Амьсгалын замын халдварын үеийн гол зовиур болох ханиалга, түүний эмчилгээ

бичсэн: SARAAHAI, 2010-06-10, 02:26


Амьдарч буй орчин, нийгмийн нөхцөл байдал, амьдралын хэв маяг, түвшингээс үл хамааран тархдаг халдвар бол амьсгалаар дамжин тархдаг буюу амьсгалын замын халдвар юм. Амьсгалын эрхтэн гадаад орчинтой шууд байнга харьцаж байдаг учраас амьсгалын замын халдвар ямагт бусад халдварын дотор тэргүүн байрыг эзэлдэг.

Амьсгалын замын халдвар үүсгэгчид

Амьсгалын замын халдвар үүсгэгчид нь нян, вирус, мөөгөнцрийн аль нь ч байж болох ба нянгийн халдвар нь голдуу вирусын халдвар буюу бидний хэлж заншсанаар ханиад томууны дараахь хоёрдогч халдвар болон үүсдэг. Үүнээс гадна тоос шороо, утаа тортог ам...

төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Та хүүхдээ анхааран ажиглаж, дахин нэг эргэцүүлээрэй

бичсэн: SARAAHAI, 2010-06-10, 02:24

Хүүхэд тань компютер тоглоом авна гэж шаналгана. Та өглөө, үдэшгүй үглэх хүүхдийнхээ дуунаас халширсандаа аваад л өгнө. Төмрөөр бүтсэн тоглоом хүүхдийн шуналыг хөдөлгөж, балчир хүүхэд өөрийн мэдэлгүй хорхойссоор явна.  Бас болоогүй, тоглоомын хөнгөнөөс хүнд рүү, жижгээс том руу тэмүүлнэ. Нэг л мэдэхэд нойр хоолонд муудаж, ядарсаар, хичээл сурлагынх нь идэвх суларч, ядаргаа таны хүүхдийг эзэмдэнэ. Гэрийн компьютер онцгүй санагдаж, гудамжны тоглоомын газарт сэтгэл татагдаж, тэр зүг зүтгэнэ, улам ядарна. Энэ бүхнээс шалтгаалан идэж уух, цаг нар, хичээл сурлага, айж ичих, ядрах бүхэн ком...

төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Өөртөө хайртай бол үүнийг нэг уншаарай

бичсэн: SARAAHAI, 2010-06-10, 02:22
 

Ядаргаа-амьдралд байж л байдаг ердийн нэг үзэгдэл мэт санагддаг. Ачаалал ихтэй үед ядарч, амарч унтахад арилчихдаг мэт бодсоор, амархан зүйл мэт сэтгэсээр яваа байх. Ядаргааны тухай ийм ойлголттой яваа бол та эндүүрч байна. Анагаахын судлаач эрдэмтэд ядаргааг бие махбодийн түвшинд байж болох үзэгдэл гэдэг ч хэмжээнээсээ хэтрэх буюу олон давтагдан архагшвал эрүүл мэндэд хор хохирол учруулж, олон өвчний эх үүсвэр болдгийг нотолсоор байна. Ганц нэг жишээ дурьдахад, Америкийн өвчин судлалын урьдчилан сэргийлэх төвөөс архаг ядаргааны хам шинж  бол 21-р зуунд нүүрлэж байгаа том аюулын нэг гэжээ. Хя...

төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сайн явах санааных…

бичсэн: SARAAHAI, 2010-06-10, 02:22


Амьдралд сэтгэл санаа өөдрөг байх, сэтгэлээр унах, гутрах олон үйл явдлууд ээлжлэн үргэлжилдэг. Сэтгэл санаа өөдрөг байх нь таны ажлын  амжилт, гэр бүлийн аз жаргал, хамт олны халуун дулаан уур амьсгалд  эерэгээр нөлөөлөөд зогсохгүй,  эрүүл саруул явахад тань тустай билээ. Ер нь сэтгэл санаагаа засах олон арга байдаг. Иймд өөрийн бие организмд өөдрөг сайхан сэтгэлийн даавар ялгарах бүх нөхцөл боломжийг үүсгэж, өдөр тутмын стрессийн хор уршгийг даван туулж, ахуйн бүхий л баяр хөөрийг бүрэн дүүрэн амсахын тулд нилээдгүй хүчин чармайлт, зориг хэрэгтэйг та санаарай.

Нэг. Баяр цэнгэлийн д...

төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Таны толгой эргэж, дотор муухай оргидог уу

бичсэн: SARAAHAI, 2010-06-10, 02:20

-эмч зөвлөж байна-


Онгоц, галт тэрэг, машинаар явах үед таны толгой эргэж, дотор муухай оргиж, бөөлждөг үү? Тэгвэл толгой эргэлт, түүний шалтгаан, орчин үеийн эмчилгээний талаар эмийн Актавис компанийн эмч төлөөлөгч, хүний их эмч Б.Өнөрцэцэгийн яриаг саатан уншаарай.

 -Толгой эргэх эмгэгтэй хүмүүс манай улсад хэр олон байдаг юм бол. Энэ өвчний шалтгааны талаар яриагаа эхлэх үү?

-Толгой эргэх гэдэг нь организм биеийн байрлал, хөдөлгөөнийхөө чигийг  алдаатай мэдэрч, орон зайн чиг авах чадвараа алдахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, хүний орон зай баримжаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг тэн...

төрөл:ERUUL MEND
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих