2010-01-03
Э.Нарангэрэл: Киноны бvх зураг авалтыг Хөх хотод хийсэн
Хэдхэн хоногийн дараа Инээдмийн баярын өдөр болно. Энэ өдрийг тохиолдуулан хошин урлагийн бvх продакшн, нэгдлvvд шинэ уран бvтээлээрээ vзэгчиддээ бэлэг барихаар төлөвлөөд байгаа аж.“Эрхэм элч ” нэгдлийн жvжигчин Э.Нарангэрэлтэй уулзаж шинэ уран бvтээлийнх нь талаар сонирхсон юм.

-Өвөрмонголын “Одон” телевизийнхэнтэй хамтарч шинэ кино хийсэн гэл vv?
-Өнгөрсөн хэдэн сарын турш манай “Эрхэм элч” нэгдлийнхэн “Өв залгамжлагч” гэдэг инээдмийн кинонд хамтран ажиллалаа. Өвөрмонголын “Одон” телевизийн уран бvтээлчидтэй хамтран бvтээсэн энэ киноныхоо нээлтийг маргааш “Тэнгис” кинотеатрт хийх гэж байна.

-Киноны зохиолыг хэн бичсэн юм бэ?
-Францын жvжигчин, найруулагч Пьер Хеногийн анхны зохиол байгаа юм. Өөрөө жvжигчин хvн болохоор аливаа зvйлийн донжийг нь их тааруулж бичсэн байна билээ. Зохиол нь бидэнд маш их таалагдсан шvv.

-Өв залгамжилж буй vйл явдлыг харуулна гэсэн vг vv?
-Гэрээслэлийн тухай сэдэвтэй. Vзэгчид маань vзээд сэтгэл хангалуун, баяр хөөртэй байна гэдэгт нь бид итгэлтэй байна.

-Өвөрмонголын жvжигчид тоглосон уу?
-Киноны дvрvvдэд монгол жvжигчид тоглосон. Харин зураглаач, зургийн дарга, гэрэлтvvлэгчээр өвөрмонголчууд ажилласан.

-Киноны зураг авалтыг хаана хийсэн бэ?
-Бvх зураг авалтыг Хөх хотод хийсэн.

-Өөрөө ямар дvр бvтээсэн бэ?
-Гол дvрvvдийн нэгийг нь бvтээсэн. Vзэгчид хэрхэн жvжиглэснийг минь шvvх биз ээ.

-Сvvлийн vед “Эрхэм элч”-ийнхэн нам гvм байх боллоо. Өөр ямар уран бvтээл хийж байна?
-Хэдэн cap энэ кинон дээр ажиллалаа. Өөр бодож төлөвлөсөн олон ажил бий.

(Монголын мэдээ 060/2092)
Р.Саран
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax