2010-01-03
» Ш.Батбаяр: Миний хэмжээнд хvрэх хvн гарч ирэхгvй байхаа. Хэрэв байвал би албан тушаалаа өгөхөд бэлэн байна

Энэ удаагийн "Зогс! нэг агшин" буландаа Монголын Хип хопчдын холбооны тэргvvн Баавар буюу Ш.Батбаярыг урьлаа.-Танай холбооны зарим гишvvн хар тамхины хэрэгт холбогдоод байна. Өөрийг чинь ч бас сэжиглэж байгаа
бололтой?

-Холбооны дөрвөн гишvvн саяхан 72-т суугаад гарч ирсэн. Намайг холбооны тэргvvний хувьд дуудаж байцаасан. Хар тамхи татдаг уу гэж асууж байна билээ. Би "vгvй" гэдгээ хэлсэн. Миний хувьд хар тамхи татдаггvй, гаднаас оруулж ирдэггvй, сонирхдоггvй гэдгээ албан ёсоор хэлмээр байна.

-Хип хопчид гэхээр л бvтэлгvй, хvмvvжилгvй, боловсролгvй хvмvvс байдаг гэсэн ойлголт олны дунд бий болчихлоо?
-Зарим хамтлаг, дуучдын балгаар хvмvvс ийм ойлголттой болчихоод байгаа нь vнэхээр харамсалтай хэрэг. Бидний хувьд хийсэн, бvтээсэн зvйл олон бий. Гэхдээ зарим нэгний болчимгvй, vйл хөдлөлөөс болж энэ бvхэн талаар болж байгаад харамсаж байна.

-Энэ бvгдийг засч залруулахын тулд цаашид яаж ажиллах төлөвлөгөөтэй байна даа?
-Өнөөдөр Монголын хvvхэд, залуусын олонхи нь хип хопоор амьсгалж байна. Тиймээс бид эль болохоор фэнvvддээ муу vлгэр дуурайл vзvvлэхгvйг хичээж ажиллах болно. Vvний тулд хийхээр төлөвлөөд байгаа хэд хэдэн ажил байгаа л даа.

-Тухайлбал?
-Хип хопчдын сонин гаргана. Шар гэгддэг сонин хэвлэлvvдэд бидний тухай худал ташаа мэдээллvvд их гардаг шvv дээ.

-Шар сонинуудын эерэг тэмцэх сонинтой болно гэсэн vг vv?
-Сониноороо байлдахгvй. Харин хvvхэд залууст өөрсдийгөө зөв сурталчлах юм. Мөн хип хопчдын дамжаа хичээллvvлнэ.

-Хип хопчид хичээл заах уу?
-Анхдагч хамтлаг, дуучид хvvхэд залууст зориулан хип
хопын талаархи бvх талын сургалт явуулах юм.

-Боловсрол нимгэнтэй гэж хип хопчдыг гоочлох нь олонтаа. Холбооныхоо гишvvдийн боловсролын асуудалд хэр анхаардаг вэ?
-Энэ тал дээр онц анхаарал тавьдаггvй нь vнэн, Би л гэхэд дээд сургуульд суралцаагvй. Гэсэн ч өнөөдөр хэнээс ч тусламж гуйхгvй амьдарч байна. Боловсролтой хэдий ч шал угаагаад явж байгаа хvн алийг тэр гэхэв дээ. Хамгийн гол нь хvнд биеэ дааж сурах чадвар л чухал гэж боддог.

-Хип хопчид дуу их хулгайлдаг гэлцдэг. Холбооны зvгээс эдгээр хамтлаг, дуучдад ямар нэг арга хэмжээ авсан уу?
-Холбооны зvгээс сануулга өгсөн. Дахиж дуу хулгайлахгvй гэж найдаж байна.

-"Дижитал" хамтлагийн хувьд?
- Манай хамтлагийн хувьд ийм асуудал огтхон ч байхгvй. Бидний уран бvтээл дотроос хулгайлсан дуу олдвол 10 мянган ам.доллар шууд өгнө гэж амлая.

-Өөрөө хип хоп холбооны тэргvvний албыг хашаад удаж байна. Тэргvvний ажлыг хийх хvсэлтэй хvмvvс байдаг л байх даа?
-Миний хувьд vvсгэн байгуулагч нь болохоор тэргvvнийг сонгуулиар тодруулна гэсэн ойлголт байхгvй. Миний хэмжээнд хvрэх хvн гарч ирэхгvй байх аа. Хэрэв хийж чадах хvн гарч ирвэл албан тушаалаа өгөхөд бэлэн байна.

-Дэлхийн хип хопчдын холбоонд гишvvнээр элсэнэ гэж ярьж байсан. Энэ яриа юу болсон бэ?
-Саналаа явуулчихсан, хvлээж байна. Гишvvнээр элсvvлэхийн тулд бас багагvй шалгалт авдаг юм билээ. Бид Монголын хип хоп хөгжмийн тухай нэвтрvvлэг, зарим нэг клип илгээгээд байгаа. Удахгvй хариу ирэх байх.

-Холбооныхоо шугамаар хип хопчид хэдэн оронд тоглолтоо сонирхуулсан бэ?
-Солонгос, Хятхд, Өвөрмонгол, ОХУ-дтоглосон. Харин манай "Дижитал" хамтлагийнхан энн сарын 11-нд Солонгост амьдарч, ажиллаж буй монголчууддаа зориулан тоглох гэж байна. Харин дараа нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан Солонгосын хоёр нэртэй хамтлагийн тоглолтыг нийслэлд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

-"Дижитал" хамтлагийг тарах гэж байгаа тухай яриа сvvлийн vед чих дэлсэх боллоо?
-Хамтлаг маань байгуулагдаад долоон жил болж байна. Харин одоо тус тусдаа бие дааж vйл ажиллагаагаа явуулахаар болоод байна.

-Ингэхэд Баавар гэдэг маань ямар учиртай нэр юм бэ?
-Багын маань хоч байгаа юм.

-Тарахаасаа өмнө фэнvvддээ зориулан тоглолт хийх vv?
-Хийлгvй яахав. Эцэст нь хvvхэд залуустаа хандаж, архи бvv уу, тамхи бvv тат. Муу муухайгаас хол байж, сайн сайхан уруу тэмvvлцгээе гэж уриалмаар байна.

(Монголын мэдээ 213/1989)
Р. САРАН
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax