2012-7-28
Марко Поло аялал
Редакци:  Уран зохиол
Ангилал:  Түүх
Зохиогч:  Марко Поло, Рустичелло
Хэвлэсэн он:  2012
Танилцуулга: 

Дэлхийг нээсэн бичиглэл
Марка Поло (1254-1324) бол Умар мөсөн далайгаас Ява арал, Японоос Занзибар хүртэл Евроазийн эх газраар 20 гаруй жил хэрэн жуулчилж, урьд өмнөх хэнтэй ч зүйрлэшгүй замыг туулсан гайхамшигт аялагч билээ. Тэрбээр өргөн далайцтай түүхэн тэмдэглэлийг хүн төрөлхтөнд үлдээжээ. Дэлхий даяар дуулиантсан түүний энэхүү ном нь Монголын эзэнт гүрний ертөнц ба Энэтхэг, Перс, Ойрх Дорнод хэмээх 800 жилийн өмнөх дэлхийн гол гол иргэншлүүдээр аялсан адал сонинд тулгуурлажээ. Европынхон үүнээс өмнө Дорнын талаар тун базаахгүй, бас арчаагүй бага мэдлэгтэй байжээ. Түүний аав Николло , авга ах Маффео нар залуу Марког дагуулан Их Монгол гүрний Юань улсад 1271 онд очжээ. Марко Поло нь Хубилай хааны дэргэд бараг 20 жил алба хашиж, Их хааны дипломат элчээр цөөнгүй удаа томилогдож байв. Хот-улс хоорондын дайнд оролцон олзлогдож Генуя хотын шоронд сууж байхдаа туульсын зохиолч Рустичеллод Дорно зүгт аялсан адал явдлаа ярьж, улмаар энэхүү тэмдэглэл-түүхийг хамтран бүтээсэн гэдэг. Итали нутгийн шоронд зохиолч, худалдаачин хоёрын бүтээсэн энэ түүх нь худалдаа арилцааны ертөнцөд шинэ газар орны эрэлд гарах дуудлага болжээ. Түүний хүүрнэл зохиол, баримтууд нь Христофор Колумб зэрэг дэлхийн олон аялагчдын гарын авлага болж байснаараа манай гараг дээрх Аяллын аугаа номуудын нэг болж үлдсэн билээ. Эртний ертөнц, тэр дундаа уг номын суурь сэдэв болсон Монголын эзэнт гүрнээр аялан зорчих аз Уншигч танд тохиож байна.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant