2009-12-11
Шивээсийг арилгасны дараа сорвижилт үлддэг

 

Сүүлийн үед охид, хөвгүүд сонирхлын журмаар шивээс хийлгэх нь олширсон.  Тэгвэл энэ нь хэр найдвартай байдаг юм бол. Шивээсний талаар бид юуг мэдвэл ёстой вэ. Энэ талаар ЭМШУИС-ийн Арьс судлалын тэнхмийн багш Х.Эрдэнэдэлгэрээс тодрууллаа.

 

-Шивээсээр гангарч гоёх сонирхолтой хүмүүс олон байдаг ч цаад нарийн учрыг нь сайн ойлгодоггүй. Мэргэжлийн хүний хувьд энэ талаарх мэдээллийг өгөөч?

-Шивээс гэдэг нь арьсны дерма буюу жинхэнэ давхарын өнгөц хэсэгт гадны нөлөөгөөр ямар нэгэн будагч бодисны хуримтлал хиймлээр үүссэнийг хэлдэг. Ингэснээр арьсанд байнгын, төрөлхийн бус өнгө ордог. Шивээсэнд хэрэглэгдэж байгаа будагч бодисны хэлтэнцрийн хэмжээ харьцангуй том 150-200 мкм байдаг болохоор энэ нь арьсны фагоцитүүдээр гадны биет байдлаар зайлуулагдах боломжгүй болдог.

 

-Ингэхэд хэдэн төрлийн шивээс байдаг юм бэ?

-Сонирхогчдын шивээс гэж бий.  Энэ нь мэргэжлийн бус сайн дурын хүмүүсийн хийдэг шивээс байгаа юм.Өөрсдийн сурсан аргаар, арьсанд янз бүрийн зураг бүхий шивээс хийдэг. Будагч бодисыг орлуулж чернил, эсвэл усанд тунгаасан тунгаамлыг ашигладаг. Будагч тунамлыг зүүний тусламжтайгаар арьсан дор хийнэ. Мэргэжлийн шивээсийг энэ салбарт мэргэшсэн хүмүүс эсвэл зураачид хйидэг. Ингэхдээ нэг өнгийн болон олон өнгийн шивээсийг хийдэг. Будагч бодисоор төмрийг мөнгөн устай нэгдүүлж улаан өнгө, марганецтай улаан хүрэн өнгө, хромтой ногоон өнгө, кадмитай шар өнгө, кобальттай хөх өнгө нэгдүүлж өнгөө гаргаж авдаг. Гоо сайхны шивээсийг дээр дурдсан бодисуудыг ашиглан гарган авна. Гоо сайхны зориулалтаар хөмсөг, зовхи, уруулын арьсанд шивээс хийдэг. Эмчилгээний үр дүнд үүссэн шивээс гэж байдаг. Ямар нэгэн будагч бодис бүхий эмийн бэлдмэлийг арьсан дор хийснээс болж үүсдэг. Мөн гэмтлийн улмаас үүсэх шивээс байдаг. Арьсны бүрэн бүтэн байдал алдагдсанаас эсвэл арьсны өнгөн хэсэг гэмтсэний улмаас жижиг хэмжээний гадны биет хэлтэнцэрүүд  арьсанд  орсноос  үүсэх шивээс юм л даа.

 

-Шивээсийг  арилгах  аргуудын тухайд?

-Электрокаутераар түлэх, механикаар хусах /кюретаж/, нүүрстөрөгчийн лазераар арилгах зэрэг аргыг хэрэглэдэг. Зарим шивээсийг жишээ нь, кадмийн нэгдэл агуулсан бодисыг энгийн аргаар арилгах боломжгүй байдаг. Ийм төрлийн шивээсийг бүрэн арилгах нь том хэмжээний сорви үүсэхэд хүргэдэг.  Бусад шивээсний хувьд үр дүнтэй, гоо сайхны талаасаа ч илүү тохиромжтой байдаг. Энэ импульсэн лазер нь харагдах хэсэгт үйлчилдэг лазер юм. Импульсэн лазерын үйлчлэх зарчим нь будагч бодисын жижиг хэлтэнцрүүдийг фагоцитээр зайлгигдах бололцоот хэмжээнд хүргэн бутлах явдал юм. Тиймээс ч шивээсийг арилгах лазерийг сонгохдоо цацарч буй туяа нь объектонд үйлчлэхдээ хүчтэй механик нөлөө үзүүлдгийг нь илүүд үздэг. Хар будган суурьтай шивээсэнд ихэвчлэн рубин лазер хэрэглэдэг.

-Лазерийг мэдээ алдуулж хийдэг үү?

-Мэдээ алдуулалтгүй хийдэг. Дууссаны дараа 15-20 минут арьс цайрч харагдаж болно. Энэ нь арьсны өнгөн хөрсөнд хийн бичил бөмбөлгүүд үүссэнтэй холбоотой юм. Лазерийг хийх давтамж нь шивээсний хэлбэрээс хамаарна. Жишээ нь гэмтлийн улмаас үүссэн шивээсийг 2-3 удаа, өнгөт шивээсийг 6-8 удаа хийх ба тэдгээрийн хоорондын завсарлага нь 6-10 долоо хоног байна. Хар цэнхэр өнгийн шивээсийг мөн александритийн лазераар, харин ногоон, улаан, шар гэх мэт олон өнгийн шивээс нь арилахдаа төвөгтэй байдаг учир богино импульст неодимов лазер, александритийн лазер, КТФ лазер зэргийг хэрэглэдэг. Олон өнгөтэй шивээсний хувьд өнгө бүрт нь тааруулж, тус бүрт нь арилгах шаардлагатай байдаг болохоор эмчилгээ нь удаан хугацаатай, өндөр төлбөртэй болдог. Харамсалтай нь шивээсийг арилгасны дараа арьсанд сорвижилт болон арьсны гадаргуугийн өөрчлөлт үлддэг. Гэхдээ лазер нь бусад аргыг бодвол ийм өөрчлөлтийн илрэл нь арай бага байдаг. 

Сэтгэгдэл:


Sain uu? bi garan deeree shiveestei ium l daa ene emch maani ooroo shivees arligadag ium bolov uu? ene emchteigee yaj bolbogdox ve? xurdan xariu ogvol sain bn bayarlalaa
Бичсэн: Ari цаг: 11:47, 2013-06-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax