2009-06-11
Денк-10” арга хэмжээ нижгэр болж өнгөрлөө
МонголынхэрэглэгчдэдхэдийнэтанилболсонГерманулсынДенккомпани Монголд үйл ажиллагаагаа явуулан, чанартай бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх болсны 10 жилийн ой саяхан болж өнгөрлөө. Ойн баяраа тохиолдуулан Денкфармын Монгол дахь төлөөлөгч компанийхан Денк 10 жилсургалтсеминар болон баярын арга хэмжээг нижгэр зохион байгуулсан юм.
Чингис зочид буудлыг доргиосон энэхүү арга хэмжээнд оролцохоор дэлхийд эмийнхээ чанар, баталтгаат байдлаараа алдартай Денкфарм компанийн ерөнхий захирал Стефан Хубер, Олон улсын худалдаа хариуцсан захирал Франк Зиммерманн нар айлчлан ирсэн байлаа.
“Денк 10 жилсургалт семинарт Нийслэл дүүргийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эмнэлгүүдийн 200 гаруй эмч оролцож, тус компанийн манай улсад шинээр нийлүүлж байгаа зүрх судасны болон даралт ихсэх өвчний эмүүдийг хэрхэн зохистой хэрэглэх талаарх сургалтад хамрагдсан юм. Харин ойн арга хэмжээнд Монголын тэргүүлэх зэргийн эмч нар, эм зүйн байгууллагуудын шилдгүүд оролцож, нэгэн оройг хамтдаа хөгжил баяраар дүүрэн өнгөрөөлөө.
10 жилийн ойн арга хэмжээг нээж, Монгол дахь төлөөлөгч компанийн захирал Г.Энх-Амгалан, “Денкфарм нь үйл ажиллагаандаа Германд үйлдвэрлэж, Германд чанарыг нь шалгаж, Германд бүтээсэн гэсэн чиглэлийг баримталж ажилладгаараа онцлогтой. Чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас эм нь эмч, өвчтөн хоёрын  хооронд баталгаат гүүр болж чаддаг. Тиймээс чанарын өндөр баталгаатай, эм бүтээгдэхүүнийг бид Монголдоо нийлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Цаашид улам олон нэр төрлийн, өндөр чанартай эм бүтээгдэхүүнийг нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэсэн юм.
Тэгвэл 10 жилийн ойд хүрэлцэн ирсэн зочдыг төлөөлж, “Монос” группийн еранхийлөгч Л.Хүрэлбаатар “Танай хамт олон Монголд оруулж ирсэн эм бүтээгдэхүүнүүдээрээ Монголын эмийн зах зээлд “өндөр чанартай бүтээгдэхүүн” гэсэн ойлголтыг хэвшүүлж чадлаа” хэмээн урмын сайхан үг хайрласан. Түүний энэхүү үг нь Денкфармын бүтээгдэхүүнүүдийг тодотгосон гол тайлбар болсон гэдэгтэй уншигчид маань ч бас санал нийдлэх бизээ.
Гайхалтай сюрпризүүдээр дүүрэн баярын ой олны сэтгэлийг ихэд хөдөлгөснөөс гадна, энэ орой цөөнгүй хүн үнэтэй бэлэг гардсан. Түүнчлэн “Перфект”, “Шөнийн галт тэрэг” хамтлагууд болон дуучин Хулан, Баянмөнх нар зочдод зориулан ая дуугаа өргөсөн нь баярын арга хэмжээг улам бүр доргиосон юм.
Баярын арга хэмжээний үеэр тус компанийн ерөнхий захирал Стефан Хубертай уулзаж, сэтгэгдлийг нь сонирхоход, “Денкфарм компани нь 1948 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар 60 гаруй жил болж байна. 1980-1990 онд манай пүүс дэлхийн эмийн тэргүүлэх үйлдвэрлэгч Мерк группийн женерик эмийн үйлдвэрлэлийг хариуцан ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар манай пүүс дэлхийн зах зээл дээр амжилттай байр сууриа эзэлж, Англи, Франц, Итали, Малайз, Тайвань, Сингапур зэрэг 50 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлэн, тухайн улс бүртээ 2-5 эмч төлөөлөгчийг ажиллуулж байна. Танай улсын хувьд эмийн тэргүүлэх компани "Монос фарм" компанитай 1998 оноос хамтран ажиллаж, Монголын эмийн зах зээл дээр Денк компанийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалж эхлээд 10 жилболж байна. 2009 оноос бид үйл ажиллагаагаа улам бүр өргөтгөн Монос, Омбол, Азифарм зэрэг гурван компанийг албан ёсны дистрибьютерээр сонгон, эм бүтээгдэхүүнээ Монголын хэрэглэгчдэд хүргэж байгаа. Цаашдаатанай улсад  нийлүүлэхэмийнхээнэртөрлийгнэмэгдүүлэхээсгаднаӨмнөдАмерик, ЗүүнЕвропынулсуудадүйлажиллагаагаатэлэхзорилготой байна” гэж ярив.
Денкфарм компани нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруудах бэлдмэлүүд, үе мөч, чихрийн шижин, зүрх судасны өвчинд хэрэглэх эмүүд, мөөгөнцрийн эсрэг болон ходоодны шүүрэл багасгахад хэрэглэдэг эмүүд, мөн антибиотик, витамин гэсэн чиглэлээр эм бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэдэг. Эдгээрээс өнөөдрийн байдлаар манай улсад 30 гаруй төрлийн эмийг нийлүүлж байгаа юм байна. 2009 оны байдлаар  зүрх судасны болон даралт ихсэх өвчний эмүүд болох Амло-Денк, Эна-Денк, Симба Денк, цэр шингэлэх бэлдмэл Амброкс Денкийг шинээр оруулж ирээд байгаа аж. Манайх шиг зүрх судасны өвчлөл өндөртэй тэр дундаа зуны улиралд иргэдийн даралт ихэсдэг энэ үед шинээр нийлүүлж байгаа дээрх эм өвчтөнүүдэд үр дүнгээ өгнө гэдгийг “Денк-10” сургалт семинарт оролцогсод онцолсон.
Чанарыг эрхэм зорилгоо болгон ажилладаг тус компанийн бараа бүтээгдэхүүнийг л өөрийн эмнэлэгт хэрэглэдэг дэлхийн шилдэг эмнэлгүүд цөөнгүй байдаг гэсэн. Тухайлбал, дэлхий даяар сүлжээтэй SOS эмнэлэг л гэхэд зөвхөн Денкфармын эмийг хэрэглэдэг байна. Учир нь өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ сайтай орчныг л хүлээн зөвшөөрдөг Герман улсын ЭМЯ-наас гаргасан эмийн онцгой стандартын шаардлагыг Денкфарм хангаж чаддаг. Тиймээс өндөр чанартай эм үйлдвэрлэдэг компанийн бүтээгдэхүүнийг үйл ажиллагаандаа хэрэглэхийг дэлхийн нэртэй эмнэлгүүд илүүд үздэг байна. Дээр нь тус компанийхан дундаж үнээр, өндөр чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг учир эмийн зах зээлд ийнхүү амжилт олдог аж.
Өнөөдрийг хүртэл хэрэглэгчдээсээ эмийн чанартай холбоотой нэг ч гомдол сонсч байгаагүй гэдгээрээ  Денкфармын  захирлууд ихэд бахархаж байсан. Тиймээс ч тэд Монголын ард түмнийг хамгийн өндөр чанартай эм бүтээгдэхүүнээр байнга хангах болно гэдгээ онцлон хэлсэн юм.
Бичсэн: SARAAHAI | цаг: 17:56 | ERUUL MEND
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: