2009-09-30
Тосны ханаагүй полихүчлүүд нь хоол хүнс ба нэмэлт байдлаар биед ордог

Атеросклероз нь холестеролын илүүдлээс үүдсэн өөх тосны бодисын солилцооны алдагдалтай холбоотой, зүрх судасны өвчин аж. Артерийн судасны хананы өөрчлөлт, түүний нарийсалт бөглөрөлтөөр илэрдэг. Үүний нөлөөгөөр зүрх, судас, тархи, элэг, бөөр зэрэг амин чухал эрхтнүүд гэмтдэг байна. Энэ талаарх мэдээллийг олон улсад нэр нь түгсэн Актавис эмийн компанийн эмч төлөөлөгчид сонирхуулж байна.

 Энэхүү зүрх судасны өвчнийг үүсгэгч гол шалтгаан нь зохисгүй хооллолт аж. Энэ нь нэг талаас сайтар боловсруулсан хүнс ба амьтны гаралтай өөх тосны хэрэглээ ихэссэн, нөгөө талаас омега-3 гэж нэрлэгддэг тосны ханаагүй полихүчлүүдийн дутагдлаас шалтгаалдаг байна. Омега-3 тосны ханаагүй полихүчлүүдийн эх үүсвэр нь загасны тос ба үүнийг бид хоол хүнсээрээ хангалттай хэмжээгээр авч чаддаггүй билээ. Эдгээр тосны ханаагүй полихүчлүүд нь хүний биед үл нийлэгжих бөгөөд зөвхөн хоол хүнс ба нэмэлт байдлаар биед ордог аж. Olesalvin® Омега-3 ба Омега-3 форте нь омега-3 тосны ханаагүй полихүчлүүд болох эйкозопентаений хүчил, докозагексаений хүчлийн өндөр агууламж бүхий загасны тосноос ялгасан бэлдмэлүүд юм байна. Омега-3 нь зүрх судасны өвчинд сайнаар нөлөөлж, улмаар зүрхний шигдээс болох эрсдэлийг 45, зүрх судаснаас шалтгаалсан гэнэтийн нас баралтыг 52, зүрх судасны өвчний   нас баралтыг 20 хувиар тус тус бууруулдаг болохыг эрдэмтэд баталжээ. Түүнчлэн цусан дахь липидийн түвшин хэвийн хэмжээндээ хүмүүст Омега-3 бэлдмэл нь 2-25 г тундаа триглицеридийн хэмжээг 20-60 хувь хүртэл бууруулдаг. Гипертриглицеридеми бүхий өвчтөнүүдэд триглицеридийн хэмжээг 20-60 хувь хүртэл бууруулдаг байна. Америкийн клиникийн эндокринологичдын холбооноос дислипидемийн эмчилгээ болон атерогенезын урьдчилан сэргийлэлтэд өдөрт 2-4 г Омега-3 хэрэглэхийг зөвлөсөн байдаг гэнэ. Зүрхний хэм алдагдал нь зүрх судасны гаралтай гэнэтийн нас баралтын гол шалтгаануудын нэг байдаг. Тэгвэл Омега-3 нь зүрхний хэм алдагдлын эсрэг болон хэм алдагдах вентрикулын тахикард, фибрилацаас сэргийлэх үйлдэлтэй болох нь олон тооны судалгаагаар батлагдсан. Мөн 1356 өвчтний дунд явуулсан 31 плацебо хяналтат эмнэлзүйн судалгааны дүн Омега-3 бэлдмэл нь даралт бууруулах үйлдэлтэйг харуулжээ. Дунд зэргийн болон хүчтэй илэрсэн даралт ихдэх өвчний үед илүү үр нөлөөтэй гэнэ. Загасны тосонд агуулагдах омега-3 хэмээх ханаагүй дээд тосны хүчил нь хүний бие махбодод үүсдэггүй бөгөөд хоол тэжээлтэй ордог. Омега-3 тосны хүчил нь зарим өвчний шинж тэмдэг илрэхээс сэргийлж, тэдгээрийг эмчилдэг аж. Омега-3 тосны хүчил нь простагладины үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлэх ба тархины үйл ажиллагааг сайжруулдаг байна. Тиймээс зүрхний шигдээсийн дараа хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн үед бусад стандарт эмчилгээний хамт нэмэлт эмчилгээнд, зүрх-судасны болон тархи-судасны өвчнүүдээс урьдчилан сэргийлэлтэд Olisalvin® Омега-3-ийг, эмчилгээнд нэмэлт байдлаар Olisalvin® Омега-3 форте-ийг хэрэглэж болох нь. Түүнчлэн үе мөчний өвдөлтийг багасгах, үрэвслийн процессыг дарангуйлах зорилгоор эмчилгээнд нэмэлт байдлаар Olisalvin® Омега-3 форте-ийг, урьдчилан сэргийлэх зорилгоор Olisalvin® Омега-3-ийг хэрэглэнэ. Мөн архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн элэгний үрэвслүүдээс эдгэрч буй үед Olisalvin® Омега-3 ба Olisalvin® Омега-3 форте-ийг хэрэглэхийг эмч зөвлөж байна.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax