2010-01-03
Д. Бямбацогт: Монголчуудын авьяасыг өвлөж төрсөн vр хөврөлийнх нь хувьд дэлхийн хэмжээнд өөрийнхөө өчvvхэн чадлыг мэдрvvлэхийг хvсч байна
“Ямар уудам юм бэ, Монголын тал нутаг Яасан уужуу юм бэ, монгол хvний сэтгэл” хэмээн уянгалуулан дуулж, эмнэг хангал морио унан давхих “салхи” Дамбийгийн дvр vзэгчдийн сэтгэлд хоногшин vлдсэн.Хөдөөгийн сайхан сэтгэлт эрийн дvрийг чадварлагаар бvтээсэн Соёлын тэргvvний ажилтан, чөлөөт уран бvтээлч, жvжигчин, Д.Бямбацогттой уулзаж, илэн далангvй ярилцсанаа хvргэе.

Би чинь аварга Д.Сумьяабазарын улаан фэн байхгvй юу
-Сvvлийн vед уран бvтээлийн олз омог ихтэй юу. Саяхан хөдөө яваад ирсэн гэл vv?

-”Өнгөт инээд” хамтлагийнхантай хөдөө орон нутгаар аялан тоглож яваад ирлээ.

-Хэчнээн аймгаар аялан тоглов?
-Монгол орноо бvтэн тойроод ирсэн шvv. Эхлээд тавдугаар сард баруун аймгуудаар, дараа нь долдугаар сард зvvн аймгаар аялан тоглосон. Хамгийн сvvлд наадмын дараа Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдэд инээд бэлэглээд ирлээ. Хөдөө орон нутгаар явах vед ард иргэд нь тоглолтоор тэр дундаа хошин шогийн тоглолтоор их дутагдаж байгааг мэдэрлээ. Урлагийн буянаар Монголынхоо олон аймагт очиж газар vзэж, нvд тайллаа. Одоо Баян-Өлгий аймагт л очих vлдээд байна.

-Ингэхэд өөрөө “Өнгөт инээд” хамтлагт орчихсон юм уу?
-Гэрээгээр ажиллаж байгаа юм. Ангийн андууд болох СТА С.Өлзийхvv, Сарантуяа нар маань хамтарч ажиллахыг санал болгосон.

-Нэг хэсэг “Захиалгат инээд” хамтлагт хvчин зvтгэсэн байх аа?
-Бас л гэрээгээр ажиллаж байсан юм. Нэг хэсэг “Амбий ба Захиалгат инээд” хамтлагийн “Торгуулийн суман” тоглолтод оролцоод зав зай муутай л байсан. Ер нь хошин шогийнхон маань надад их сайн шvv. Манайд ирж тоглооч гэсэн санал байнга л ирдэг. Дээр нь өөрөө энэ салбарт сонирхолтой болохоор зvгээр сууж чаддаггvй юм. Тэгээд ч хошин шоу олон vзэгчтэй шvv дээ. Тэгээд ч хvн инээлгэхийг би буян гэж боддог.

-Баяр наадмыг хаана өнгөрөөв дөө?
-”Наадмаар ноцолдох уу?” гээд л сууж байлаа шvv дээ. Яагаав, нөгөө “Өнгөт инээд”-ийнхэнтэй наадмын өдрvvдэд сонирхуулсан тоглолтын маань нэр юм л даа. Тоглолтынхоо хажуугаар наадмын талбайд очиж, уламжлал ёсоороо бөх сонирхсон.

-Залуу бөхчvvд vзvvр, тvрvvгээр тодорсон энэ наадам танд хэр таалагдав?
-Ёстой санаанд хvрсэнгvй. Би чинь аварга Д.Сумьяабазарын улаан фэн байхгvй юу. Гэтэл хайртай аварга маань долоогийн даваанд халтираад уначихдаг байгаа. Өмнөөс нь ямар их харамссан гээч. Гэхдээ яахав, залуу хvн болохоор дараа дараагийн наадамд тvрvvлэх байлгvй дээ.

Дэв тэнгэрийн дvрийг хэр зэрэг бvтээж вэ? гэдгийг vзэгчид л дvгнэнэ

-Нэг хэсэг vс, сахлаа ургуулчихсан яваа харагдсан. Кинонд тоглох гээд тэр vv?

-УГЗ Л.Эрдэнэбулган найруулагчийн бvтээж байгаа “Чингис хаан” кинонд дvр бvтээх болсонтой минь холбоотой юм л даа.

-Энэ кинонд бөөгийн дvр бvтээж байгаа гэл vv?
-”Чингис хаан” кинонд Дэв Тэнгэрийн дvрийг бvтээж байна.
-Бөөгийн дvр бvтээх амаргvй байгаа биз дээ?
-Тэгэлгvй яахав. Дvрээ бvтээхийн тулд эхлээд бөө судлалын талаархи мэдлэгээ дээшлvvлж, ном бvтээл ч их шагайлаа. Дараа нь бөө судлаачтай уулзсан. Ер нь бөөгийн тухай нэлээд мэдлэгтэй болсон шvv.

-Судалгаагаа сайн хийсэн юм чинь дvрээ сайн бvтээж байгаа байлгvй?
-Дэв Тэнгэрийн дvрийг хэр сайн бvтээж вэ гэдгийг vзэгчид л дvгнэнэ. “Чингис хаан”кино дэлгэцэнд гарсны дараа тэр шvv дээ. Энэ дvрийг vзэгчдийн оюун бодолд нийцvvлж, өөрийнхөө хэмжээнд ур ухаанаа дайчилж бvтээхийн тулд их л хичээж байна даа.

-Киноны зураг авалт хэзээ дуусах бол?
-Болоогvй байх аа. Одоо бид хэд хоногоос зураг авалтдаа гарах гэж байна. Хөдөө яваад иртэл Эрдэнэбулган найруулагч маань дуудаад л байна. Маргааш нөгөөдрөөс Сэлэнгэ аймгийн Бургалтайн сангийн аж ахуй руу явна. Тэгээд есдvгээр сард л хотод орж ирэх байх.

Санхvvжилт бахйгvй болоод л таг зогсчихлоо доо, хөөрхий
-”Хайр №1″ нэртэй театр байгуулсан гэсэн байх аа?

-Театрын шинэ орон зайг нөхөхийн тулд энэ театраа байгуулсан юм. Хайр гэдэг ерөөсөө ганцхан хувь. Та бидний, хvн бvхний сэтгэлийн нандин утас. Тэгэхээр нийгмийн зайлшгvй хэрэгцээ “Хайр” театрыг бий болгосон юм. Бид өнөөдөр цаг vе, нийгэмдээ амьд байгаагаа харуулах нөхцөл бололцоо хайсны vндсэн дээр театр гэсэн ухагдахуунаар оршин тогтнох нь зvйтэйг ойлгоод “Хайр” театрыг нээсэн.

-Тэгэхээр цаг vеийн шаардлагаар театраа нээсэн гэж ойлгож болох нь ээ?
-Өнөөдөр хийхгvй бол хэзээ хийх вэ дээ.
-Театр нээгээд ажиллах орон зай байна уу?
-Бидэнд шинэ орон зай байна. Өнөөдөр манайд ганцхан театр байна. Улсын драмын эрдмийн театр тодорхой орон тоотой учир шинэ хvн авах бололцоо бага. Гэтэл кино, драмын сургуулийг төгс байгаа оюутнуудын тоо жилээс жилд өссөөр байна шvv дээ. Тиймээс театрын хөгжилд нэмэр болох vvднээс санаа нийлсэн нөхөдтэйгөө хамтран энэ театрыг байгуулсан юм.

-Харамсалтай нь танай театр vйл ажиллагаагаа явуулахгvй байгаа бололтой?
-Санхvvжилт байхгvй болоод л таг зогсчихлоо доо, хөөрхий. Уг нь гавьяат жvжигчин Цэрэндарьзавын хvv Мандах найруулагчаар нь ажиллаж байсан. “Бvv vзэгд”, “Пепсийг шинэ vе сонгож байна”, “Хар сувд” зэрэг олон кино, тайз дэлгэцийн бvтээл хийсэн авьяастай залуу. Мөн ” Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Уулын Төмөр”, “Тушаал” зэрэг сvvлийн vеийн олон киноны гол дvрийг бvтээсэн залуу жvжигчин Р.Анхням манай багт ажиллаж байсан. Бид нийлээд нэг хэсэг их л идэвхтэй ажилласан юм. Театрынхаа нээлтийг хөдөө орон нутагт хийсэн л дээ. Хөдөө талын цэнгэг агаар амьсгалан “Салхи Дамбий” салхилъя гэж бодсон хэрэг. Өөрөө хөдөө төрж өссөн болоод л ингэж шийдсэн юм. Өнгөрсөн хавар баруун таван аймгаар “Салхи Дамбий салхилж явна” нэртэй тоглолт хийсэн. Эмэгтэй хvний дотоод сэтгэл, мөн чанарыгхаруулсан “Ганцхан чиний зугаа” жvжгээр нээлтээ хийсэн. Маш олон жvжгээс сонголт хийсэн л дээ. Харамсалтай нь дахин тоглох боломжгvй болчихоод байна.

-Яагаад санхvvжилт нь зогсчихов оо. Ивээн тэтгэгч байгаагvй юм уу?
-Нуугаад яах вэ. Нэг Хадгаламж зээлийн хоршоо манай театрыг ивээн тэтгэж байсан юм. Гэтэл тэр маань дампуурчихлаа. Хоршоо ч дампуурлаа, би ч бас дампуурлаа даа. Гэхдээ яах вэ, хийж бvтээхийн хvслээр жигvvрлэсэн халуун дулаан сэтгэл байхад бvх юм болно гэж бодож байна.

“Салхи” Дамбий жил бvр vргэлжилнэ

-Ингэхэд та Драмын театрт хэчнээн жил ажилласан бэ. Таныг хэд хэдэн жvжиг найруулсныг мэдэх юм байна?

-1999 оноос хойш долоон жил ажилласан. Театр маань надад их ч ээлээ өгсөн дөө. Уг нь театраасаа жилийн чөлөө авсан л даа. Харин одоо чөлөөний хугацаа маань дуусчихсан. Одоо чөлөөт уран бvтээлч гэдэг нэр зvvчихээд л явж байна. Театрт ажиллах хугацаандаа жилдээ нэг удаа хошин шогийн тоглолт ч юм уу, жvжиг тавьдаг байлаа. Миний найруулсан “Хайрын массаж”, “Дурлал яг vлгэр шиг, бас vхэл шиг”, Стриптиз блюз”, “Найзууд миний бооцоо” зэрэг жvжгийг хvмvvс vзсэн гэдэгт итгэлтэй байна.

-Тайзан дээр тавихаар төлөвлөж буй жvжиг байна уу?
-Зөндөө олон жvжиг байна. Гэхдээ одоогоор санаанд минь л байна даа. Ер цаашдаа жvжгээр дагнана гэж бодож байгаа шvv.
-”Ноён солиот” кинонд бvтээсэн дvрээр хvмvvс таныг андахгvй сайн мэднэ. Мэргэжлийн хvмvvс ч их vнэлдэг юм билээ?
-Энэ дvрдээ би их хайртай. Бvтээх гэж багагvй хvч хөдөлмөр зарсан шvv.
-Кинонд тоглох санал хэр ирж байна даа?
-Ер нь байнга ирнэ шvv. Ямар ч дvр надад өгсөн би чадлынхаа хэрээр бvтээхийг хvсдэг.
-Таны бvтээсэн “салхи” Дамбийгийн дvр vзэгчдийн сэтгэлд ихэд хоногшсон бол?
Энэ дvр маань л намайг олны танил болгосон юм шvv дээ.

-Одоо хэчнээн Дамбий олны хvртээл болоод байна даа?
-Найман Дамбийтай болсон. Ер нь миний зан төрх, байгаа байдал, vйл хөдлөл “салхи” Дамбийтай их төстэй шvv. Өнөөгийн байгаа байдлаа дvрсэлж хэлвэл би “салхи” Дамбий шигээ л салхилж явна даа.
-Цаашид vргэлжлэх болов уу?
-Жил бvр vргэлжилнэ. Цагаан cap, наадам, бас шинэ жилээр ч зохиомжоо vргэлжлvvлсэн.
-Монгол телевизийн наадмын албан ёсны хөтөлбөр болсон гэл vv?
-МVОНТВ-ийн “Соёл-Эрдэнэ” студийн сэтгvvлч Сарантуяа эгч зохиолыг нь бичдэг юм. Би ч бас чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулна аа. Зарим vед найруулагч нартайгаа хэрэлдээд л, би ингэж тоглоно, ийм vг хэлнэ гээд л зvтгэчихдэг.

Хаашаа ч хамаагvй явмаар байна

-Ингэхэд чөлөөт цагаа хэрхэн өнгөрvvлдэг вэ?

-Зав гарвал ном унших, салхинд гарах дуртай.
-Өөрийг чинь анд их хообийтой гэж сонссон юм байна?
-Том ан бол ярихаас цаашгvй ээ. Vнэг, хярс, тарвагаа бол харин дөнгөнө шvv. Хааяа нэг аз нь таарвал чоно намнана. Мөн ангийн махаар хорхог, боодог хийх их дуртай.
-Олны танил хvмvvсийн гэр бvл хэзээд бусдын анхаарлын төвд байдаг?
-Би хоёр хvvхэдтэй. Охин маань гадаадад сурдаг. Хvv маань арван жилийн сурагч. Харин гэр бvлийн хvн маань одоохондоо гадаадад амьдарч байгаа л даа.

-Таныг их хээгvй зантай гэж урлагийнхан ярьдаг юм билээ?
-Би өөрөө их хээгvй хvн л дээ. Ямар ч хамаагvй хувцас өмсөөд явмаар санагддаг. Харамсалтай нь олны танил болохын зовлон гэж байдаг л юм байна. Хvний нvдэнд таалагдахгvй бол фэнvvд маань надаас нvvр буруулчихна шvv дээ.
-Vндэсний хувцсаа хэр өмсдөг вэ?
-Хааяа нэг тайзан дээр эсвэл тоглолтын vеэр хөдөө явахдаа л өмсдөг. Ер нь болж өгвөл чөлөөтэй хувцаслах дуртай.
-Ямар зан араншинтай хvн таалагддаг вэ?
-Шударга зантай хvнд л дуртай. Би өөрөө ч ийм зан араншинтай хvн л дээ.
-Шударга зангаасаа болж буруудах vе тохиолддог доо?
-Тэр vнэн юм билээ. Тиймээс бvх зvйлийг тооцоолж сурах л хэрэгтэй.
-Ингэхэд хэр олон найзтай вэ?
-Дотнын нөхөд цөөхөн дөө. Сvvлийн vед ер нь зожиг тал руугаа болчихоод байна. Өтөлж байгаа юм байлгvй дээ. Багаасаа ганцаараа өссөн болохоор би нийтэч, хамт олонтойгоо байхыг хичээдэг.

-Зарим жvжигчид гадагшаа гарч ажиллаж, амьдрахыг илvvд vздэг. Таны хувьд?
-Би ч ийм бодолтой байна. Хаашаа ч хамаагvй явмаар байна. Урлагийг дэмждэг, урлагийн хvнийг ойлгодог газар руу тэр шvv дээ. “Хvн амьдрал хөөнө, мал ногоо хөөнө” гэсэн vг байдаг даа. Монголчуудын авьяасыг өвлөж төрсөн vр хөврөлийнх нь хувьд дэлхийн хэмжээнд өөрийнхөө өчvvхэн чадлыг мэдрvvлэхийг хvсч байна. Театрын жvжиг, хошин шогийн тоглолтоос огт өөр зvйлийг монголчууд хийж бvтээж, чаддаг гэдгийг дэлхийн хэмжээнд vзvvлмээр байна.

-Өөртөө чинь уулзсаных нэг зvйлийг сонирхмоор байна. Жvжигчин Анхням та хоёрыг холбож сонин хэвлэлээр их бичих юм. Та vvнд ямар нэгэн тайлбар хийхгvй юм уу?
-Бид хамтарч уран бvтээл хийсэн. Анхням миний найруулсан жvжигттоглосон. Тэр бол биеэ даасан уран бvтээлч. Тvvнийг сайн уран бvтээлч гэдгийг мэдэхээс биш хувь хvн талаас нь сайн мэдэхгvй байна. Шар сониныхон хvнийг элдвээр нь бичих юм. Ер нь Анхням хэнтэй унтана, би хэнтэй амьдрах нь бусдад ямар хамаатай юм бэ? Хоёр хvний хоорондын асуудал хэнд ч хамаагvй биз дээ. Гэхдээ би энэ бvгдэд онцын ач холбогдол өгөхгvй байгаа. Өмнөх ажлаа л хийж байвал болоо шvv дээ.

Монголын мэдээ
Сэтгэгдэл:


алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 15:57, 2010-07-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax