2010-01-04
Г.Чинболор: Хурдан моринд "нугасгvй"
-Өөртэй чинь сонирхдог зvйл, хообийны талаар ярилцах гэсэн юм?
-Бололгуй яахав. Би хурдан моринд л хообийтой хvн дээ. Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нутагт төрсөн. Багаасаа морь сонирхож, дурлаж ирсэн.

-Танайх олон адуутай байв уу?
-Овоо хэдэн адуутай байсан шvv. Одоо ч гэсэн аав минь нутагтаа морь уяж байгаа.

-Ингэхэд өөрөө хурдны морь унадаг байв уу?
-Зургадугаар ангиасаа унаж эхэлсэн.

Энэ удаагийн "Хообий" буландаа дуучин Г. Чинболорыг урилаа.-Ямар амжилт vзvvлж байв даа?
-Аймгийнхаа наадамд айрагдаж байсан.

-Улсын наадамд оролцсон уу?
-Сум, аймгийн наадмаас хэтрээгvй дээ. Гэхдээ олон
жил хурдны морь унаагvи ээ.

-Танд олон жил унасан морь бий юу?
-Манайд нэг бор азарга байдаг юм. Арваад жил наа¬дамд уралдсан. Тэр мориндоо л иххайртай даа.

-Энэ жил нутагтаа очсон уу?
-Очилгvй яахав. Гэхдээ нэг их удаагvй ээ. Сайхан морьд харж, урам зориг, эрч хvчтэй болоод л ирлээ.

-Өөрөө морь уядаг уу?
-Миний уях гэж юу байхав. Аавдаалтусалдагюм.

-Хурдны морьд их vнэтэй байдаг. Vнэ хаяж морь авч байв уу?
-Миний хувьд өндөр vнээр морь худалдаж авч байгаагvй. Манай Хэнтий хурдан морьдоороо алдартай нутаг шvv дээ. Галшарын унага гээд л дуунд хvртэл гардаг биз дээ. Хурдан морьдыг жийпээр тулах ч явдал гарна шvv.

-Мориноос өөр юу сонирхдог вэ?
-Байгалийн сайханд аялж, зугаалж, цэвэр агаараар амьсгалах дуртай.

Монголын мэдээ 164/2196/
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax