2009-01-10
Б.Мандах: Чуулганыхаа сахиулаас дэвшиж, одоо пастор нь болчихоод байна

Сvvлийн жилvvдэд манай улсад Христэд итгэдэг хvмvvс эрс нэмэгдсэн. Ялангуяа эмзэг булгийн гэгддэг гэр хорооллынхон хөдөө орон нутгийн ядуус, өрх толгойлсон эмэгтэйчvvд, тэдний vр хvvхдvvдийн олонхи нь "харийн" шашныг шvтэж, туунд итгэн амьдралаа зориулж байна. Христэд итгэгчдийн тоо нэмэгдэхэд өөрийн хувь нэмрииг оруулж яваа нэгэн эрхэмтэй уншигч таныг уулзуулъя.

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгvй юу?
-Намайг Б.Мандах. гэдэг. "Vvрдийн гэгээ" чуулганы ахмадын пастор.

-Ингэхэд хэзээнээс эхэлж Христэд итгэж эхлэв ээ. Өөрөөр хэлбэл, таныг Христэд итгэхэд юу нөлөөлсөн бэ?
-Би насаараа багшийн ажил хийсэн хvн. Манайх Баянхонгор аймгийн Заг суманд амьдардаг байсан л даа. Тэндхийн 10 жилийн сургуульд 20 гаруй жил биеийн тамир, хөдөлмөрийн багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэрт гараад хөгшнийхөө хамт хэдэн мал авч, хөдөө гарсан л даа. Тэр vед манай нэг охин хотод сурч байлаа. Тэр маань гэртээ ирэх болгондоо Христийн тухай ярих болсон. Өөрөөр хэлбэл, охиноосоо анх Их эзний тухай сонсч байлаа. Тэгээд хааяа хот орж ирэхээрээ охиныхоо явдаг сvмд нь очиж, сургааль сонсдог болсон.

-Цуглаанд явах тусам итгэл нь өсдөг гэл vv?
-Миний хувьд Христэд итгэх итгэл минь аажим, аажмаар өссөөр байсан .

-Христэд итгэсэн хvмvvсийн амьдралд өөрчлөлтvvд гарч ирдэг гэлцдэг. Таны амьдралд өөрчлөлт гарч байгааг хэрхэн мэдэрсэн бэ. Мөн та хамгийн тvрvvнд Христээс юу гуйсан бол?
-Хvн өөрийн хамгийн хэрэгцээтэй зvйлээ л эхлээд гуйдаг. Миний хувьд хамгийн тvрvvнд намайг архинаас гаргаж өгөөч гэж гуйсан. Тухайн vед би архи нэлээд уучихдаг байсан юм. Гэтэл Христэд итгэж эхэлснээс хойш хоёр жилийн дараа гэхэд архи уух ямар ч дур сонирхолгvй болчихеон. Одоо архи амсалгvй найман жил болж байна. Гуйсан зvйл маань биелж эхэлсэн болохоор би ертөнцийн эзэн байдаг гэдэгт улам бvр итгэх болсон.

-Өөр ямар нэгэн гуйлт тань бодитоор биелсэн vv?
-Гэр бvлийн хvн маань савны хорт хавдар тусч манай гэр бvлийг аймшиг нөмөрсөн л дөө. Тиймээс бид гуйж эхэлсэн. Vр дvнд нь өнөөдөр эхнэр маань бvрмөсө.н эдгэрчихээд байна. Ийнхvv харагдахгvй хэдий ч бодитой зvйлvvдийг хийсэн болохоор манайхан гэр бvлээрээ Христэд итгэх болсон доо.

-Эхнэр тань ч бас итгэх болсон гэж vv?
-Тэгэлгvй яахав. Цэдэн-Иш маань одоо манай сvмийн магтан дууны бvлэгт ажилладаг. Бид зургаан хvvхэдтэй. Нэг нь гәдаадад амьдарч байгаа. Тэр маань бас итгэдэг. Бусәд нь бvгд ертөнцийн эзэнд vйлчлэх ажлыг хийж байна. Нэг нь Библийн сургуульд сурдаг. Харин нөгөөх нь Христийн "Кампс Курсид" байгууллагад ажилладаг.

-Гэр бvлээрээ Христэд итгэдэг юм байна. Энэ итгэлийнхээ хvчээр та бvгд аз жаргалтай, сайхан амьдарч чадаж байна уу?
-Бvх хvvхэд маань эрдэм боловсрол эзэмшиж, ажил төрөлтэй, гэр бvлтэй, элбэг хангалуун амьдарч байна. Бид хоёр ч эрvvл саруул, сэтгэл өөдрөг хангалуун сайхан байна. Vvнээс илvv жаргал гэж юу бәйхав дээ. Библийн номд "Чамайг vргэлж хангах болно", гэж бичсэн байдаг юм. Энэ амлалтынхаа дагуу их эзэн манай гэр бvлийг ивээж байгаа.

-Пастор болсон тvvхээсээ хуваалцахгvй юу. Ингэхэд пастор гэж чухам ямар ажил гvйцэтгэдэг хvнийг хэлдэг юм бэ?
-Христэд итгэж эхэлсний даараахан эхнэр бид хоёр хvvхдvvдээ бараадаж хотод нууж ирсэн юм. Эхлээд "Vvрдийн гэгээ" чуулганыхаа сахиулаар орж байлаа.
Харин одоо пастор нь болчихоод байна. Пастор болоод гурав дахь жилийнхээ нvvрийг vзэх гэж байна. Ертөнцийн эзэн намайг сонгож пастор болгосонд их баярлаж явдаг. Пастор хvний гол vvрэг бол Ертөнцийн эзний vг буюу сайн мэдээг хvмvvст тарааж, тvvний сургаалийг номлож, олон итгэгчтэй болж, улмаар тэдний итгэлийг өсгөх явдал юм. Товчхондоо хэлбэл, ийм л ажил хийдэг хvн.

-Ингэхэд ямар шаардлага хангасан хvмvvсийг пастор болгодог юм бэ?
-Тодорхой шатлалын сургалтуудыг төгсч, шилэгдсэн хvн л пастор болдог.

-Бусад сvм хийдvvдийг ажиглаж байхад дийлэнх нь гадаад пастортай байдаг юм билээ?
-Манайх анхны монгол пас¬тор томилсон сvм. Анхны пасторыг маань Майдар гэдэг. Харин би хоёр дахь пастор нь. Монгол пастортай болох цаг хугацаа хэдийнэ болсон. Бид алийн болгон хvн царайчилж амьдрах юм бэ. Бие даах хэрэгтэй байна. Монголчуудын ес заншлыг сайн мэддэг, монгол пастор өнөөдөр манайд vгvйлэгдэж байна.

-Танайх гадаад пастортой юу?
-Одоо нэг америк пастор ажиллаж байна. Өмнө нь хэд хэдэн гадаад пастортой байсан. Манай "Vvрдийн гэгээ" чуулганыг 1992 онд Солонгосын иргэн Хуан гэдэг пастор байуулсан юм шvv дээ. Олон удирдагчийг бэлтгэсэн Мон¬голын хамгийн анхны чуулганд тооцогддог.
-Одоогоор хэр өргөжөөд байна вэ?
Ховд, Баянхонгор, Дорнод, Архәнгай, Өмнөговь гэсэн таван аймагт болон нийслэлийн таван дvvрэгт сvм, чуулгантай. Өнөөдрийн байдлаар 500 гаруй итгэгчтэй болоод байна.

-Насны хувьд?
-Янз бурийн насны итгэгчтэй. Итгэгчдээ бид дотор нь ахмад, залуучууд, оюутан, сурагч гэсэн ангилалд хуваадаг.

-Та тvрvvнд Библийн сургууль гэж ярьсан. Энэ сур¬гуульд Христийн мэргэжилтнvvдийг бэлтгэдэг байх аа?
-Монголд Библийн сургууль 1991 онд байгуулагдсан. Энэ сургуульд библийг заах, сургах чадвартай мэргэжилтнvvдийг бэлтгэдэг. Ингэхдээ англи хэл, компьютерийн мэдлэгтэй оюутан залуусыгл авч сургадаг юм. Мөн Улаанбаатар бага сургуульд бага насны хvvхдvvдэд зориулсан сургалт явуулдаг. Хvvхдvvдэд зориулсан ном, гарын авлага элбэг байдаг л даа.

-Өнөөдрийн байдлаар танай чуулганд хэчнээн итгэгч харьяалагдаж байна вэ?
-60 сурагч, 60 оюутан, 100 гаруй залуус харьяалагдаж байна.

-Танай цуглаанд ирснээр юу vзэж, мэдэх боломжтой вэ?
-Эзнийг магтан дуулна, Библийг программын дагуу судална, харилцааны соёлд суралцана. Мөн англи хэл, компьютерийн сургалтад vнэ төлбөргvй хамрагдах боломж¬той. Христэд итгэх, сайн мэдээ сонсохыг хvссэн хvн бvхэнд манай vvд хаалга vргэлж нээлттэй байдаг.

-Зарим нэг Христийн байгууллага өнчин, ядуу хvvхдvvдийг сvмдээ байрлуулдаг гэх юм. Танайх бас адилхан уу?
-Манайх өнчин ядуу хvмvvс болон өрх толгойлсон эмэгтэйчvvд, тэнэмэл хvvхдvvдэд чадлынхаа хэрээр тусалдаг. Хувцас хунар тарааж, туслалцаа vзvvлэх боломжтой байгууллагуудтай холбож өгдөг. Зарим сум тэнэмэл ядуу хvvхдvvдэд
тусгай байр сууц бэлдэж, тэндээ байрлуулдаг нь vнэн.

Тийм хэд хэдэн сvм манайд бий. Гэхдээ Христийн сvмийнхэн тэдгээр хvvхдэд амьдрах нөхцөлийг нь хангаж өгөхөөс гадна эзэнтэй холбож, улмаар хайр хишгийг нь авах боломжийг сэтгэхvйд нь суулгаж өгдөг.

-Монгол хvн шарын шашнаа л шvтэх хэрэгтэй, харийн шашин бидэнд хэрэггvй гэсэн бодолтой хvн олон байдаг?
-Хvний шашин шvтэх эрх чөлөөтэй шvv дээ. Тиймээс vнэнийг олохыг хvсвэл Библи судрыг унш гэж л хэлмээр байна даа.
-Христийн сvмийнхэн ядуу буурай хvмvvсийг материал¬лаг тусламж болон ходоодоор нь дамжуулан өөртөө татаж байна гэх шvvмжлэл олонтаа сонсогддог?
-Материаллаг талаар тусалж байгаа мэтболовч сургаалиараа дамжуулан амьдрах ухааныг оюун санаанд нь суулгаж өгч байгаа юм шvv дээ.
Өнөөдрийн нийгэмд ядуу зvдvv хvмvvсийг хэн харж vзэж байгаа юм бэ. Тэр Улаанчулуутын хогон дээр амьдарч байгаа хvмvvст хэн тусламж дэмжлэг vзvvлж, vс сахлаас нь салгаж байгаа юм. Нөгөө муу хэлvvлээд байгаа Христийн итгэгчид л шvv дээ. Ер нь ядарсан зовсон ард тvмнийг Христийнхэн л харж vзэж, хайр ивээлээ өгч байна гээд хэлчихвэл буруудахгvй байх.

-Хvмvvст тусламж, дэмж¬лэг узvvлнэ, vнэгvй сургалт явуулна гээд багагvй хэмжээний зардал шаардагддаг байх. Энэ асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Итгэгчид маань өөрийн хэмжээгээр өглөг өгдөг. Зарим тохиолдолд гадны итгэл нэгт хvмvvс болон сvмээс хандив тусламж ирнэ. Энэ бvгдээр л санхvvждэг.

-Зарим сvмийг ажиглаж байхад хувьдаа байшин барилгатай, туслах аж ахуй эрхэлдэг гээд нэлээд бийлэгжvv харагдах юм?
-"Авралын зар" сум тусгай байр хашаатай. Дээр нь тариалангийн талбайтай. Бидэнд ч газар тариалан, мал аж ахуй эрхлэх төлөвлөгөө бий.

-Байрлаж буй байшин чинь танай мэдлийнх vv. Гурван давхар, их том байшин байна?
-Байр маань бидний мэдлийнх болсон.

-Ийм байшин босгохын тулд нэлээд хэмжээний мөнгө орсон байх даа?
-Биднийг байртай болгож өгөөч гэж итгэгчид маань их гуйсан. Тэгээд ч эзний ивээлээр гадны сvмvvдээс ирсэн мөнгөөр энэ байшингаа барьсан даа.

-Зарим хэсгийг нь тvрээслэдэг юм уу?
-Тиим. Бидэнд орлого хэрэгтэй шуу дээ. Орлогоороо хvмvvсээ цалинжуулна, сvмийнхээ vйл ажиллагааг vргэлжлvvлнэ. Мөн улсад татвараа ч төлдөг.

-Пасторууд цалин авдаг биз дээ?
-Пасторууд болон ахлагч нар цалинждаг. Мөн орлогоосоо итгэгч нарыг өвдсөн, гачигдсан, зовлон гарсан тохиолдолд тусламж vзvvлдэг. Бид сvмийнхээ итгэгч нараас 20 гаруй хvнийг гэртэй болгосон шvv.

-Манай улсын хэмжээнд хэчнээн Христийн сум, чуулган vйл ажиллагаагаа явуулдаг юм бол?
-Нарийн тоог нь хэлж мэдэхгvй байна. Зөвхөн Улаанбаатарт л гэхэд 100 гаруй сум vйл ажиллагаагаа явуулж байна. Бvгдээрээ аймаг, сумдад сvм, чуулгантай гээд бодохоор ахиухан тоо гарах байх аа.

-Бусад сvм, чуулганы талаархи сэтгэгдлиигтань сонсмоор байна?
-Эзний хайраар хvмvvсийг зөв замд нь оруулахын тулд хәмтдаа зvтгэж яваад нь талархдаг.

-Ингэхэд сvмийнхээ шугамаар гадагшаа явж vзсэн vv?
-Явах боломж бий л дээ. Гэхдээ яваагvй ээ. Залуу хvмvvс явна биз. Ер нь манайх ОХУ, Хятад, Америкт пасторуудаа илгээсэн.

-Христийн сvмээс олон хос төрдөг гэх юм. Танайд ийм тохиолдол гардаг уу?
-Жилд 3-5 хос хуримладаг.

-Сvмдээ юу?
-Тийм. Хурим найраа христ маягаар тусгай ёсзvй, торимын дагуу хийдэг, Энэ баасан гарагт манай сvмд бас нэг сvй тавих ёслол болно.

(Монголын мэдээ 007/2039)
Р.Сарангэрэл

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

:-)
 
xaax