Д.Жаргалсайхан: Хэл, тvvх, урлаг гурваа мартаагvй цагт vндэстэн устахгvй шvv дээ
Ардын жужигчин Д.Жаргалсайхантай ярилцлаа. Монголын урлагийн тvvхэнд өөрийн орон зайг тунхаглаж чадсан энэ буурай одоо ч салбартаа хvчин зvтгэсээр байна. Тvvнтэй цөөн хором хөөрөлдсөнөө уншигчиддаа хvргэе.
-Сайхан хаваржиж байна уу. Бие тэнхээ данги уу?
-Өө, сайхан хаваржиж байна. Тэнхээ данги шvv. Гялалзаад л байна.
-Cap шинэдээ сайхан шинэлсэн биз дээ?
-Тэгэлгvй яахав. Хувьтай хvн хулгана жилийг vздэг гэлцдэг. Шинэ онтойгоо золгосон болохоор өөрийгөө их л хувьтайд тооцож байна даа. Хулгана жил надад төдийгvй монголчуудад маань өгөөж буянаа хайрлах байх аа.
-Гэр хаана байгаа вэ. Хотоос гадагш амьдарч байгаа гэж сонссон юм байна?
-Хужирбуланд хувийн байшиндаа амьдарч байгаа. Олны хөлөөс зайдуухан хөгшинтэйгөө хамт тайван амгалан аж төрж байна.
-Мал ахуйтай юу?
-Байхгvй ээ. Харин янз бvрийн нарийн ногоо тарьж байна. Олон жил ногоо тарьж байгаа болохоор сайн ногоочин болж байгаа шvv.
-Vр хvvхдvvд хаана ажиллаж, амьдарч байгаа вэ. Хэр өнөр өтгөн болоод байна?
-Гурван хvvхэдтэй. Том охин Ариунаа маань хоёр хvv¬хэдтэй, төгөлдөр хуурч мэргэжилтэй. Одоо хувиараа бизнес эрхэлж байгаа. Хvv Чингис маань зураач, дуучны мэргэжил эзэмшсэн. Гурван хvvхэд¬тэй. Одоо эхнэр, хvvхдийнхээ хамт Лос- Анжелост амьдарч байгаа. Бага охин Оюун маань эмч мэргэжилтэй. Одоо нэг охинтой. Vр хvvхдvvд маань бvгдээрээ сайн сайхан яваад баярлаж явдаг.
-Та Хөгжим бvжгийн коллежид багшилдаг байсан. Хэвээрээ юу?
-Одоо ч багшилж байгаа. Профессор цолтой. Хичээлээ заахын тулд өдөр бvр хот руу явж байна. Өөрийнхөө чадлаар хvvхдvvдийг бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, ирээдvйн дуучдыг vйлдвэрлэж байна даа.
-Таны бичсэн "Мартаагvй" ном худалдаанд гарсан байна лээ. Энэ таны анхны ном уу?
-Тийм ээ. Анх удаа дурсамжаа бvтээсэн минь энэ. Номондоо буриад зоны тарсан, бутарсан, жаргасан, зовсон тvvхэн товчоог өөрийн судалсан, уншсан, мэдсэний хvрээнд бичлээ. Мөн урлагийн алтан vеийнхний дурсамж, хөгжилтэй, хөгтэй явдлуудыг ч багтаасан. Төрөл садан, аав, ээж, анд нөхөд, хамтран ажиллагсад болон өөрийнхөө тухай ч номондоо бичсэн.
-Уран бvтээлийн хувьд?
-"Халуун элгэн нутаг" гэсэн 20 дуутай цомгоо 2006 онд гаргасан. Харин өнгөрсөн жил Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан "Баавай Чингис" цомгоо олны хvртээл болгосон. Өөрийн дуулсан найруулалт ардын дуунуудаа энэ цомогтоо багтаасан.
-Яг одоо ямар уран бvтээл дээр ажиллаж байна вэ?
-Харин одоо залуу дуучид, багш нарт тарын авлага болгох vvднээс дуулах ур зvйн ту¬хай ном бvтээж байна. Эхнээс нь цаасан дээр буулгаж. байна. Ихэнх нь толгойд минь байна даа.
-Таныг олон дуу бvтээснийг мэдэх юм бай¬на. Ингэхэд хэчнээн дуу зохиогоод байна вэ?
-Би ямар хөгжмийн зохиолч биш. Ая зохиогч л шvv дээ. Өөрийн зохиосон дуу бол цөөхөн байна. 1958 оноос хойш өнөөг хvртэл 50 гаруй дуу бvтээсэн. Өөрийн зохиосон дуунууд болон залуу зандан наснаас дуулсан дуунуудаар тvvвэр цомог гаргах гэж байгаа. Дуунуудынхаа vгийг нь давхар гаргана гэж бодож байна. 30 гаруй дуу багтах байх. Энэ ондоо багтаад цомог маань гарчих болов уу.
-Буриад зоны "Алтар¬гана" наадам энэ зун болно. Та зохион байгуулагчаар нь оролцож байгаа байх аа?
-1996 онд анх байгуулагдах vеэс нь л энэ наадмыг дэмжиж эхэлсэн. 2000 онд олон улсын гэх тодотголтой болсон vеэс нь зохион байгуулах ажилд нь оролцох болсон.
-Сvvлийн жилvvдэд энэ наадмын хvрээ тэлсээр байгаа гэл vv?
-Оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа. Энэ жилийн "Алтаргана" наадамд Монгол, Орос, Хятад, Солонгос, Япон, Австралийн буриадууд оролцохоо мэдэгдээд байгаа.
-Австралид бас буриадууд байдаг байх нь ээ?
-1000 гаруй буриад хvн байдаг гэсэн. Олимпийн авар¬га Ишиев нэг удаа Австралид тэмцээнд оролцохоор очиж л дээ. Гэтэл олны дундаас нэгэн намхан хамартай хvн тvvнийг зорин ирсэн байна. Тэгээд л та буриад уу гээд Австралид ирж суурьшсан тvvхээ ярьсан гэдэг. Тэр хvн Япон орох онгоцонд суух гээд андуураад Авст¬ралийн онгоцонд суучихаж. Хотын гудамжаар нь яахаа мэдэхгvй явж байтал "Малчны мэргэжилтэй хvн ажилд авна" гэсэн зар бичсэн байхтай таарч л дээ.
Тэгээд очтол олон хоньтой айл ажилтнаар авсан юм байх. Сvvлд нь сайн ажилласны хvчинд өөрөө олон хоньтой болж, баяжсан тухайгаа ярьсан байдаг юм билээ. Тэр хvний ярьснаар бол Австралид буриад хvн олон байдаг гэсэн. Тэдний хувьд анх удаагаа "Алтаргана" наадамд оролцох гэж байгаа.
-Бусад улс оронд амьдарч байгаа vндэстнvvдээс Монголд амьдарч байгаа ястнууд юугаараа ялгардаг бол?
-Өвөрмөц урлаг, зан заншлаа хадгалж. vлдэж чадсанаараа онцлогтой. Монголын олон vндэстэнястны урлагийг зургаар дvрслэх юм бол их гоё өнгө будагтай зураг гарч таарна. Алтаргана наадмыг зохион байгуулах болсноор бид энэхvv өвөрмөц урлагаа хадгалж vлдэхэд хувь нэмэр оруулж байна.
Биднийг энэ наадмыг хийж эхэлснээс хойш Казакууд "Алтан бvргэд", Vзэмчингvvд "Алтан дөрөө" наадмаа тогтмол хийх боллоо. Мөн захчин ард тvмэн өв уламжлал, урлаг, зан заншлаа хадгалж vлдэхийн тулд наадмаа зохион явуулах болсон байна билээ. Харин буриад зоны хувьд эдгээр наадмын анхдагч нь болж чадсандаа, бусдад vлгэрлэсэндээ vнэхээр баяртай байдаг юм. Хэл, тvvх, урлаг гурваа мартаагvй цагт vндэстэн устахгvй шvv дээ. Vvнийг хойч vеийнхэн маань санаж явахад илvvдэхгvй байх аа.
Р.Сарангэрэл
дугаар 037