2010-1-4
Хар хувцастай халзан толгойтой одод

Рок попынхны дунд өвөрмөц содон дvр, төрхтэй хvмvvс цөөнгvй бий. Гял, цал болсон ганган дэгжин нэгэн байхад нууцлаг хэрнээ этгээд хувцсаар гангардаг нь ч бас байдаг. Тэдний дотроос онцлон хар хувцастай хатагтай нар, стильдээ vнэнч халзан толгойтнууд болон урт vстнvvдийн тухай сонирхуулахаар бэлтгэлээ.

Хар хослол, малгай, тоногтой бvс...
Зууны манлай дуучин, УГЖ Б.Сарантуяаг хар хувцастнуудын хамгийн том төлөөлөгч гэж хэлж болно. "Бороо" дуугаараа анхны кпипээ хийлгэх vеэсээ л тэрбээр өөрийн стилиэ тогтоож эхэлсэн байна. Хvрэм, богино банзал, рэтvз, өндөр өсгийт гээд л тухайн vед тvvний өмссөн бvх хувцас хар өнгөөр ижилссэн байсныг уншигч та анзаарсан байх. Олны хайр хvндэтгэлийг хvлээсэн дуучин болсон хойноо ч тэрбээр байнга л хар өнгийн хувцсаараа гангарсаар байна. Хар хослол, малгай, тоногтой бvсээр гангарсан поп дива тайзан дээр тун ч дэгжин харагддаг. Дээр нь тvvний хувцасны шvvгээний дийлэнх хувийг хар өнгийн хувцас эзэлдэг гэсэн.

Ээж ба M&M
Төрийн соёрхолт зураач Ц.Саранцацралтыг маш өвөрмөц дvр төрхтэй эмэгтэй гэдэгтэй олон хvн санал нийлэх байх. Өнгө өнгийн vсээр гангарах дуртай зураач маань мөн л хар өнгийн хувцсаар гоёдог. Наснаасаа харьцангуй залуу харагддагийн нууц нь тvvний хувцаслалт, vс засалт, бас уран бvтээлд нь байдаг аж. Зураач эмэгтэйн охид ч бас ээжтэйгээ адилхан стильтэй. М&М гэсэн нэртэй дэлхийн оддын тухай нэвтрvvлгийг хөтлөн явуулдаг Мишээл, Мөнгөлдэй нар телевизийн дэлгэцээр байнга л хар хувцастай гарч харагддаг. Гэхдээ тэдний хувцаслалт, чимэг зvvлт болоод нvvрний будалт нь vнэхээр этгээд харагддаг шvv.

“Халзан байх хэр баргийн хvнд зохихгvй шvv”
Оранжировшик Н.Халиуныг урлаг сонирхогчид андахгvй. Миний мэдэхийн л тэрбээр сvvлийн 10 гаруй жил халзан толгойтой яваа. Яагаад vсээ ургуулдаггvйг нь тvvнээс сонирхоход, "Надад таалагддаг болоод л тэр, Толгой амраад хөнгөхөн, сайхан байдаг юм. Гэхдээ надад зохиж байгаа биз дээ. Халзан байх ч хэр баргийн хvнд зохихгvй шvv" гэж хариулсан.
Тэрбээр cap шинийн баяраар vндэсний хувцсаа ердөө өмсдөггvй гэсэн. Халзан толгойтой хvн дээл өмсвөл инээдтэй харагдана гэж боддог болохоор тэр гэнэ.

Хар өнгийг таашаадаг бvсгvй
Альтернатив дуучин бvсгvй гэхээр хvмvvс Отгоогийн тухай бичих нь гэж ойлгох байх. Тэрбээр альтернатив урсгалдаа vнэнч ханддаг шигээ хувцаслалтдаа ч адилхан ханддаг юм билээ. Ер нь тvvнийг янз бvрийн тод өнгийн хувцастай дуулж байхыг та ер нь харсан уу. Нэг удаа клипэн дээрээ хуримын цагаан даашинз өмссөнийг эс тооцвол тэр шvv дээ. Ингэж хувцаслах vедээ ч Отгоо хар өнгийн будгаар уруул, хумс, нvдээ будсан байдаг. "Би хар өнгөнд их дуртай. Ямар ч өнгийн хувцастай зохицдог болохоор би энэ өнгийг таашаадаг" гэж дуучин бvсгvй ярьсан.

“Зvгээр ч биш, соёмботой толгой шvv”
Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн толгойг ингэж "магтсан". Тvvнийг ч бас олон жилийн турш халзан толгойтой явааг уншигчид маань мэдэх байх. Дуучин залуугийн vс ургахдаа тун амархан гэсэн. Тийм болохоор тогтмол vйлчлvvлдэг vсчиндээ байнга очиж, иллэг хийлгэн vсээ хусуулдаг аж. Дээгий vндсэрхэг vзлээ оргилсон нэгэн өдөр толгойн дээрээ соёмбо шивvvлсэн байна. Энэ шивээсэндээ тэрбээр туйлын сэтгэл хангалуун байдаг юм билээ.

“Чингис хаан”-ы vсэрхэг залуус
Нэг хэсэг рок попынхны дунд vсээ ургуулдаг моод дэлгэрч байсныг санаж байна уу. "Хурд"-ынхан, "Нисванис", "Харанга"-ынхан гээд л хамтлагаараа vсээ ургуулдаг байснаа нэг л өдөр хэлэлцэж тохиролцсон мэт vсээ тайруулсан. "Харанга"-ын Х.Лхагвасvрэн, Ц.Энхманлай, "Нисванис"-ийн Л.Энх-Амгалан нар vстэйгээ vлдсэн л дээ.
Гэхдээ "Чингис хаан" хамтлагийнхныг гvйцэх стильдээ vнэнч, бас урт vсэндээ дуртай хvмvvс ховорхон бололтой.
Хамтлагийн ахлагч УГЖ Д.Жаргалсайхан, хөгжимчин Байдраг, Золбоо гээд л урт vстнvvд одоо ч хэвээрээ л байна. Тиймээс "Чингис хаан"-ы vсэрхэг залуус гэсэн нэр томьёог авсан биз. Гэхдээ тэд vсээ маш их арчилдаг гэсэн. Хамгийн vнэтэй vсчинд орж, байнга л vсэндээ анхаарал тавьдаг болохоор vсний моделиуд болооч гэсэн санал ч ирдэг гэсэн.

Дугаар 030/11298/
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant