2010-01-03
Д.Чойжамц: Муу, сайн өдөр гээд монголчууд сар шинээ тэмдэглээгvй ирсэн уламжлал байхгvй
Гандантэгчинлэн хийдийн тэргvvн хамба лам Д.Чойжамцтай уулзаж ярилцлаа.
-Сайхан өвөлжиж байна уу. Бие тэнхээ данги уу?
-Өө, сайхан өвөлжиж байна. Тэнхээ данги.

-Таниас нэг зvйлийг тодруулахаар зорьж ирлээ. Шинийн нэгнийг тэмдэглэх өдрийн тухайд мөн л маргаан гараад байна. Гандан хийдийн зvгээс ямар байр суурьтай байгааг тодруулах гэсэн юм л даа?
-Гандан хийдийн хувьд сарны зурхайн явдлаар жилийн болоод cap, өдөр тутмын хурлуудаа хурдаг. Өөрөөр хэлбэл, сарны хэлбэрээр л тоолол нь явагддаг. Энэ зурхайн дагуу шинийн нэгэн, битvvний өдрөө бодсоор ирсэн. Цагаан сараа тэмдэглэх юмсан гэсэн хvсэл эрмэлзэлтэй малчин ард тvмэн Гандан хийдийн цаг тооны энэ л бичгийг дагаж cap шинээ тэмдэглэсээр ирсэн. Энэ тооллоор бол ирэх сарын наймны өдөр албан ёсоор шинэлнэ.

-Богд хаант төр тогтохоос өмнө цагаан сарыг тэмдэглэх өдрийн тухайд мөн л ийм маргаан гардаг байсан гэх юм?
-1911 оноос өмнө манай улс хоёр зурхайтай байсан. Манж чин улсаас ажил хэргээ явуулахын тулд шар зурхайг дагаж мөрдvvлж байсан юм шvv дээ. Харин Богд хаант улс байгуулагдаж, Жавзундамба хутагт төрийг толгойлох болсноор Төгс буянтын зурхайг албан ёсны зурхай болгож зарласан тvvхтэй. 1937 оны хэлмэгдvvлэлтийн vед Монголд шашны vйл ажиллагаа тасарсан, Харин 1944 онд Гандан хийдийн vйл ажиллагааг эргэж сэргээснээс хойш өнөөдрийг хvртэл Төгс буянтын зурхайг дагаж мөрдсөөр байна.

-Ирэх сарын наймныг хар нvхэн өдөр, дөрвөн жилд нэг удаа тохиодог муу муухайн vvр vvд нээгдсэн өдөр гэж зарим зурхайч тайлбарласан байна лээ. Шар зурхайг дагахгvй бол монголчууд өөдлөхгvй гэж ярих хvн ч байна?
-Сарны хэлбэрээр л тоолол нь явагддаг. Энэ зурхайн дагуу шинийи нэгэн, битvvний өдрөө бодсоор ирсэн гэж би дээр хэлсэн. Сарны хэлбэр битvvрч тохиосон өдөр л битvvн, маргааш нь шинийн нэгэн болно шvv дээ. Тvvнээс биш тэр өдөр муу, сайн байх нь хамаагvй. Муу, сайн өдөр гээд монголчууд cap шинээ тэмдэглээгvй ирсэн уламжлал байхгvй. Цагаалга хийнэ гэдэг маань хvмvvс бие, хэл, сэтгэл гурваараа муу муухайг ариусгаж байгаа vйл юм шvv дээ. Муудалцсан нэг нь эвлэрч, аливаа муу бvхнийг сайнаар тайлдаг учиртай.

-Улиран өнгөрч буй гал гахай жил таны
бодлоор ямар жил болж өнгөрөв өө?

-Гахай жил сайхан өнгөрлөө. Хувь хvмvvс, тэдний гэр орон болоод улс оронд дэвшилттэй зvйл их гарлаа. Байгаль дэлхийн хувьд бороо хуртай, зуншлага сайхантай, цас мөстэй, мал сvрэг нь өссөн сайхан жил болсон гэж бодож байна.

-Гахай сvvлээрээ шарвадаг гэсэн vг
байдаг. Vнэхээр ч гахай жил сvvл рvvгээ хатуухан болж байна шvv?

-Хорвоо л болсон хойно янз бvрийн юм болно шvv дээ. Vнэхээр жилийн сvvлчээр бидний хувьд санаж явууштай, сэрмээр vйл явдлууд боллоо.
Сэтгэл зовоосон зvйл ч олон болсон. Байгальдаа хэрцгий хандсанаас эргээд бидэнд сануулга өгсөн юм болов уу даа. Энэ бvгд хvмvvсийн vйл ажиллагаанаас л vvдэлтэй. Бид ямар vр тарина. Тэр дагуу цэцэг ургадаг. Тэгэхээр бидний ажил зохисгvй байгаагаас, олзны төлөө хэт улайрснаас болж ийм байдалд хvрлээ гэж хэлэх байна.

-Архи дарснаас болж, олон хvний амь эрсэдсэн нь хамгийн харамсалтай байна?
-Одоо ч бас 700 гаруй хортой архийг хэн хадгалж байгаа нь илрэхгvй байгаа гэсэн биз дээ. Бусдыг бодохгvй, шуналд автагдсаны тод илрэл энэ байна. Тогтвортой хөгжилтэй орнуудад бол алдаа гаргасан наймаа, худалдааны газар руу хvний хөл чиглэхээ больдог. Ард тvмэн болгоомжтой байхын хэрээр vйлдвэрлэгчид тэдэнд тохируулж ажлаа хийдэг. Ард тvмний сэтгэлд захирагдаж ажлаа хийдэг. Тэгэхээр хvмvvс өөрсдөө зvй зохистой харилцаанд орох хэрэгтэй байна. Хамгийн гол нь дурандаа бус сэтгэл оюундаа захирагдах хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Хувьтай хvн хулгана жилийг vздэг гэдэг. Vнэхээр ирэх жил хувь¬тай сайхан хvмvvс өгөөж буянаа хайрласан жил болох болов уу?
-Мэдээж, сайхан жил болно. Гэхдээ хувь заяа харгалзсан зvйлд хvмvvс өөрсдөө анхаарч, зөв сэтгэлээр аливаад хандах ёстой. Хvмvvсийн зvй зохистой амьдралын vр дvнд байгаль дэлхий ч дэлгэрдэг. Хvн өөрөө зvтгэвэл жаргалтай сайхан амьдралыг цогцлоож болно. Эрдэм боловсролоо ахиулж чадвал эрдэмт хvний бие юуг ч бvтээж чадна гэж бурхан багш айлдсан байдаг юм шvv дээ.

-Эцэст нь уншигч олонд маань хандаж ерөөлийн сайхан vг хайрлахгvй юу?
-Ирж буй хотлыг баригч шороон хулгана жилдээ амьдралдаа аз жаргал, хам¬гийн сайн сайхан бvхнийг цогцлоох болтугай гэж сvсэгтэн олондоо ерөөе.

Р.Сарангэрэл
Дугаар 20/11288/
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax