Хүний бүдүүн гэдсэнд тоо томшгүй олон бичил биет нянгууд амьдардаг. Хүний өтгөний хуурай жингийн талаас илүү хувийг эдгээр нян эзэлдгийг дурьдахад ямар тооны нян бидний гэдсэнд оршдог болох нь ойлгомжтой. Бүдүүн гэдэсний эдгээр тоо томшгүй нянг хамгаалагч буюу хүний биед тустай нян, хорлон сүйтгэгч буюу өвчин үүсгэгчид гэж 2 том бүлэглэж хуваана. Эрүүл хүний гэдсэнд эхний бүлэг нян нь 96%-ийг эзлэх ба эдгээр нь агаартай болон агааргүй орчинд амьдардаг(Bacteroideis, Proteus, Clostridium, Ristella, Escherichial Bifidobacterium, Lactobacillus ). Хүний нарийн гэдсэнд боловсорч чадахгүй ургамлын гаралтай нийлмэл нүүрс ус нь эдгээр нянгийн хамгийн дуртай хоол тэжээл болдог. Энэ нийлмэл нүүрс усыг бид хүнсний эслэг ургамлын эслэг гэж нэрлэх нь бий. Тэдгээрээр нянгууд хооллож, боловсруулах явцад их хэмжээний дэгдэмхий өөхний хүчил, К болон В төрлийн зарим амин дэм ялгардаг. Энэ дэгдэмхий өөхний хүчлүүд нь хоол тэжээлийн хамт орж ирсэн эсвэл гэдсэнд цөөн тоогоор байрлах, өвчин үүсгэгч нянг устгаж, тэдний өсөлт хөгжлийг саатуулдаг байна. Түүнчлэн эдгээр хий нь гэдэсний ханыг цочроон гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж, баас ялгаруулалтыг сайжруулж, өгсөнөөрөө гэдэсний хананд бусад төрлийн нян наалдаж бэхжих, биед хорт бодис хуримтлагдахаас сэргийлдэг.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих