2009-01-10
Ш.Эрдэнэхvv: Хоол хийх, хайрлан дурлах хоёрт vнэн сэтгэлээсээ хандах хэрэгтэй

Ш.Эрдэнэхvv: Хоол хийх, хайрлан дурлах хоёрт vнэн сэтгэлээсээ хандах хэрэгтэй
Энэ удаагийн “Алаг шагай”-н зочноор Хоол vйлдвэрлэл-vйлчилгээний технологич, Хvнс судлалын ухааны магистр, ШУТИС-ийн хvндэт магистр, докторант Шагдаржавын Эрдэнэхvvг урилаа. Тэрбээр одоо хоол vйлдвэрлэл-vйлчилгээний хөгжлийн төвийн тэргvvн, “Гvн шим” сургалтын төвийн захирлын албыг хашиж байна.

Амьдрахын тулд иддэг

-Шөлтэй хоол, зууш бэлтгэх кино хичззл тань хvмvvсийн сонирхлыг ихэд татаж байна. Ийм кино хичээл гаргах санаа хэдийд төрөв өө?

-Хvн идэхийн тулд амьдардаг уу, эсвэл амьдрахын тулд иддэг vv гэж хэн нэгнээс асуувал хэн ч гэсэн “Амьдрахын тулд иддэг” гэж хариулах нь лавтай. Vнэндээ бид амьдрахын тулд л иддэг шvv дээ. Тэгвэл амьдрахын тулд идэж байгаа хоолоо бид зөв хийж чадаж байна уу. V/нийг шийдэх, гарах гарцыг слоход туслах зорилгоор эдгээр цомгоо олон тvмэнд өргөн барьж байгаа юм. Шөлтэй хоол, зууш бэлтгэх кино хичээлдээ хоолны бvлэгт томоохон байр суурь эзэлдэг гол нэрийн дөрвөн шөлтэй хоолыг сонгон авсан. Тvvнчлэн “Өглөөний зоог”-ийг хэрхэн бэлтгэх талаар нэмэлт зөвлөгөөгч оруулсан. Дээрх гол нэрийн шөлтэй хоолыг хийхэд ямар нэрийн тvvхий эд, материалыг ямар харьцаатай сонгож авах, тэдгээрийг яаж боловсруулах, тавигдах чанарын шаардлага, бэлтгэх аргачлал зэргийг хvн бvхэнд ойлгомжтой, хялбар хvргэх зорилгоор технологи ажиллагааны vйлдлийн дарааллын схемийн аргаар болон VCD хэлбэрээр vзvvлсэн.

-Өмнө нь нарийн боов хэрхэн хийх талаар DVD гаргасан байх аа?

-Манай орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орж, хоол vйлдвэрлэл vйлчилгээний бизнесийг хэн бvхэн эрхэлж, хөтлөн явуулах боломж нээлттэй болсон. Vvний салшгvй нэг хэсэг болох нарийн боов, гурил, гурилан бvтээгдэхvvнийг бусдын болон өөрийн хэрэгцээнд vйлдвэрлэх сонирхол манай иргэдийн дунд тvгээмэл болж, бодит биеллээ олж байна. Гэвч тухайн нэрийн бvтээгдэхvvнийг хvний хоол хvнсний хэрэгцээнд зориулан vйлдвэрлэхэд технологийн сахилга бат, тавигдах чанарын шаардлага орхигдож байгааг харгалзан vзээд хоол vйлдвэрлэл-vйлчилгээний мэргэжлийн чиглэлийн цуврал ТВ хичээлийг ард тvмэндээ өргөн барихаар зориг шулуудсан юм. Энэ ажлынхаа эхлэл болгож, нарийн боов хэрхэн бэлтгэх арга ажиллагааг DVD хэлбэрээр Монголд анхлан бvтээсэн нь энэ. Ингэхдээ нарийн боов vйлдвэрлэлд хамгийн том байр суурийг эзэлдэг өндөгтэй зуурмаг, тослогт зуурмаг, өндөг, цөцгийн тосны зуурмаг, чанамал зуурмаг зэрэг vндсэн зуурмагуудыг хэрхэн бэлтгэх арга ажиллагаа, тавигдах чанарын шаардлага, тэдгээрийг ашиглан ямар нэрийн нарийн боов хийж болох аргыг сонирхуулсан юм. Эдгээр цомог маань их эрэлт хэрэгцээтэй байна.

-Цомгуудаа гаргахын өмнө тооцоо, судалгаа хийсэн биз дээ?

-Тэгэлгvй яахав. Амьдрал ер нь тооцоо судалгаан дээр vндэслэгддэг шvv дээ. Тиймээс зах зээлийн хэрэгцээ шаардлагад vндэслэн эдгээр цомгоо гаргасан. Миний цомгууд Монголд шинэ зах зээлийг бий болгож чадсан. Гэхдээ мэргэжлийн төвшинд гэдгээрээ бусдаас ялгаатай.

Бvрэн төгс бус тойм төдий товч мэдээллийг өгдөг

-Хоолны тухай ном худалдаанд элбэг байдаг. Багтаамжийн хувьд цомгоос илvv болохоор хvмvvс ном худалдак авах сонирхолтой байдаг шиг санагддаг?

-Хоолны ном төрөл төрлөөрөө л байдаг. Ном дээр байгаа хоолуудыг харахад хэн ч хийчихмээр санагддаг. Гэвч ном бvрэн төгс бус тойм төдий товч мэдээллийг өгдөг. Энэ мэдээллийг авсан хvн өөрийн мэдлэг, туршлага дээр
vндэслэн тухайн хоолыг хийдэг. Хоолны тухай тодорхой мэддэггvй хvнд энэ бол эрсдэлтэй алхам.

-Тэгвэл одоо ямар бvтээл гаргах гэж байна даа?

-”Зоогийн газрын vйлчилгээний технологи, чанарын удирдлагыг боловсронгуй болгох” сэдвээр мэргэжлийн сурах бичиг гаргахаар ажиллаж байна. Мөн махан хоол, хvvхдийн болон эмчилгээний хоолыг хэрхэн бэлтгэх талаар цуврал кино хичээлvvд гаргах төлөвлөгөөтэй байгаа.

Хvнсний аюулгvй байдал бvрэн алдагдчихаад байна

-Монгол хvнд амьд явах баталгаа алга гэж ярилцах боллоо. Тиймээс хоол хvнсний аюулгvй байдлын талаархи таны сэтгзгдлийг сонсмоор байна?

-Vнэхээр Монголд хvнсний аюулгvй байдал бvрэн алдагдчихаад байна. Учир нь хvний амьд явах гол баталгаа болсон хvнсний тvvхий эдийн аюулгvй байдал, тvvнийг боловсруулж, хадгалж, худалдаж, хэрэглэж байгаа хvнсний технологийн vе шатууд чанарын стандартчиллын баталгаа алдагдчихаад байна. Хоол хvнснээс vvдэлтэй муу vр дагавар заавал гарна. өөрт нь эсвэл vр удамд нь хэзээ нэгэн цагт сөргөөр нөлөөлдөг.

-Тэгвэл таныхаар аюулгvй байдлыг бий болгохын тулд яавал дээр вэ?

-Хvнсний аюулгvй байдалд асар их хяналт хэрэгтэй байна. Хоол хvнстэй холбоотой мэдээллийголон нийтэд сурталчилж хvргэх шаардлагатай. Мөн Засгийн газрын дэмжлэг ч хэрэгтэй байна. Гадны хөрөнгө оруулалт манайд хэрэгтэй л дээ. Гэхдээ хоол хvнсний чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа бол тухайн хvнийг мэргэжлийн төвшинд бэлтгэгдсэн эсэхийг нь юуны өмнө мэдэж, зөвшөөрөл олгодог болмоор байна.

-Зарим кафе, зоогийн газар, хятад хоолны газрууд их хэцvvхэн орчинд ажиллаж харагддаг?

-Гал тогооны өрөөний төрх байдал нь нvд хальтрам, хоолны vлдэгдлийг дахин боловсруулдаг, ажилчдын өдрийн хоолонд шавхруу өгдөг гээд сэтгэл эмзэглvvлсэн зvйлийг сонсч, харж, өмнөөс нь нvvр улайх vе олон гардаг. Харамсалтай нь энэ бол манайд байгаа бодит жишээ. Гадны хvн Монголын нутагт хоол хийж байхад яагаад хяналт, шалгалт байдаггvй юм бэ. Хvч нь хvрдэггvй юм бол төрийн бус байгууллагуудынхаа тус дэмжлэгийг авах хэрэгтэй шvv дээ. Харамсалтай нь манайханд хамтарч ажиллах сонирхол ч байдаггvй бололтой юм билээ.

130 нэвтрvvлэг бэлтгэж, олны хvртээл болгосон

-Та “Cook time” нэвтрvvлгээр vзэгчдийн танил болсон. Ингэхэд хэчнээн дугаар бэлтгэсэн юм бэ?

-UBS телевизээр ням гараг бvр монголчуудтайгаа мэндчилсээр нэлээд удлаа. Энэ хугацаанд 130 нэвтрvvлэг бэлтгэж, олны хvртээл болгосон байна. “Cook time” бол хоол хvнсний чиглэлээр олны хvртээл болгодог цорын ганц мэргэжлийн нэвтрvvлэг. Дугаар бvр нь vзэгчдийн сонирхлыг ихэд татдаг гэдгийг судалгааны дvн харуулсаар байна.

-Бусад телевизээр гарч буй хоолны нэвтрvvлгvvдийн тухай та юу хэлэх вэ?

-Хэн нэгэн хvнийг уриад, ямар ч хамаагvй хоол хийлгэдэг. Тэр хvн нь зөвхөн өөрийн хийдэг технологийг л яриад байна. Гэтэл энэ нь буруу технологи, худал мэдээлэл байдаг. Харин хvмvvс тэр жорыг нь тэмдэглэж аваад тvvний дагуу хоол хийх жишээтэй. Vvнийг хянадаг, зохицуулдаг газар гэж алга. Анхаарах ёстой хvмvvс нь анхааралдаа авч, vзэгчид ч шvvмжлэлтэй хандаасай гэж хэлмээр байна.

-Энэ тухайгаа бусад телевизийнхэнд хэлж vзэв vv?

-Энэ UBS-ийн тогооч юу яриад байгаа юм бэ гэсэн жалга довны vзэл гаргадаг юм билээ. Уг нь vзэгчдэд зөв мэдээлэл, зөв технологийг л сурталчлах ёстой биз дээ.

Шалгалтдаа бэлдээгvй оюутныг унагасан чинь телевиз рvv утасдаад баахан муулсан

-Ингэхэд “Гv
н шим” сургалтын төвөө байгуулаад хэр удаж байна вэ?

2006 оны тавдугаар сард байгуулсан. Хоол v
йлдвэрлэл vйлчилгээний салбарын мэргэжлийн ажилчдыг бэлтгэх чиглэлээр анхан шатны болон давтан сургалтыг зохион байгуулдаг. Мөн хоол vйлдвэрлэл vйлчилгээний чиглэлээр vйл ажиллагаэ явуулж байгаа бизнесийн байгууллагуудад оношилгоо хийх, төвшин тогтоох, ажлын байран дахь сургалтыг зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг олон чиглэлээр ажиллаж байна

-Сургалт хэдэн cap
vргэлжилдэг вэ. Энэ хугацаанд хоол хийж сурна гэж vv?

-1-3 сар. Сайн хийж сурах эсэх нь тухайн хv
ний чадвараас шалтгаална. Гэхдээ сурах арга барилыг нь зааж байгаа болохоор хэн ч хийж сурдаг. Манайх материаллаг бааз, сургалтын орчин сайтэй болохоор суръя гэсэн хэн ч хандаж болно. Хамгийн гал нь суралцагчдын сэтгэл ханамжийн баталгааг 100 хувь байлгахын төлөө л ажиллаж байна даа. Манайд ихэвчлэн сайхан хоол хийж сурах хvсэлтэй хумvvс, энэ чиглэлийн бизнес эрхэлж байгаа менежерvvд, ажилгvйдэлд өртөж болзошгvй учир шинэ мэргэжил эзэмших гэсэн, эсвэл мэргэжлээ дээшлvvлэх хvсэлтэй хvмvvс ханддаг.

-Одоогоор хэчнээн боловсон хv
чин бэлтгээд байна?

-6000 хv
н бэлтгэж гаргасан. Саяхан 156 дахь элсэлтээ авлаа. Миний бэлтгэсэн хvмvvсээс олон улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллаж байгаа хvмvvс олон бий.

-Тухайлбал?

-Солонгос, Хятад, Герман, Америкт болон Монголын өнцөг булан бv
рт миний шавь наражиллажбайна.

-Бv
гд тогооч болсон уу?

-Заавал тогооч болоогv
й ч өөрөө өөрсдөдөө тогооч болчихоод гэр бvлийнхнээ гарын хоолоороо дайлан баярлуулж яваа хvмvvс ч байна.

-”Гv
н шим” төв олигтой юм заадаггvй, бичлэг vзvvлэхээс өөр хичээл vздэггvй гэсэн шvvмжлэл гарч байсан. Vvнд ямар тайлбар хийх вэ?

-”Ийгл” телевиз рvv
ярьсан эмэгтэйн vг л дээ. Дvv нь манай сургалтын төвийг төгссөн юм. Би ер нь шавь нартаа их хатуу ханддаг л даа. Шалгалтдаа сайн бэлдээгvй оюутныг унагасан чинь телевиз рvv утасдаад баахан муулсан. Би өөрөө ч сонссон л доо. Шалгалтад унаад шатталаа уурласан юм байлгvй дээ. Зарим хvн vнэмлэхний төлөө л сургалтад суудаг. Гэтэл зах зээл дээр мэдлэг чадвараараа л хоолоо олж иднэ. Тиймээс л би шавь нартаа хатуу ханддаг юм. Чадвар сайтай хvн нэмэгдэл цалин, чадвар муутай хvн нэрлэсэн цалин шvтэж амьдардаг гэсэн vг байдаг шvv дээ.

Ажлын айр хангалттай байна

-Сургалтыг төгссөнөөр ажлын байртай болох боломж бий юу?

-Засгийн газраас 80 мянган ажлын байр бий болгох асуудлыг ярьсаар байна. Vv
ний хvрээнд олон асуудлыг шийдэх л байх. Гэхдээ мөрийн хөтөлбөр болгосон, болгоогvй манай төв энэ чиглэлээр vйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Энэ бол бидэнд шинэ зvйл биш. Ажлын байрны хувьд хангалттай бий.

-Ингэхэд нийслэлд энэ чиглэлээр v
йл ажиллагаа явуулдаг хэчнээн аж ахуйн нэгж байдаг юм бол?
-Хоол, v
йлдвэрлэл-vйлчилгээний салбарын хувьд улсын хэмжээнд 5100, нийслэлд 2700 хоолны цэг, салбар vйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрийн тал хувийг цайны газар эзэлдэг. Харин vлдсэн хувийг нь зоогийн газар, кафе, баар эзэлдэг. Ер нь энэ салбар хvний нөөцийн дутагдалд орчихоод байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн боловсон хучин их дутагдалтай байгаа.

-Мэргэжлийн бус хv
мvvс энэ чиглэлийн бизнес эрхлэх нь олонтаа. Vvний сөрөг vр дагавар гэвэл?

-Эмчийн мэргэжилгv
й хvн эмнэлэг, эмийн сангийн тухай мэдэхгvй биз дээ. Гэтэл цайны газар, кафег болохоор хэн ч хамаагvй, би чадна гээд л ажиллуулдаг. Ерөнхийдөө энэ салбар өнөөдөр удирдлагын vзэл баримтлал, тогтолцоогvй, системчлэгдсэн vйл ажиллагаагvй болчихоод байна. Энэ салбар удирдаж байгаа хvнээсээ нарийн ур чадвар шаарддаг. Хэрэв энэ шаардлагад нийцэхгvй бол бизнес нь урагшлахаа больж, дампууралд хvрдэг.

-Ийм байдалд орсон хv
мvvс танд хандаж байв уу?

-Маш олон хv
н оношилгоо хийлгэхээр хандаж байсан. Эдийн засгийн хувьд дампууралд ойртсон гэх шалтгаанаар их ирдэг.

-Энэ v
ед нь та ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Уг нь v
йл ажиллагаа явуулж эхлэхээсээ өмнө мэргэжлийн байгууллага, хvнээс тус дэмжлэг авч, vр ашгаа тооцох ёстой. Гэтэл манайхан гажуудал, бэрхшээл vvссэн хойно нь ханддаг. Энэ тохиолдолд юу нь болохгvй байгааг хамтдаа оношилж, гарах арга замыг нь олоход тусалдаг.

Зангирсан, ээдэрсэн утсыг зvv
нд сvвлэх хэцvv шvv дээ

-Ажлын байр нь байхад шаардлагыг нь хангах хv
н ховор байна гэлцэх юм. Vvнтэй санал нийлэх vv?

-Нийлнэ. Тухайлбал, манай салбарын хувьд ажлын байр байгаа хэрнээ тэнд ажиллахад шаардлага хангах хv
н ховор байна.

-Энэ нь юутай холбоотой вэ?

-Амиа бодох v
зэл буюу хvний мөс чанар муудах vзэгдэл Монголд гаараад байна. Манайх уруу сайн тогооч олж өгөөч гэж хvмvvс их ханддаг. Гэтэл тэд сайн тогооч гэж ямар хvнийг хэлж байна гээч. Мэргэжилдээ сайн байхаас гадна худал хэлж, хулгай хийдэггvй, vнэнч шударга, дээр нь харилцааны соёлтой хvн л тэдэнд хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, энэ салбарт ажиллагсдын хувийн соёл, албан соёлтойгоо харшлаад байдаг юм. Миний бодлоор нийгэмд эрvvл уур амьсгалыг бий болгохын тулд хvмvvсийн тархийг угаах цаг болсон. Хэнэггvй, хээгvй байдал нь дархлаажсан хvмvvсийг өөрчилж байж л ажилгvйдлийг багасгаж болно. Vvнийг хаана хаанаа анхаарч, нийгмээ эрvvлжvvлэх хэрэгтэй байна.

-Танай төгсөгчдийг энэ тал дээр санаа зоволтгv
й гэж ойлгож болох нь ээ?

-Хийж байгаа ажлын v
р дvн гарах ёстой. Бидний хувьд суралцагчдынхаа эрэлт хэрэщээг тодорхойлох, хоол хийх vедээ хэрхэн хариуцлагатай хандах болон хvмvvжлийн ажлыг сайтар явуулах тал дээр анхаардаг. Зангирсан, ээдэрсэн утсыг зvvнд сvвлэх хэцvv шvv дээ. Тиймээс зангилааг нь гаргах л хамгийн чухал.

Нv
д хальтарч, нvvр улаймаар зvйл олон харагддаг

-Ижил төрлийн сургалт явуулдаг төвvv
дийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хөдөө орон нутаг, нийслэлийн мэргэжлийн сургалт v
йлдвэрлэлийн төвvvдээр явахад vнэхээр хэцvv дvр зураг харагддаг.

-Юу нь хэцvv
харагддаг гэж?

-Хv
ний мөнгийг авсан хэрнээ чанаргvй сургалт явуулж байгаа багш нарын өмнөөс нvvр улайдаг. Социализмын vеийн эвдэрч хуучирсан тоног төхөөрөмжийг хараад нvд хальтирдаг. Орчин vеийн техникийн ололт дэвшилт тэнд алга. Яаж ажил нь явдаг юм бvv мэд. Уг нь асуудлыг шийдэх олон арга байдаг. Хэлээд өгөхөд ямар дургvй гээч. Гэсэн ч би хэлэх зvйл байвал шууд л хэлчихдэг. Хоол vйлдвэрлэл-vйлчилгээний салбарынхан бизнес сэтгэлгээгээ огт хөгжvvлэхгvй байна. Дээр нь ардчиллын vнэ цэнийг огт мэдэрдэггvй. Ардчиллын ачаар хvссэн хэнд ч болов төрийн бус байгууллага, компани, сургалтын төв байгуулах боломж нээлттэй байгаа шvv дээ.

-Өөрөөр хэлбэл, танд өрсөлдөгчид алга уу?

-Сургалтын том төв байгуулаад надаас дээш гараад ирвэл сайн л байна. Ер нь манайхан хийж байгаа хv
нийг муулдаг, доош нь татдаг зантай. Залуу чадалтай хvн гараад ирвэл чадлын хэрээр дэмжинэ.

-Таны ажилдаа баримталдаг гол зарчим гэвэл?

-Өнөөдрийг хv
ртэл бизнесээ бодож ажилласангvй. Олон нийтийн төлөө явсан хvн хэзээ ч хохирдоггvй. Энэ бол
миний v
зэл баримтлал. Хамтран ажиллаж буй бvх хvндээ сэтгэлээ өгч ажилладаг.

-Танд өөрөөрөө бахархах сэтгэл төрдвг vv
?

-Зарим v
ед бахархана шvv. Би танил тал харж энэ ажлыг хийгээгvй, улсаас, төсвөөс мөнгө гуйгаагvй, эх эцгээс өвлөж авсан ухаан, боловсролынхоо хvчээр бvхнийг бий болгож бvтээж явна.

-Та баян хv
н vv?

-Анх таван ханатай гэр, гурван тал хашаатай бv
хнийг эхэлж байлаа. Одоо надад бvх зvйл байна. Амьдралдаа vнэхээр сэтгэл хангалуун байна.

Монголын мэдээ сонин 51 /2083/
Р.Сарангэрэл
 
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax