2009-01-10
Г.Амар: Би өөрийгөө хэвлэлийн алтан vеийнхний нэг гэж бардам хэлнэ
Г.Амар: Би өөрийгөө хэвлэлийн алтан vеийнхний нэг гэж бардам хэлнэ
Энэ удаагийн “Алаг шагай”-н зочноороо Монгол Улсын Соёлын гавьяат зvтгэлтэн, Буриадын соёлын гавьяат ажилтан, МЗЭ-ийн шагналт, орчуулагч Гvрбазарын Амарыг урилаа. Нас өндөр болсон хэдий ч тэрбээр хийж бvтээх хvслээр жигvvрлэн, уран бvтээлээ туурвисаар сууна.
“Хэвлэл редакцийн ажилд сонирхолтой гэж саналаа өгсөн”
-Хоёулаа ярилцлагаа таны хvvхэд насны дурсамжаас эхлэх vv. Унасан газар, угаасан ус хаана вэ?

-Дорнод аймгийн Баяндун сумын нутагт 1933 онд иргэн Гvрбазарын тав дахь хvvхэд болон мэндэлсэн. Хvvхэд насаа хөдөө өнгөрөөсөн дөө. Баяндун сумдтөрсөн ч 1935 онд Цагаан-Овоо сум байгуулагдахад, тэндхийн харьяат болсон. Баяндун сумын бага сургуулийг 1946 онд, дундад сургуулийг 1949 онд дvvргэсэн. Харин дараа нь Чойбалсан хотод бvрэн дунд сургууль дvvргэсэн.

-Та дундад сургууль гэж яриад байх юм. Дунд сургууль юм биш vv?

-Дундад гэдэг чинь дундын наадталын боловсрол гэсэн vг. Тийм болохоор ингэж бичих нь зvйд нийцнэ. Засч болохгvй шvv. Одоо хоёулаа яриандаа эргэж орьё.

-Нийслэл хотод хөл тавьж байсан vеэ дурсахгvй юу. Ямар сургуульд хуваарилагдаж байв даа?

-1952 онд Улаанбаатарт ирээд Улсын их сургуулийн нэг жилийн бэлтгэл ангид суралцсан. Биднээс өмнө бэлтгэл анги хоёр жилийн хугацаатай байсан юм билээ. Энэ хоёр жилийн бэлтгэл сургуулийг хожим нь нэр алдартай болсон олон доктор, профессор төгссөн.

-Тэр vед их сургуульд суралцах оюутнууд заавал бэлтгэл ангид суудаг байсан юм уу?

-10 дугаар ангиа төгсөөд шалгалтад тэнцсэн нь их сургуульд, чадаагvй нь бэлтгэлд сурдаг байсан юм. Нас хязгаарладаггvй байсан болохоор зургадугаар ангийн хvvхэд ч бэлтгэлд сурдаг байсан. Тvvнээс гадна хөдөө орон нутагт 10 жилийн сургууль байхгvй учир хоёр жил бэлтгэлд суучихаад их сургуульд ордог байсан.

-Бэлтгэлээ төгсөөд ямар мэргэжлээр суралцсан бэ?

-Тvvхийн ангид орж суралцаад 1958 онд сургуулиа төгссөн. Тvvхийн ангийг сонгосон маань их хөгжилтэй. Сурагч байхдаа би тооны хичээлдээ тун муу, харин уран зохиол, хэлний хичээлд их сонирхолтой байлаа. Тиймээс тооны хичээл ордоггvй ангийг сонгосон. Хөгжилтэй байгаа биз.

-Тэр vед өөрийн дураар ангиа сонгодог байсан хэрэг vv?

-Бэлтгэл төгссөн хvvхдvvд өөрийн дуртай ангиа сонгон суралцдаг байсан. Харин аравдугаар ангиа төгсөөд шууд орж байгаа хvvхдvvдийг тэр сургуулийн тийм ангид ор гээд л хуваарилчихдаг байсан. Хvний авьяас сонирхлыг харгалзан vзэлгvйгээр, эх орны хэрэгцээг л чухалчилдаг байлаа шvv дээ.

-Сонгож эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан уу?

-Тvvхийн ангид орсон ч тvvхээ сонирхохгvй байсаар сургуулиа төгссөн. Их сургуулиа төгсөх vед биднээс хаана ажиллах талаар санал авсан юм. Би ямар ч эргэлзээгvйгээр “Хэвлэл, редакцийн ажилд сонирхолтой” гэсэн санал өгсөн. Тэр vед дээд сургууль төгсөгчдийг Намын төв хорооны боловсон хvчний хэлтэс хуваарилдаг байлаа. Нямдарь гэдэгдарга Хэвлэл утга зохиол хянах газар, Зохиолчдын хорооны дарга нарыг дуудаж танилцаад “Чамайг хvслийн чинь дагуу хэвлэл редакторын ажилд өгье дөө” гэдэг юм байна. Соёлын яам намайг хагас жил хэртэй протокол ангийн гvйцэтгэгчээр ажиллуулаад өөрийн харьяа Улсын хэвлэлийн газар уран зохиолын редактороор томилсон. Ингэж л хэвлэл номын ажилд насан турш зvтгэх замдаа орсон юм даа.

Намын гишvvн биш болохоор тушаал дэвшиж чадаагvй

-Редакторын ажилдаа хэр хурдан дадлагажсан бэ. Хэцvv байв уу?

-Өөрөө дур сонирхолтой болохоор амархан ажилдаа гаршсан. Г.Дамдин, Ш.Очирбат, Д.Даш, С.Жамьян зэрэг туршлагатай, эрдэм номтой хvмvvстэй хамт ажиллаж, тэднээс ихийг сурч мэдсэн. Миний хувьд орчуулагчдаас ирсэн материалыг эхтэй нь тулгах ажлыг хийдэг байлаа.

-Хэвлэлийн газарт олон жил ажилласан байх аа?

-32 жил ажиллаад 1991 онд тэтгэвэртээ гарсан даа.

-Энэ хугацаанд редактороо л хийсээр байв уу?

- Нэг л суудал дээрээ ажилласаар гавьяаны амралтаа авсан. Дарга ч болоогvй, тушаал ч буураагvй. 1990-1991 онд Москвад “Радуга” хэвлэлийн газарт орчуулагчаар ажилласан.

-Яагаад тушаал дэвшээгvй юм бол?

-Намын гишvvн биш болохоор тэр.

-Тухайн vед хvн бvхэн л намын гишvvн байсан биз дээ. Гэтэл та яагаад намд элсээгvй юм бэ?

-Элсье гэсэн бодол огтхон ч төрөөгvй юм. Гэхдээ намд элсээгvйн ачаар дуртай ажилдаа vлдэж чадсан шvv.

-Редакторын ажилдаа юу?

-Яг тийм. Нэг удаа намайг “Соёл” сэтгvvлийн нарийн бичгийн даргаар тавих гэдэг юм байна. Би редакторын ажилдаа дуртай болохоор явах тун дургvй байлаа. Тухайн vед ямар нэгэн удирдах албан тушаалтныг томилохдоо заавал Төв хороогоор баталдаг байсан. Харин би намын гишvvн биш байсан болохоор дэвшvvлээгvй юм.

120 гаруй номын орчуулгыг редакторлож, 30 орчим ном орчуулсан

-30 гаруй жил ажиллахдаа хэчнээн ном бvтээлийг редакторлож, бас орчуулан олны хvртээл болгоод байна вэ?

-Тэтгэвэрт гартлаа ажиллахдаа 120 гаруй номын орчуулгыг редакторлосон. Мөн ажлынхаа зав чөлөөгөөр уран зохиол, нийгэм улстөр, спортын сэдэвтэй 60 гаруй ном орчуулан хэвлvvлсэн. Сvvлийн vед орчуулгаа засах, шинээр найруулах ажилд орж Ги де Мопассаны “Хонгор найз”, Дэнзэн Норгайн намтар болох “Цаст уулын барс” номоо дахин хэвлvvллээ.

-Орчуулсан номынхоо зах зухаас дурьдахгvй юу?

-Ф.Достоевскийн “Дорд vзэгдэгсэд”, “Цагаан шөнө”, Н.Карамзины “Хөөрхий Лиза”, Ж.Сандын “Индиана хvvхэн”, “Консуэло I, II”, И.Гётегийн “Залуу Вертерийн шаналан”, “Луи Буссенарын “Эрлэгийн эзэн ахмад” зэрэг олон ном орчуулсан. Тvvнчлэн Орос, Америк, Англи, Куба, Энэтхэг, Герман, Унгар, Чех, Болгар, Молдав, Якут, Буриад зэрэг орны зохиолчдын өгvvллэг, тууж, тэмдэглэл зэргийг орчуулсан.

-Анхны орчуулсан бvтээл гэвэл?

-Оюутан байхдаа анхны орчуулгаа “Пионерийн vнэн” сонинд хэвлvvлж байлаа. Мөн “Хөдөлмөр”, “Улаанбаатарын мэдээ”, “Утга зохиол” зэрэг сонинд орчуулсан онигоо, vлгэр, өгvvллэгээ хэвлvvлдэг байсан. Хожим нь хэвлэлийн газар орсноосоо хойш хvvхдийн ном, дурьдатгал, спортын ном орчуулж эхэлсэн.

-Таны хувьд хамгийн дуншиж төрсөн бvтээл юу вэ. Ер нь нэг номыг орчуулахад хэр зэрэг хугацаа шаардагддаг вэ?

-Достоевскийн “Дорд vзэгдэгсэд” номыг орчуулах гэж хоёр жил зvтгэсэн.

-Спортын сэдэвтэй хэд хэдэн ном орчуулсан байх аа?

-Г.Свирдовын “Өргөст торон дотор”, В.Шьейнбахын “Боксоос хонжоо хайгчид”, Х.Даймацу “Намайг дуурайгтун”, “Дэнзэн Норгайн”, “Цаст уулын цагаан барс” зэрэг спортын чиглэлийн ном орчуулсан хийсэн бvтээснийг минь vнэлж, Боксын холбоо, Уулын спортын холбооноос шагнал, өргөмжлөл гардуулж байлаа. Мөн биеийн гамирын тэргvvний ажилтан ч болсон.

-Та бас Буриадын Соёлын гавьяат ажилтан болсон байх аа?

-Энэ зун Буриадад болсон “Алтаргана” наадмын vеэр “Буриадын соёлын гавьяат хөдөлмөрлөгч” гэсэн цол тэмдгийг Ерөнхийлөгч Л.В.Потапов нь гардуулсан. Буриадын зохиолчдын олон бvтээлийг монголчуудын хvртээл болгосон гэж намайг шагнасан юм билээ.

Олон алдартай бvтээлийн анхны уншигч нь болсондоо баярладаг

-Орчуулгын номын редакторын хувьд дэлхийд алдартай олон бvтээлийн анхны уншигч нь болсон байх даа?

-Тэгэлгvй яахав. Олон алдартай бvтээлийн анхны уншигч нь болсондоо баярлаж явдаг.

-Редакторлох vед алдаа гарах тохиолдол байх уу?

-Редактор хvн бусдын алдааг засах vvрэгтэй. Гэвч алдаагvй хэвлэл гарах нь ховор шvv. Зохих хэмжээгээр ямар нэг алдаа гарчихсан л байдаг юм.

-Сvvлийн vед орчуулгын ном цөөхөн харагдах боллоо?

-Социализмын vед 18 аймгийн төв, бvх аймаг, сум номын худалдааны дэлгvvртэй, номын сантай байлаа. Ном авах зардлыг нь төрөөс санхvvжvvлчихнэ. Ном авах зардлыг нь төрөөс санхvvжvvлчихнэ. Хөдөөгийн бөглvv нутгийн хvмvvсээс ч номын захиалга авч нэгтгээд Улсын номын худалдааны газарт оруулж, тvvнийг нь тоо ёсоор Улсын хэвлэлийн газарт хэвлvvлдэг байсан. Тэгээд ном соёлын барааг захиалсан эздэд нь заавал хvргэдэг байлаа. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ эргэж, ном соёл ад шоо мэт vзэгдэж, гудамжинд хаягдаад байна шvv дээ. Тиймээс орчуулагчид маань номоо орчуулахаа больчихоод байна. Дээр нь номоо хэвлvvлэх чадалтай хvмvvс ч ховордчихлоо.

-Залуу орчуулагчдын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Vгийг махчлан орчуулах, монгол хэлний найруулга талаас нь анхаарахгvй байна. Vvнээс болж алдаатай, буруу зөрvv зvйл ч их гаргаж байна. Энэ тал дээр л сайтар анхаараасай гэж зөвлөх байна даа.
Зөвхөн өглөө л орчуулгаа хийдэг

-Та олон орны ном бvтээлээс орчуулжээ. Ихэвчлэн ямар хэлнээс орчуулдаг вэ?

-Зөвхөн орос хэлнээс л орчуулга хийдэг.

-Ингэхэд орос хэлийг хаана ингэж сайтар эзэмшив ээ?

-Дорнод аймагт оросууд их амьдардаг байлаа. Манай суманд л гэхэд орос сургууль, дэлгvvр байсан. Анударь гэдэг орос хэлэнд ус цас шиг багш хичээл зааж байсан. Мөн Чойбалсан хотод сурч байхад орос багш нараас гадна С.Эрдэнэ, Д.Гомбосvрэн зэрэг сайн багш нар хичээл заадаг байлаа. Хожим нь Их сургуулийн бэлтгэлд ороход жилийн турш бvх хичээлийг орос хэл дээр заасан. Дараа нь их сургуульд дөрвөн жил сурсан даа.

-Орчуулгаа хийхээрээ дээд тал нь хэдэн цаг суудаг вэ?

-Би нарийн төлөвлөгөөтэй ажилладаг. Зөвхөн өглөөгvvр л ажлаа хийнэ. Орой vдэш чийдэнгийн гэрэлд суудаггvй. Өглөө бvр тогтмол 5.30 цагт босоод 8.30 цаг хvртэл орчуулгаа хийдэг. Ингэхдээ орой нь заавал маргааш өглөө орчуулах материалаа уншдаг. Өглөө эрт босдог болохоор орой 10 цаг гээд л унтчихдаг.

-Амралтын өдрvvдэд ч өглөө 5.30-д босдог уу?

-Амралтын өдрvvдэд ч, баяр ёслолын vеэр ч завсарладаггvй. Төлөвлөгөөнийхөө дагуу л ажилладаг.

-Сvvлийн vед ямар бvтээл дээр ажиллаж байна вэ?

-Зарим нэг хэвлэлд бага сага “халтуур” хийж байна. Ном хэвлэлд ажиллаж эхэлснийхээ 50 жилийн ойгоор 2005 онд Соёлын гавьяат зvтгэлтэн цол хvртсэн. Миний хийсэн бvтээснийг төр, засаг ийнхvv vнэлсэнд vнэхээр их баярласан шvv. Сvvлийн vед киноны алтан vеийнхэн, театрын алтан vеийнхэн гэж ярьж, бичих нь олширлоо. Тэгвэл би өөрийгөө хэвлэлийн алтан vеийнхний нэг гэж бардам хэлнэ. Учир нь намайг ажиллаж байх vед дэлхий дахины уран зохиолын бараг бvх дээжээс орчуулан уншигч олондоо хvргэж, тэдний оюуны санг арвижуулж байсан гэхэд маргах хvн гарахгvй байх.

-Дэлхийд нэр нь тvгсэн орчуулагчидтай уулзаж, туршлага солилцож, нөхөрлөж байв уу?

-Ном соёлын байгууллагад олон жил ажилласны хувьд гадаадын олон хvнтэй танилцах завшаан тохиолдсон. Одоо ч ном бvтээл нь vнэ цэнээ алдаагvй байгаа Борис Полевой, Константин Симонов, Виктор Астафьев, Олесь Гончар, Георгий Свиридов, Островскийн гэргий Раша Островская нартай бичиг захидлаар харилцдаг байсан. Ер нь хэвлэлийн байгууллагад олон жил ажилласных орчуулагч, зохиолч нарын олонхийг таньдаг болсон доо. Хааяа ч “Одоо нэг амаръя даа” гэж бодох л юм. Гэтэл зvгээр сууж vнэхээр чадахгvй юм.

Монголын мэдээ сонин 226 /502/
Р.Сарангэрэл

Сэтгэгдэл:


Ахмад
Бага байхдаа Эрлэгийн эзэн ахмад иыг уншдаг байлаа,зарим нэрий санаж байна, Тюльпан, Фанфан г.м. англи бурын дайны тухай өгүүлдэг. Дахиж хэвлэх боломж байдаг болов уу
Бичсэн: Зочин цаг: 16:28, 2009-05-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax