Нярай хүүхдэд хоолны хэрэгцээ харьцангуй их. Тиймээс хоол боловсруулах үйл ажиллагааны дутагдалтай байдлыг зохицуулж, хүүхдийн өсөлт торнилтонд шаардлагатай бүхий л бодисыг агуулсан юугаар ч орлуулшгүй байгалиас заяасан хоол бол эхийн сүү юм. Нярай хүүхдийг аль болохоор эрт амлуулж, ангир уургийг хөхүүлэх нь хамгийн чухал. Ангир уурагт иммунглобулин, үндсэн шимт бодисууд болох уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм их хэмжээтэй байдаг тул ангир уургаа хөхсөн хүүхэд гадаад орчиндоо дасан зохицохдоо хурдан, биеийн эсэргүүцэл сайтай, амьсгалын болон хоол боловсруулах эрхтэний өвчнөөр өвдөх нь бага байдаг. Түүнчлэн дөнгөж төрсний дараа хүүхдийн гэдэс ариун байдаг тул эрт амлуулснаар гэдэсний хананд сүүг боловсруулдаг хэвийн бичил биетүүд бүрэлдэж эхэлдэг байна. Харин амлуулахгүй удвал эмгэг бичил биетүүд ялангуяа гэдэсний савханцар олширдог. Эхийн хувьд хүүхдээ эрт амлуулснаар умайн агшилт сайжирч, хөхөнд сүү үүсэх нь сайжирна. Гэтэл хөхний товчийг төрөлтөнд бэлтгээгүйгээс толгой сайн гараагүй, шигдэх, хөхний сүү үлдэх, хүүхдээ буруу хөхүүлэх, эхэд витамин дутагдах, эхийн биеийн эсэргүүцэл сул байх, арьс хуурайших анемия,псориаз, атопичкие дерматит зэрэг шалтгаанаас эхийн хөхний толгой хагарах, цуурах нь элбэг байдаг. Хөхний толгой хагарах, цуурах үед өвдөх, хорсох зовиур ихтэй тул эхчүүд эдгэртэл нь хүүхдээ хөхүүлэхээс зайлсхийх нь элбэг. Тэгвэл эх болон хүүхдэд аюулгүй, үр дүн сайтай эмийн бэлдмэл нь Пантогель юм. Пантогелийн найрлаган дахь декспантенол нь байгалийн гаралтай витамин В-5 бөгөөд арьсанд нэвтэрч, пантотенийн хүчил болон хувирч, арьс салстын нөхөн төлжилтөнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
Хөхний толгой хагарах, цуурах үеийн эмчилгээ: 1.Нян орохоос сэргийлж буцалсан бүлээн усаар угаана. 2. Пантогелийг түрхэхэд цууралтыг эмчлэхийн зэрэгцээ үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул өвдөлт намдаж, улайлт багасна. 3.Хүүхдэд аюулгүй тул шууд хөхүүлж болно. Учир нь пантогель байгалийн гаралтай төдийгүй үйлдвэрлэх явцад ямар нэг химийн бодис ороогүй. Мөн хөхний үрэвсэл болж хүндрэхээс сэргийлж чадна.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих