2009-09-30
Утаа-эсийн тэнцвэрт үйл ажиллагааг алдагдуулдаг

Стресс нь өвчин тусах нэг том хүчин зүйл болдог. Стресс нь хүн гадны нөлөөнд сэтгэл зүй болон физиологийн замаар хариу өгөх үйлдлийн үр дагавар юм. Тиймээс стресс эерэг болон сөрөг талтай. Хүмүүс уйлах эсвэл инээх сайн гэж ярьдаг шүү дээ. Хүн гадны дохиог хүлээж аваад түүнд хариу өгөх гэдэг нь эд, эсийн түв­шинд уураг, амин хүчлийн нэгдэл болон задралын био­химийн процесс явагдана гэсэн үг. Энэ үед организмд хэрэгтэй биохимийн нэгдэл (уураг, амин хүчил) бий бол­дог.  Энэ хариу үйлийн үр дүнд бий болсон нэгдэл нь орга­низмд цаашдаа яаж нөлөө­лөхөөс тухайн стресс эерэг эсвэл сөрөг байх нь тодор­хойлогддог. Гэхдээ стрес­сийн давтамж цөөн байвал эерэг,  давтамж нь олон бас удаан хугацаатай байвал сөрөг нөлөөтэй гэж ойлгож болно.

Өнөөдрийн бидний амьдарч буй орчны бохирдол ялангуяа утаа, замын ачаалал, нийгмийн бухимдал нь байнгын сөрөг стресст оруулж байдаг. Сүүлийн жилүүдэд эрс ихсэх болсон өвчний тоог уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбож ойлгож болно. Агаарт дэгдэж буй 10-100 нанометрийн хэмжээний жижиг бодис хүний тархинд амьсгалын замаар шууд нэв­тэрч,  мэдрэлийн эсийн исэл­дэлтийн процессыг өдөөдөг гэдгийг эрдэмтэд тогтоосон.  Тиймээс агаарын бохирдол бол эсийн тэнцвэрт үйл ажилла­гааг алдагдуулдаг том хүчин зүйл юм. Мөн  агаарын бохирдлоос болж тархины эсүүд хэт исэлдэлтийн байдалд орж хөгширч үхэхэд хүрдэг. Ер нь мэдрэлийн эс амьд орга­низмтай хамт төрөөд тодор­хой хугацааны турш өсөн то­морч, хөгшрөн үхдэг. Харин энгийн эс бол өсөхдөө ху­вааг­даж тоо нь олширдог шүү дээ. Тэгэхээр тархины эсийг хамгаалах асуудал хамгийн чухал. Танд толгой байнга дүйнгэтэж өвдөх, толгой эргэх, чих шуугих, нойргүйдэх, мартах, сэтгэл гутрах, хөдөлгөөн удаашрах, тэнцвэр алдагдах, уур уцаартай болох зовиурууд байнга илэрч байвал та тархины цусан хангамжийн архаг дутагдалтай, өөрөөр хэлбэл, тархины эс хэт исэлдэлтийн байдалд байна гэсэн үг. Энэ үед тархины эсийг хамгаалахаар ноотроп үйлчилгээтэй болон тархины цусан хангамж сайжруулах эмүүдийг хавсарч хэрэглэдэг. Тархины эсийг цогцоор нь хамгаалах үйлчилгээтэй эм бол-Фезам юм. Өдөр тутмын сөрөг стресс, агаарын бохирдол, нийгмийн бухимдал, эдийн засгийн хямралаас эрүүл гарья гэвэл та урьдчилан сэргийлэх тунгаар Фезамыг хэрэглээрэй.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax