2010-01-03
Р.Алтансvх: Амьдрал дээр би ямар ч хөгжилгvй хvн шvv дээ
"Өнгөт инээд" хамтлагийн жvжигчин Р.Алтансvхийг "Нэг хором" буландаа урилаа.
-Ажил төрөл тавлаг уу. Сvvлийн vед ямар уран бvтээл дээр ажиллаж байна даа?
-Манайхан Замын-Vvдэд тоглолт хийхээр явах гэж байна. Ойр орчмынх нь аймгуудаар ч тоглох төлөвлөгөөтэй байгаа. Энэ долоо хоногийн сvvлчээр хотод ирнэ. Тэгээд шинэ тоглолтынхоо бэлтгэлд гарна даа.

-Танай хамтлагийнхныг шинэ кино бvтээж байгаа гэж сонслоо?
-Одоогоор яриа төдий л байна. Тэгэхээр илvv мэдээлэл өгөх боломж алга. Харин бид драмын жvжиг тавих бодолтой байна. Энэ жvжигт нэг Сайхан дvр бvтээнэ гэж бодож байгаа.

-Ингэхэд өөрөө сонгодог жvжигт хэр олон дvр бvтээсэн бэ?
-Би оюутан байхдаа анх тайзан дээр гарсан л даа. Цалинтай оюутан байлаа. Хvvхэд залуучуудын театрын жvжигчин болчихоод "Эрх гvнж" жvжигт анхны дvрээ бvтээж байсан. Тийм олон жvжигт тоглоогvй ээ.

-Таныг ихэвчлэн эмэгтэй хvний дvрд тоглуулах юм. Яагаад тэр вэ?
-Найруулагч л жvжигчдийн тоглох дvрийг сонгодог юм шvv дээ. Яахав, би эмэгтэй хvний дvрд гайгvй тохирдог юм байлгvй.

-Хошин урлагийн жvжигчдийг их л хөгжилтэй, алиа гэж хvмvvс төсөөлдөг. Таны хувьд бодит амьдрал дээр өөрийгөө ямар зан ааштай хvн гэж дvгнэх вэ?
-Амьдрал дээр би ямар ч хөгжилгvй хvн шvv дээ.

-Vнэхээр тийм гэж vv?
-Тоглосон юм аа. Гэхдээ алиа марзан хvн гэж өөрийгөө дvгнэхгvй шvv.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сонирхмоор байна?
-Өглөө 10 цагийн vед ажилдаа ирнэ. Зарим vед тvvнээс ч эрт дуудсан vед нь ирдэг. Тэгээд л ажиллаж гарна. Бичлэгтэй бөл шөнө хvртэл ажиллана.

-Хонож ажиллах vе олон гардаг уу?
-Байлгvй яахав. Бvр долоо хоногийн турш бичлэгтэй газраа унтаад ажиллах vе ч байдаг.

-Өөрийг чинь олон кино найруулсныг мэднэ. Харин кинонд дvр бvтээснийг сайн мэдэхгvй юм байна?
-Харин одоо л кино урлагт хvчээ сорихоор төлөвлөөд байна. Ямар ч хамаагvй дvр бvтээнэ гэж бодож байгаа шvv.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax