2010-06-10
Хамраас цус гоожсон үед ямар тусламж үзүүлэх вэ

-Нэг аяга хүйтэн усанд 4/1 хүнсний сода буюу 1 цайны халбага цуу хийгээд уусмалаас хамартаа татан, 3-5 минут хамраа чимхэн тайван сууна. Мөн хамар, духны хэсэгт нойтон алчуураар жин тавина.

-Хамрын баруун нүхнээс цус гарвал баруун гараа толгой дээрээ өргөж, зүүн талын хамрын угалзыг дарна. Нөгөө талын хамраас цус гарвал эсрэгээр хийнэ.

-2 гараа толгой дээрээ өргөж, хажууд нь байгаа хүн хамрынх нь 2 талын угалзыг дарж өгнө.

-Таван салааны ханд бэлтгэж, шүүснээс нь хамартаа дусаана. Мөн самбай даавуунд шингээгээд тавьж болно. 2 цайны халбага хатсан нунтагийг аяга усанд нэг цаг хандлаад өдөрт 3-4 удаа хоолны өмнө ууна.

-Хоолны халбага халгайны навчийг усанд нунтаглан 1 цаг болгоод шүүнэ. Өдөрт 2 удаа ууна. Халгайн навч А.С.В.К аминдэм, кальци, зэс, никель, иод зэрэг 10 гаруй химийн нэгдэл, органик хүчил агуулдаг эмчилгээний увидас ихтэй ургамал юм.

 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax