2009-12-11
ХЭВЛИЙН ТОЙРГИЙН ХЭМЖЭЭ 102 СМ-ЭЭС ИХ БОЛ МЕТАБОЛИК СИНДРОМЫН НЭГ ШИНЖ


Хэвлийн тойргийн хэмжээ эмэгтэйд 88, эрэгтэйд 102 см-ээс илүү тохиолдолд  хэвлийн өөхлөлт буюу метаболик синдромтой байна гэж анагаахын шинжлэх ухаанд үздэг байна. Тэгвэл  сүүлийн жилүүдэд Метаболик синдром буюу бодисын солилцооны багц гажуудал нь Монголчуудын дунд түгээмэл тохиолдох болж, бараг  л гурван хүн тутмын нэг нь энэ хам шинжтэй болох төлөвтэй байгаа гэнэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Германы эмийн тэргүүлэгч Денк Фарм компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Г.Энх-Амгалантай уулзаж, ярилцлаа.

-Юуны өмнө Метаболик синдром гэх өвчний талаар уншигчдад маань тодорхой ойлголтыг өгөөч?

- Энэ синдромын оношлогооны шалгуур нь таван үндсэн үзүүлэлттэй байдаг. Тодруулбал, 1. Хэвлийн тойргийн хэмжээ- эмэгтэйд > 88см, эрэгтэйд > 102см, 2. Цусны даралт >130/85 мм.муб, 3. Цусан дахь сахар өлөн үед >6.1mmol/l, 4. Цусан дахь ӨНЛП ( эрэгтэйд < 40мг/дл, эмэгтэйд > 50мг/дл), 5. Триглицерид >1.69 mmol/l зэрэг юм. Эдгээрээс гурав нь илрэхэд энэ оношийг баттай тавьж болно. Бодисын солилцооны гажуудал буюу Метаболик синдромын тухай сүүлийн үед эрдэмтэд их судалж байгаа. Манай клиникийн томоохон эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар ч маш анхааралтай судалж, онош тавьж, өвчтөнд зөвлөгөө өгч, бас эмчилж байна. Гэхдээ энэ бол зөвхөн эмч нарт даатгаад орхих зүйл биш л дээ. Хүмүүсээс өөртөө болоод ойр дотныхондоо тавих анхаарлыг шаардаж, энэ талаар нарийн мэдлэгтэй болох, хүн бүр энэ эмгэгээс урьдчилан сэргийлэх цаг болсныг илэрхийлж байгаа хэрэг юм. Дэлхийн  олон орны  судлаачдын тогтоосноор хэвлийн өөхлөлт буюу тарга нь зүрх судасны эмгэг үүсгэх хамгийн гол хүчин зүйлийн нэг болоод байгаа. Өөрөөр хэлбэл, хэвлийн тойргийн хэмжээ, хэвлийн өөхлөлт нь зүрх судасны өвчинтэй шууд хамааралтай байдаг. Хэвлийн тарганаас гадна жингийн илүүдэл таргалалт ч  мөн адил энэ өвчинтэй шууд хамааралтай.Үүнийг тодорхойлох олон арга байдаг. Үүний нэг нь биеийн жингийн индексийг тогтоох арга юм. /БЖИ= биеийн жин (кг)г хуваах нь  өндрийн м2/. Жишээ нь: 90 кг жинтэй 1,65м-ийн өндөртэй хүний БЖИ-г тооцож гаргавал: 90кг/  (1,65м)2=33,1. Доорх хүснэгтээс харвал энэ нь тарган гэдэг ангилалд орж байна.

 

БЖИ

Хэвийн

18,5-25кг/м2

Илүүдэл жинтэй

25-30

Тарган

                       >30

Хэт тарган

>40

 

-Таргалалт нь даралт ихсэх, зүрх судасны өвчлөлд хүргэх гол шалтгаан болоод зогсохгүй бусад олон өвчний үүр үндэс болдог байх аа?

- Тархины судасны болон зүрхний титэм судасны хатуурал, элэгний өөхлөлт, чихрийн шижин зэрэг олон өвчний эх үүсвэр болно. Таргалалт нь судсыг хатууруулдаг. Өөх тос нь судасны хананд очиж суун хуримтлагдсаар судсыг хатууруулна. Мөн элэг өөхлөлтөнд хүргэдэг. Манайхны дунд ялангуяа ЭХО-д харуулмагц л Жировой гепатоз буюу  элэгний өөхлөлт гэх онош маш их тавигддаг. Энэ нь илүүдэл өөх тостой шууд холбоотой. Учир нь элэг нь бодисын солилцооны хамгийн чухал эрхтэний нэг. Өөх тосны солилцоонд оролцож, задалж, боловсруулах үүргийг гүйцэтгэдэг. Өөх тосыг хадгалахгүй. Гэтэл энэ механизм алдагдаж, элгэнд өөх хуримтлагдсанаар элэг өөхөлдөг. Уг нь элгэнд  ӨНЛП /өндөр нягтралтай липопротейд буюу сайн өөх/, БНЛП (маш бага нягтралтай липопротейд буюу муу өөх)  тодорхой харьцаатайгаар үүсэх ёстой байдаг. Элгэнд үүссэн сайн буюу ӨНЛП нь цусанд байгаа илүүдэл өөх тосыг өөртөө шимж аваад элгэнд аваачиж, дахин боловсруулах ёстой байдаг. Гэтэл таргалалтын үед хэвийн явагдах ёстой энэ тогтолцоо алдагдаж, эмгэг процесс үүсч байгаа хэрэг юм. Гэхдээ өөх нь  бие организмд  бас чухал үүрэгтэй л дээ. Тогтсон зохистой хэмжээ харьцаандаа байж л бие махбодид эд эсийн мембраны бүтцэд оролцож, тэжээлийн бодисыг хадгалах чухал үүргийг гүйцэтгэж байдаг.

-Ингэхэд өөх тос биед хэрхэн боловсордог тухай товч тайлбарлахгүй юу?

- Өөх тос нь эхлээд хоол хүнстэй хамт амаар орж, хоол боловсруулах замаар явсаар нарийн гэдсэнд очиж, ферментийн нөлөөгөөр задардаг. Задарч жижиглэгдсэн өөх нь (хиломикрон) цусанд шимэгдэж ороод, судасны хананд байх ферментийн нөлөөгөөр өөхний хүчил болон глицерин болж задардаг. Харин элгэнд очиж ӨНЛП болон БНЛП үүсгэдэг. Гэтэл эрүүл бие махбодид ӨНЛП нь илүү хэмжээгээр байж, БНЛП нь бага байх ёстой байтал энэ харьцаа таргалалтын үед алдагдаж, сайн өөх нь багасч муу нь ихэсдэг. Энэ мэтчилэн өөхний солилцоо хямарч, улмаар бодисын солилцооны бусад урвалдаа нөлөөлөн, бие махбодид олон янзын өвчин эмгэг үүсч эхэлдэг учиртай.

-Илүүдэл жин бол яахын аргагүй эмгэг процесс байх нь. Хүмүүсийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөөд зогсохгүй гоо үзэмжийг нь ч бууруулсаар байна. Тэгэхээр монголчууд бид үүнтэй хэрхэн тэмцэх вэ. Эмчилгээний орчин үеийн арга, зөвлөмж юу байна?

- Сүүлийн үед дэлхий нийтээрээ таргалалт, илүүдэл жинтэй тэмцэж, цусан дахь өөх тос холестеролыг бууруулдаг эм бэлдмэлийг өргөн хэмжээгээр хэрэглэж байна. Мэдээж, таргалалт буюу илүүдэл жинтэй тэмцэх хамгийн эхний арга хэмжээ бол хоолны дэглэм. Энэ нь хоол сойх гэсэн үг биш, харин тохирсон илчлэгтэй хоолыг сонгож хэрэглэх гэсэн үг юм. Гэхдээ ихэнх тохиолдолд хоолны дэглэм, хөдөлгөөнөөс гадна эмийн эмчилгээ шаардагддаг. Энэ үед хоолны дуршил дарангуйлах болон хоолны шимэгдэлтийг бууруулах эм хэрэглэх явдал байдаг. Гэвч үүнийг эмчийн нарийн хяналтан дор хэрэглэж элэгний болон бусад үзүүлэлтийг хянаж уух хэрэгтэй байдаг. Харамсалтай нь Монголчууд элдэв баталгаагүй тураах эм бэлдмэлүүдийг дур мэдэн замбараагүй хэрэглэсээр байна. Ер нь огцом богино хугацаанд жин хаях нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Мэргэжилтнүүдийн зөвлөмжөөр бол эхний нэг сард  биеийн жингийн 10  хувь хүртэл хувийг хасах, дараагийн ээлжинд аажмаар 6 сарын хугацаанд байх ёстой зохистой хэмжээндээ хүрэх зорилгыг тавих хэрэгтэй байдаг. Таргалалт гэх энэ өвчлөлийн хандлага, тархалтаас  шалтгаалж, дэлхий дээр №1 буюу хамгийн их борлуулагддаг эм нь ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад өөх тос холестерин бууруулагч бэлдмэл байдаг. Энэ төрлийн олон бэлдмэл байдгаас хамгийн их судлагдаж, хамгийн өндөр үр дүнтэй нь тогтоогдсон бэлдмэл бол статины бүлгийн эм болох  өөх тос, холестерин бууруулагч СИМВА-ДЕНК бэлдмэл юм.

-Симба Денк эмийн давуу талуудыг нь сонирхмоор байна?

-Юуны өмнө зүрхний шигдээс болон цус харвалтаас сэргийлдэг болох нь тогтоогдсон. Энэ эмийг хэрэглэснээр ерөнхий нас баралтыг 22 хувиар, зүрхний титэм судасны эмгэгийн шалтгаантай нас баралтыг 34 хувиар, зүрхний титэм судасны  тэлэх хагалгааны үеийн нас баралтыг 33 хувиар, зүрхний шигдээс өвчнийг 43 хувиар бууруулсан гэсэн судалгааны дүн гарсан байгаа. Тэр ч байтугай 20 мянган хүнд хийсэн Heart protection гэх маш том судалгаагаар энэхүү бэлдмэл нь урьдчилан сэргийлэх байдлаар хэрэглэхэд тархины цус харвалтыг ( инсульт) 27хувь бууруулсан үр дүн гарсан байна. Өөрөөр хэлбэл, энэ бэлдмэл нь даралт ихсэх өвчин, зүрхний титэм судасны эмгэгийг бууруулж үйлчлэхээс гадна тархины судсанд үйлчилж, тархинд цус харвалт үүсэхээс нилээд өндөр хувьтай сэргийлж чаддаг. Мөн энэ эм нь хоол болон дасгал хөдөлгөөн эмчилгээ үр дүнгүй байгаа жингийн илүүдлийн үед, дээр дурьдсан зүрх судасны өвчнүүдийн үед урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор стандарт эмчилгээнд хэрэглэгдэж байна.

-Өндөр үр дүнтэй энэ бэлдмэлийг хаанаас худалдан авч хэрэглэх вэ?

-Германы тэргүүлэх эмийн үйлдвэрлэгч Денк Фармийн энэхүү эмчилгээний бэлдмэл нь Монгол улсад саяхан орж ирэн, эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа. Хамгийн гол нь дэлхийн стандартад нийцсэн, Европын холбооны чанарын шаардлага хангасан гэдгээрээ энэ эмийн давуу тал оршиж байгаа. Бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй зөвлөгөөг тус компанийн Монгол дахь төлөөлөгч нарийн мэргэжлийн эмч нараас авч болно. Манай эмч төлөөлөгчидтэй холбогдож, эм бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахыг хүсвэл 326136, 99088303, 99163232, 99084222, 99114587 дугаарын утсанд холбогдоорой. Монголчууд маань зөвхөн турах гэхээсээ илүүтэйгээр таргалалт түүнээс улбаалсан өвчлөлөөс сэргийлэхийг зорих, нэгэнт энэ шинж тэмдэг байгаа бол зөв эмчилгээг эмчийн заавар зөвлөгөөний дагуу хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалах нь хамгийн чухал болоод байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

-Даралт ихсэх өвчний үед хэрэглэдэг орчин үеийн сайн эм бэлдмэлүүдийг танайх бас оруулж ирсэн гэж сонссон юм байна?

-Даралт ихсэх өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг хэд хэдэн бүлгийн эмүүд байдаг л даа.Энд хамгийн өргөн хэрэглэгддэг кальцийн антагонист болох АМЛО-ДЕНК  гэх сүүлийн үеийн бэлдмэлийг оруулж ирээд байна. Хоногт 1 удаа л ууж хэрэглэх бөгөөд даралтын тогтвортой байдлыг маш сайн хангаж өгдөг. ЭНА-ДЕНК нь даралтыг бууруулахын зэрэгцээ зүрх, тархи, бөөр гэх мэт амьдралын амин чухал эрхтэнийг хамгаалж үйлчилдгээрээ давуу талтай эм. Ерөнхийдөө зүрх судасны өвчний үеийн нэг хүндрэл болох зүрхний дутагдлын үед тэргүүн ээлжинд хэрэглэхийг зөвлөдөг юм. Түүнчлэн зүрх судасны өвчний нэг хүндрэл нь зүрхний дутагдал байдаг. Тэгвэл зүрхний дутагдал болон даралт ихдэх өвчний үед шээс хөөх эм бэлдмэл буюу хаван хөөх эмийг хэрэглэхийг зөвлөдөг. Манай компанийн хувьд шээс хөөх үйлдэлтэй орчин үеийн өндөр үр дүнтэй  ТОРАС-ДЕНК эмийг саяхан оруулж ирээд байна. Монголчуудын дунд элэгний хатуурал буюу циррозын өвчлөл маш их байдаг.Түүний хүндрэлийн нэг нь хэвлийд шингэн хурах хам шинж байдаг.Энэ үед мөн шээс хөөх бэлдмэлийг зохистой тунгаар эмчийн нарийн хяналтан дор хэрэглэх ёстой байдаг.Тэгвэл эдгээр өвчтөнд Торас-Денк эмийг хэрэглэхэд  маш үр дүнтэй. Хөгжилтэй орнуудад сүүлийн үед эмчилгээнд хэрэглэж байгаа, өндөр үр дүнтэй энэ бэлдмэлийг оруулж ирээч гэсэн хүсэлтийг манай томоохон эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар бидэнд санал болгосон л доо. Тиймээс ч хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахын тулд цаг алдалгүй энэ эмийг оруулж ирсэндээ бид баяртай байна.

-Танай компанийн Монголд оруулж ирж байгаа эм бүтээгдэхүүнүүдийн нэрний ард дандаа Денк гэсэн төгсгөл байх юм аа?

- Энэ нь үйлдвэрлэгч компанийн маань нэр  байгаа юм л даа. Хэрэглэгчид маань ч үүгээр нь андахаа байсан төдийгүй Денкийн эм л чанартай гэх ойлголт тэдэнд бүрэн байдаг болсон байна билээ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй эм бэлдмэлийг  үйлдвэрлэсэн газраас нь ямар нэг зуучлагчгүйгээр нийлүүлж байна. Чанартай, үр дүн өндөр олон бүтээгдэхүүнийг Монголчууддаа хүргэсээр байх болно гэдгээ танай сониноор дамжуулан уламжилмаар байна. 

Сэтгэгдэл:


Ер нь бол хоол унд, зөв дэглэмээр нэлээд их өвчнийг эмчилж, урьдчилан сэргийлж болно. Диабет, зүрх судас, элэг цөсний гээд маш олон өвчин ганцхан хөдөлгөөний дутагдал, буруу хооллолттой холбоотой байдаг. Маш олон өвчин школаднаас болж үүсэж байдаг. Бүх хүмүүс эрүүл зөв амьдраад, эмч нарыг, эмийн компаниудыг дампууруулах юмсан хэлээ гаргах
Бичсэн: xvv цаг: 11:44, 2009-12-13 | Холбоос | |


Би ч илүүдэл жинтэй л дээ. Яаж арилгах вэ гүзээгээ гээд л боддын. Гэхдээ өдөр нь хангалттай хооллоод орой зөвхөн тараг идсэн чинь амархан л алга болж байна лээ. Спортоор хичээллээд хоолоо зохицуулаад явбал болох биз. Манайхан чинь ер нь гахай шиг л иддэг шүү дээ. Нөгөө талаар гэрийнхээ хоолыг/гэрийн хоол арай цэвэр чанартай санагдаад/ идмээр санагдаад орой идээд байдын.



Зассан: SARAAHAI хэзээ: 2010-6-23 05:20
Бичсэн: dadido цаг: 21:05, 2009-12-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax