаа. Хөдөө орон нутагт явах vедээ цэцэрлэгийнх нь багш уруу утасдаж, хvvхдээ асууна. Чуулга, театр, бvжиг, дуурь, кино vйлдвэр гээд бvх салбарын уран бvтээлчдийн хvvхдvvд энэ цэцэрлэгт явдаг байсан. УГЖ Равдан цэцэрлэгийн тэргvvний эцэг, би тэргvvний эхээр шалгарч байлаа шvv дээ. Манай хоёр охин энэ цэцэрлэгииг төгссөн.

vvхдvvдээс чинь таны мэргэжлийг өвлөсөн хvн бий юу?

-Том охин Анхчимэг маань
UBS телевизэд найруулагчаар ажилладаг. Уг нь Новосибирскийн жvжигчний сургууль төгссөн хvн л дээ.

"ИЧЭЭНД НЬ" КИНОНЫ ЗАЯАГИЙН Д
VРДЭЭ ИХ ХАЙРТАЙ

-Ингэхэд урлагт х
vчин зvтгээд хэдэн жилийн нvvрийг vзэж байна вэ?

-37 жил болжээ. 1971 онд Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгсч, Драмын театрт ж
vжигчнээр очсон. Оюутан байхдаа Раднаа, Рэнцэнноров багш нараасаа номын дуу сонслоо. Ангиасаа Цэцэгбалжид агсан, УГЖ, нэвтрvvлэгч Батбаяр, С.Гантөмөр нарын хамт театрт хуваарилагдан очиж байлаа.

-Анхны б
vтээсэн дvр гэвэл?

-Театрт очсоныхоо дараа "Эцсийн мөч" ж
vжигт Эрик гэгч эрэгтэй хvvхдийн дvрд тоглосон. Харин дараа нь Д.Намдагийн "Оролмаа" жvжгийн Хvvхнээгийн дvрийг бvтээсэн.

-Таныг эмэгтэй ж
vжигчдээс хамгийн олон удаа хатны дvр бvтээсэн гэлцдэг. Ингэхэд найруулагчид яагаад таныг онцолж, ийм дvр өгдөг юм бол?

-Анх "Ичээнд" нь киноны Заяа хатны д
vрийг бvтээсэн. Дараа нь "Төрийн минь сvлд өршөө", "To ван", "Хааны сvvлчийн хатан" гээд 20-иод кинонд хатны дvр бvтээсэн дээ. Миний гадаад дvр төрх, зан араншин хатны дvрд их тохирдог бололтой. Энэ байдал маань л найруулагчдын хараанд өртдөг байх. Би ер нь жvжигчний хувьд уянгалаг, зөөлөн имижтэй хvн л дээ.

-Таныг эсрэг д
vрд тоглож байсныг мэдэхгvй юм байна?

-Нэг ч удаа эсрэг д
vрд тоглож vзээгvй. Дандаа л уйлсан, унжсан эсвэл инээж хөхөрсөн сайхан бvсгvй, дурлалын баатрын дvрд л тоглож явлаа.

-Инээдмийн кинонд тоглож байв уу?

-Бадар-Ууган агсны "Шинэ
vсгийн багш" кинонд хоёрдугаар найруулагчаар ажиллахын зэрэгцээ шинэ vсгийн багшийн ээжийнх нь дvрийг бvтээсэн. Мөн "Худалч эхнэр" гэдэг инээдмийн кинонд тоглосон юм байна.

-Хамгийн су
vлд ямар бvтээлд тоглов?

-Найруулагч Найдандоржийн "Хориотой ж
vжиг"-т сайдын эхнэрт тоглосон. Мөн л орчин цагийн хатны дvр байгаа биз

-Тоглосон д
vрvvдээсээ хамгийн их сэтгэлд хvрснийг нь нэрлэхгvй юу?

-"Ичээнд нь" киноны Заяагийн д
vрээр анх ард тvмэн намайг мэддэг болсон. Мөн "Хvний төлөө" киноны Сvрэн эмчийн дvрээр ч хvмvvс намайг сайн мэддэг. Тиймээс эдгээр дvрдээ хамгийн их хайртай.

vжигчин бvхэнд тоглохыг хvсдэг дvр байдаг. Таны хувьд?

-"Хар санаа, хайр сэтгэл" ж
vжгийн Мельфордод тоглохыг хvсдэг. Гэвч энэ дvрийг бvтээхэд миний зан араншин, сэтгэлийн хат арай л дутах юм шиг санагдаад байдаг юм.

-Ингэхэд тайзан дээр хэчнээн д
vр бvтээсэн бол?

-60 гаруй ж
vжгийн гол дvрийг бvтээсэн байна лээ. Ер нь би өөртөө их хайхрамжгvй, салан хvн байгаа юм. Энэ бол миний хамгийн том дутагдал л даа. Өөрийн хийсэн бvтээснийг тоолж, архивжуулан хямгадна гэсэн ойлголт ер нь байхгvй шvv.

-Арай ажилдаа ч бас ингэж ханддаг юм биш биз?

-Яалаа гэж дээ. Ажил дээрээ бол над шиг хариуцлагатай х
vн байхгvй. Мөн тайзан дээр ерөөсөө энэ занг гаргадаггvй. Хамт олноос минь асуусан ч болно шvv. Ажилдаа чамбай, өөртөө хайхрамжгvй тийм л хvн дээ.

Г
VЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ХУВЬД АРАЙ ИЛVV АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАДАГ

-Таныг маш сэргэлэн, хөдөлгөөнтэй х
vн гэж урлагийнхан ярьдаг юм билээ. Тиймдээ ч урлагийн ажилтны холбооны захирлаар томилсон байх даа?

-Манай холбооны ерөнхийлөгчөөр УГЖ Дашпэлжээ ажилладаг. Харин би г
vйцэтгэх захирлын хувьд өдөр тутмын ажлыг нь хариуцаж, арай илvv ачаалалтай ажилладаг. Манай холбоо 1200 гаруй гишvvнтэй. Дөрвөн жилд нэг удаа гишvvд хуралдаж, гvйцэтгэх зөвлөлөө сонгодог учиртай. Энэ олон гишvvд маань надад итгэж, хариуцлагатай ажлыг даалгасанд нь их баярлаж явдаг. Тэдний урмыг хугалахгvиг л хичээдэг дээ.

-Энэ холбоог анх хэн санаачилсан юм бол?

-30 жилийн өмнө Ардын ж
vжигчин, эрдэмтэн, зохиолч Э.Оюун Урлагийн ажилтны холбоог анх санаачилсан. Энэ холбоо маань мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаа уран бvтээлчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой.

-Ахмад болон залуу уран б
vтээлчдийг холбосны зvгээс хэр дэмждэг вэ?

-Ахмадууддаа улирал б
vр мөнгөн тэтгэмж олгодог. Cap шинийн баяраар бид ахмадуудаа хvлээж авсан. Манай холбооны ахмад гишvvдийн тоо 100 дөхөж байна. Хамгийн ахмад нь 90 насыг зооглож байгаа ЦДБЭЧ-ын бvжигчин Цэрэндулам гуай байна. Бид ахмад vеийнхнээрээ их бахархдаг. Монголын урлагийг дэлхийд таниулахад хамгийн их vvрэг гvйцэтгэсэн хvмvvс бол манай ахмад уран бvтээлчид шvv дээ.

-Тэгвэл залуу
vеийнхнийг хэрхэн дэмжиж, тусалж байна вэ?

-Залуу уран б
vтээлчдийг гаргаж ирэхийн тулд уламжлалт уралдаан, тэмцээнvvдийг зохиож байна.

-Тухайлбал?

-Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, УГЗ, Хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын нэрэмжит өсвөр залуу
vеийн дан найрал дуучдын улсын уралдааныг ирэх сард, "Учиртай гурван толгой" дуурийн шилдэг дvрийн уралдааныг тав дахь удаагаа зохиох гэж байна. Юндэн, Нансалмаа зэрэг гол дvрийг залуу байлгах, залуу дуучдын ур чадварыг дээшлvvлэхийн тулд энэ уралдааныг уламжлал болгон зохиодог. Дээр нь энэ жил хурээгээ өргөтгөж, хөгжимчдийг оролцуулахын тулд энэ уралдаанд Орхон, Дархан-Уул, Булган-, Сэлэнгэ аймгийн жvжигчдийг олноор нь хамруулж байгаа. Мөн Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Гончигсумлаагийн нэрэмжит төгөлдөр хуур, хийлийн улсын III уралдааныг зохиохоор төлөвлөөд байна. Энэ нь сонгодог урлагийг дэмжих хvрээнд явагдах учраас чансаатай уралдаан болно гэдэгт итгэлтэй байна.

-Монголын урлагийг гадаадад сурталчлах тал дээр хэр анхаарч ажиллаж байна?

-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн х
vрээнд Монгол хэлтэн vндэстнvvдийн театрын их наадмыг зохион байгуулсан. Цаашид зөвхөн театрын хэмжээнд бус кино, дvрслэх болон сонгодог урлагийн хvрээнд энэ наадмыг зохион байгуулахаар бусад оронтай ярьж тохироод байна. Тиймээс энэ сарын 25-31-нд Олон улсын урлаг соёлоор харилцах анхдугаар хурлыг зохион байгуулах юм байна. Дараа нь ӨМӨЗО байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан уран бvтээлчидтэй нь хамтран Монгол туургатны бvжгийн наадмыг Хөх хотод зохион байгуулна.

-Өмнө нь "Монголын кино өдр
vvд" арга хэмжээг гаднын улс орнуудад зохион явуулдаг байсан. Энэ арга хэмжээ яагаад тасарсан юм бэ?

-Энэ арга хэмжээг эргэж сэргээхээр төлөвлөөд байна. Эхний ээлжинд ОХУ-ын Халимагийн Элстэй, Буриадын Улаан-
Vдэд хийе гэж бодож байна. Зөвхөн кино өдрvvд гэлтгvй Москва, Башкир, Ташкент, Карлварийн кино наадамд оролцдог байсан. Өмнө хоёр системийн хаалтнаас болж, Олон улсын нэр хvндтэй наадмуудад манай уран бvтээлчид оролцож чаддаггvй байсан. Харин одоо бvх зvйл нээлттэй болсноор манай уран бvтээлчдэд асар их боломж нээгдээд байна.

"-Ичээнд нь" киногоороо т
a олон улсын наадамд оролцож байсан байх аа?

-Москвагийн
VIII их наадамд оролцож, тусгай шагнал хvртэж байлаа. Олон орны уран бvтээлчтэй танилцаж, харилцан туршлага солилцоод их сайхан байсан шvv. Мөн 1979 онд Москва, Башкир хотуудад болсон "Монголын кино өдрvvд" арга хэмжээнд "Хvний төлөө" киногоороо оролцож байсан.

АЗИДАА БОЛ ӨНДӨРТ
YНЭЛЭГДЭНЭ ШVV

-Ингэхэд мэргэжлийн х
vний хувьд Монголын урлагийг ямар төвшинд явна гэж дvгнэх вэ?

-Азидаа бол өндөрт
vнэлэгдэнэ шvv. Дэлхийд ч бас гарч байна. Сонгодог урлаг, уртын дуу, морин хуур, цирк, балетын урлагаар Монгол гэдэг нэрийг тамгалаад байна.

-Урлагийнхны цалин хөлс муу гэсэн яриа олонтаа сонсогддог?

vх салбараас хамгийн доод зэргийн цалин авдаг нь урлагийнхан шvv дээ. Гэхдээ муу цалин авлаа гээд энэ бvтээлийг муу хийнэ гэсэн ойлголт уран бvтээлчдэд байдаггvй. Зах зээлийн шуурганд урлагийнхан илvvтэй өртсөн. Тавих уран бvтээл ховордож, нэг хэсэг хямралын байдалд орсон. Гэхдээ одоо хот, хөдөөгvй театрууд сэргэж эхлээд байна.

-Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хөөцөлдөж байгаа гэл
vv?

-Мэргэжлийн урлагийн байгууллагуудын дунд явуулсан санал асуулгын д
vнд vндэслэн боловсруулсан хуулийг тун удахгvй УИХ-д өргөн барих гэж байна. Энэ хуулиар соёл урлагийн олон асуудлыг хөндөж шийднэ гэдэгт итгэлтэй байна.

-Урлагийнхныг цагаан гартай, хөнгөмсөг гэж ш
vvмжлэх хvмvvс олон байдаг?

-Тиим бодолтой х
vмvvс байдаг л юм. Гэхдээ урлагийн бvсгvйчvvд бид амсхийх ч завгvй ажилладаг юм шvv дээ. Миний хувьд vр хvvхдээ өсгөж хvмvvжvvлнэ, гэрийн эзэгтэйнхээ vvргийг биелvvлнэ, театртаа ажиллана, зураг авалтад оролцоно, кинонд дуу оруулна гээд л амсхийх завгvй ажилладаг байсан.

-Дээр нь лекц, дугуйлан сургалтад хамрагддаг биз дээ?

-Орос хэлний сургалт, Марксизм, Ленинизмын оройн дээд сургууль, хууль, эдийн засаг, мал аж ахуйн лекцэнд суудаг байсан. Одоо бодоход яаж амжуулдаг байсан юм бол б
vv мэд. Ер нь хvн их ажилтай байх тусмаа л ихийг амжуулдаг юм билээ.

vжиг, кинонд тоглох санал ирж байна уу?

-Хааяа ирдэг л юм. Нэрт ж
vжигчин Долгорсvрэн агсан "Хvн тоглож байгаа дvрээрээ л өтөлснөө мэдэрдэг юм байна" гэж ярьж байсан удаатай. Одоохондоо би ээжийн дvрийг бvтээж байна. Таван жилийн дараа эмээгийн дvрд тоглох бололтой.

-Урлагт х
vчин зvтгэсэн эдгээр жилvvдэд халшрах, шантрах vе тохиолдож байв уу?

-Залуу байхад халшрах
vе олонтаа тохиолдож байсан. Гэхдээ энэ нь жvжигчдийн шалгуур нь байдаг юм билээ. Миний хувьд шалгуураа давсан. Тиймээс урлагийг буянтай сайхан ажил гэж боддог. Урлагийн буянаар хумvvс надтай сайхан харилцаж байна. "Урлагийн улаан нvvр"-ийнхээ буянд сайхан амьдарч байна.

-Тэгвэл урлагийн х
vн болохын хэцvv нь юундаа байдаг бол?

-Алдаа, оноо хоёр нь ард т
vмний нvдэн дээр ил байдаг нь хэцvv. Өөрөө өөрийгөө дvгнэнэ гэж байхгvй. Урлагийн хvний сайн, мууг ард тvмэн дvгнэдэг юм шvv дээ. Олны хайр хvндэтгэлийг хvлээж чадвал vнэхээр сайхан мэргэжил.

Монголын мэдээ сонин 046 /2078/


Бичсэн: SARAAHAI | цаг: 19:21 | URLAG SOYOL
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: