2009-01-10
Р.Мөнхсайхан: Yнэтэй тансаг хувцсаараа гангарч жинхэнэ тансаглая гэвэл Венийн вальс л байна шvv дээ

Өнөөдөр Улаанбаатар зочид буудлын ресторанд "Венийн вальс" нэртэй урлаг, соёл, улстөр, бизнёсийн хурээнийхэн оролцсон цэнгvvн болох гэж байна.Цэнгvvний зохион байгуулагчаар ажиллаж буй "Жи интертаймент" студийн ерөнхий найруулагч Р.Мөнхсайхантай уулзаж, зарим зvйлийг тодруулсан юм.

-"Венийн вальс"-ийг манайд хэзээнээс анх зохион байгуулж эхэлсэн юм бол?
-Монгол-Австрийн найрамдлын нийгэмлэгээс санаачлан энэ наадмыг зохион байгуулах болсноор долоо дахь жилийнхээ нvvрийг vзэж байна. Австри орон вальс, хөгжим, бvжгээрээ дэлхийд алдартай. Сонгодог урлаг өндөр хөгжсөн энэ оронд "Венийн вальс" нэртэй алдартай vдэшлэг жил бvрийн шинэ оны өмнө болдог юм билээ. Энэ алдартай цэнгvvнд оролцохоор дэлхийн олон улс орноос вальс бvжгийн хорхойтнууд зорин очдог гэсэн. Нэр алдар нь тvгсэн энэ наадмыг одоогоор дэлхийн олон улс оронд өргөн дэлгэр тэмдэглэдэг болоод байна. Энэ уламжлалаар манай оронд ч бас "Венийн вальс" хөгжиж, эрч хvчээ авсаар байна.

-Танай студийн хувьд энэ цэнгvvнийг хэд дэх удаагаа зохион байгуулж байна вэ?
-Тав дахь жилдээ зохион байгуулж бәйна. Манайхтай хамтран Монгол-Австрийн найрамдлын нийгэмлэг, "Хатан хаан Си Си" кафе хамтран зохиож байгаа.

-Симфони найрал хөгжмийн аянд вальс бvжихийг хvсэгчид жил бvр олширсоор байгаа гэл vv?
-Манай цэнгvvнд дундчаар 200-250 хvн оролцдог. Вальс эргэхэд тохиромжтой зай талбайтайг нь бодож, Улаанбаатар рөсторанд цэнгvvнээ зохион байгуулдаг. Оролцох хvмvvсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тиймээс ч ирэх жилээс томоохон зай талбайтай газар цэнгvvнээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа л даа. Гэхдээ бидний хvсэл сонирхолд нийцэх том зай талбайтай vйлчилгээний гaзap 6айгуулагдвал, тэр шvv дээ.

-Энэ удаагийн цэнгvvнд Дуурь бvжгийн эрдмийн театрын оркестр оролцоно биз дээ?
-"Венийн вальс" бол симфони найрал хөгжимтэй цорын ганц цэнгvvн шvv дээ. ДБЭТ-ын оркестрынхон уламжлал ёсоороо оролцоно. Манай хөгжимчид хоёр жилийн өмнө Австрид очин тоглолтоосонирхуулж, газар дээр нь тухайн орны хөгжимчдөөс туршлага судалж байсан. Австрийн хөгжмийн хэмнэлээр тоглох учраас хөг аялгуу нь дээд зэргээр сонсдоно гэдэгт итгэлтэй байна.

-Цэнгvvнд урлаг, соёлын одод, улстөр, бизнесийн хvрээнийхэн голчлон оролцдог байх аа?
-Төрөл бvрийн салбар хvрээний бvжгийн хорхойтой хvмvvс "Венийн вальс"-т хvрэлцэн ирдэг. Нас, царай, vндэс угсаа, бие галбир харгалзахгvйгээр манай цэнгvvнийг зорин ирдэг гэх vv дээ.

-Зохион байгуулагчийн хувьд та энэ цэнгvvний гол онцлогийг тодорхойлохгvй юу?
-Шоу болоод албаны өнгө аясгvй, өргөмжлөл, бэлэг гардуулах элдэв хиймэл ёслолгvй, зөвхөн тайван, дулаан уур амьсгалтай цэнгvvн гэдгээрээ онцлогтой. Бас сайхан дуу, хөгжим, гоёмсог хувцастай хvмvvсийн чуулган болдог гэж хэлж болно.

-"Венийн вальс"-ийн vеэр гоёмсог даашинзтай бvсгvйчvvдийг тодруулдаг гэл vv?
-Өмнө нь тодруулдаг байсан. Харин өнгөрсөн жилээс эхлээд больсон.

-Яагаад?
-"Венийн вальс"-д муухай хувцасласан хvн нэг ч ирдэггvй. Гоёмсог даашинз, хослолтой хvмvvс шөнөжингөө вальс эргэж алжаалаа тайлах боломжийг бид олгодог. Харахад хэчнээн урамтай гээч. Анх удаа Венийн вальс ийг зохин байгуулахдаа хvмvvст даашинз, хослолтой ирэхийг сануулж байсан. Харин одоо хамгийн гоё хувцастай хvмvvсийг энэ цэнгvvнээс харах боломжтой болж байна. Гоёмсог даашинзтай эмэгтэйг тодруулна гэдэг өрөөсгөл ойлголт шvv дээ. Шалгаруулах хvмvvсийн сонголт өөр өөр байж болно. Гэтэл хvн бvхэн өөрсдийгөө гоё хувцасласан гэж боддог. Тиймээс энэ шалгаруулалтыг зогсоогоод байна.

-Нууц биш бол гоёмсог даашинзтай бvсгvйгээр хэн хэн тодорч байсан бол?
-Тухайн vед нь зарлаад л өнгөрч байсан, Саaн санахгvй байна. Манайхан сvvлийн жилvvдэд их гоёмсог, vнэтэй хувцсаар гангgрах болж. Зөвхөн гоёлын даашинз гэлтгvй vнэтэй хослолуудаар ч гоёх болж. Дэлхийн шилдэг брэндийн ямар л хувцас байна, тэр бvгдийг өмсдөг болчихож. Vнэтэй тансаг хувцас өмсчихөөд баярлах цэнгvvн гэвэл "Венийн вальс" л байна шvv дээ.

-Эдгээрээс танд хамгийн их таалагдсан гоёлын хувцас гэвэл?
-"Венийн вальс"-т өмсөхийн тулд Парист очиж захиалгаар хийлгэсэн гэсэн гоёмсог даашинзтай эмэгтэй оролцож байсан. Ер нь 60 ам.доллар төлчихөөд цэнгvvнд оролцож байгаа хvн 10 ам.долларын даашинз, хослол өмсөхгvй шvv дээ. Зөвхөн бизнес, улстөр, урлаг, соёлын хvрээнийхэн гэлтгvй улсын байгууллагад ажилладаг хvмvvс ч vнэтэй тансаг хувцсаар гангараад бvжгэндээ ордог.

-Хамт олноороо оролцох юм уу?
-Сvvлийн vед банкны салбарынхан хамт олноороо их оролцож байна. Ер нь "Венийн вальс"-т орьё гэсэн хvмvvс их байна. Энэ сарын 25 гэхэд тасалбар нь дуусчихсан байсан. Тиймээс цэнгvvнд орж амжаагvй хvмvvст хvлцэл өчмөөр байна.

-Таныхаар хамгийн зохион байгуулалттай болсон цэнгvvн гэвэл?
-Жил ирэх тусам цэнгvvн маань гоё болж байна. Гэхдээ миний хувьд өнгөрсөн жилийн цэнгvvн их сайхан болсон шvv.

-Юугаараа гоё болсон гэж?
-Эхний бvжгээс эхлээд л хvмvvс заал дvvрэн бvжиглэсэн. Биеэ барьж, ичиж нэрэлхсэн хvн байхгvй, халуун дулаан уур амьсгал бvхий цэнгvvн болж өнгөрсөн гэх vv дээ.

-Бvжгийн сонголтын хувьд?
-Вальс, орчин vеийнх гээд бvжиглэж чадаж л байвал сонголтын хувьд арвин. Харахад янз бvрийн хvмvvс харагдавч бvжиглээд ирэхээр бvгд их гоё харагддаг.

-Өнгөрсөн жилvvдийн цэнгvvнд бvжгийн нэртэй хамтлагууд оролцож байсан. Энэ жилийн хувьд?
-Энэ жил ХААДС-ийн цэнгээнт бvжгийн хамтлагийнхан оролцож, зочдыг хөгжөөхөөр болсон.

-Уламжлал ёсоор шилдэг бvжигчин хосыг тодруулна биз?
-Тэгэлгvй яахав. Шилдэг хосыг тодруулна.

-Олон жил энэ наадмыг зохион байгуулж байгаагийн хувьд хамгийн шилдэг бvжигчдийг нэрлэхгvй юу?
-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн гэр бvл их гоё бvжиглэдэг. Мөн УГЖ Т.Ариунаа, Венийн вальсийн комиссын гишvvн Д.Цовоо нарын шилдэг бvжигчид байна.

-Цэнгvvний тасалбарын vнийн тухайд юу хэлэх вэ?
-Эхнээсээ л бид 60 ам.доллараар vнийг нь тогтоосон. Анх зохиогдох vед хvмvvст их vнэтэй санагдаж байсан ч одоо дундач vнэд тооцогдож байна. 100 ам.долларын цэнгvvнvvд ч зохиогдож байна шvv дээ. Бид цэнгvvнийнхээ vнийг нэмэх талаар ярилцсан л даа. Гэхдээ "Венийн вальс"-ийг ивээн тэтгэж буй олон пvvс компани байгаа болохоор энэ удаа vнийг нь нэмэхгvй байхаар шийдсэн.

-Та өөрөө бvжгэнд хэр вэ?
-Муухан бvжиглэнэ ээ. Хэдийгээр зохион байгуулаад завгvй байдаг ч гэсэн завсар чөлөөгөөр нь бvжиглэчихнэ шvv. Ташрамд хэлэхэд, XVII зууны эхээр Европт вальс дэлгэрэхэд "танхай бvжиг" хэмээн ихэд хориглож байсан гэдэг.
Харин одоо дэлхий нийтээрээ вальсыг тахин шvтэж, вальсаар амьсгалж, хошуурч байна шvv дээ.

(Монголын мэдээ 255/2031)

Сэтгэгдэл:

uu yun goy um be anh udaagaa l sonsoj bn yag yovropiin deedsiin hureelengiin huuhnuud shig huvtsaslaad orvol bur goy boloh bh
Бичсэн: Зочин цаг: 21:34, 2009-01-23 | Холбоос | |

hooooh, mgl bas ... aldart wien.iii valst orchood guij bolohoor bolson geher saihan l sanagdjeen, shonojin valis ergee..l yvna gsn chini rrrrrrrrrrmantic nogoo talaas bas tansaglal ch ymuu tongue

thks saraa
Бичсэн: tatah цаг: 06:02, 2009-01-10 | Холбоос | |

Сэтгэгдэл бичих

:-)
 
xaax