Үндэсний бичиг соёлыг түгээгч байгууллагаар тодорлоо
2012 оны 05-р сарын 04-ний өдөр Монголын үндэсний бичиг соёлын өдөр тохиосон. Энэ өдөр манай “Мөнхийн үсэг” групп үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэгч байгууллагаар тодорсон юм. Монгол бичиг маань дэлхийд хосгүй Мөнх тэнгэрийн бичиг. Тэгвэл Мөнх тэнгэрийн бичгээр Их эзэн Чингис хааны Алтан урагтан бичгийн мэргэдийн бүтээн туурвисан 17 дугаар зууны Монголын түүхэн сурвалжийн охь болсон 5 шилдэг дурсгал болох “Алтан товч”, “Лу Алтан товч”, “Эрдэнийн товч”, “Шар тууж”, “Асрагч нэртийн түүх”-ийг уг эхээр нь эх бичгийн иж судалгааны хамт нийтэлсэн билээ. Энэ нь манай орны төдийгүй дэлхийн олон орны монголч эрдэмтдийн эрэлт хэрэгцээг хангахаар чанартай, дорвитой бүтээл болсон билээ. |
Бичсэн: SARAAHAI | цаг: 15:09 |
BOLOR SUDAR
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих