2008-12-17
Б. Цэцэг: Эсрэг, жижиг гэлтгvй бvх дvр минь сайхан санагддаг

Б. Цэцэг: Эсрэг, жижиг гэлтгvй бvх дvр минь сайхан санагддаг

Алдарт “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дvрээрээ олны танил болсон ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жvжигчин Б.Цэцэгийг энэ удаагийн "Алаг шагай"-н зочноороо урилаа. Тэрбээр Хоролмаагийн дvрээрээ "Учиртай гурван толгой" дуурийн шилдэг дvрийн шагналыг хvртэж байсан манай авьяаслаг уран бvтээлчдийн нэг юм. Ингээд тvvнтэй хөөрөлдсөнөө толилуулья.

Гучин жил зvтгэснээ vзэсч олондоо тайлагнана

-Тайлан тоглолтоо хийх гээд тун завгvй яваа бололтой?

-Харин тийм ээ. Сvvлийн vед vнэхээр ачаалалтай ажиллаж байна. Бараг амсхийхч завгvй л явна.
-Уг нь том хэмжээний тоглолтоо сонирхуулахын тулд сайтар амарсан байх ёстой гэдэг байх аа?
-Сэтгэл санаа тайван байдалтай дээр нь эрч хvчээр дvvрэн байх хэрэгтэй. Тиймээс миний хувьд аль болохоор эрт амарч, ядрахгvй байхыг хичээж байна даа.
-Дуучид тайлан тоглолтынхоо vеэр хэдэн дуу дуулаад л өнгөрдөг. Харин таны хувьд бvхэл бvтэн дуурь эгшиглэх нь ээ?
-Тоглолтын нэр маань "Учиртай гурван толгой". Vе vеийн уран бvтээлчид маань нанайг дэмжиж, тоглолтод маань оролцохоор болсон.
-Нансалмаагийн дvрд Ардын жvжигчин Цогзолмаа гуай тоглоно гэл vv?
-Цогзолмэа гуайтай би өмнө нь хамтарч тоглож байгаагvй. Тийм болохоор нэг тайзан дээр энэ авьяаслаг жvжигчинтэй хамтарч тоглох болсондоо vнэхээр баяртай байна. Зөвхөн миний хувьд бус манай театрын залуу уран бvтээлчид ч гэсэн их ховор боломж тохиолоо гэж бодож байна, Энэ тоглолт амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаа шvv.

-Хоёр ч өдөр тоглох юм аа даа?
-Тиймээ. Энэ capын 17,18-нд Дуурийн театрын тайзнаа тоглоно. Миний тоглолт энэ дуурийг тайзан дээр тоглосны 2357, 2358 дахь тохиолдол нь байгаа юм.

-"Учиртай гурван толгой" дуурийг дөрвөн удаа шинэчлэн тайзнаа тавьсан гэдэг. Таны хувьд хэдэн удаагийн шинэчилсэн найруулгад нь тоглосон бол?
-1976, 1997 онд шинэчлэгдсэн найруулгад нь тоглосон. Сvvлийн хоёр найруулгад нь гэсэн vг л дээ.

Хайрынхаа төлөө зvтгэж яваа жирийн монгол эмэгтэйн дvр шvv дээ

-Хоролмаагийн дvрд тоглоод хэдэн жил болж байна даа?

-Анх театрт орсон цагаасаа л Хоролмаад дуулж эхэлсэн, Тодруулж хэлбэл, 31 дэх жилдээ энэ дvрийг бvтээж байна.

-Vе vеийн Хоролмаанууд өөр дvр төрх, зан байдлыг илэрхийлсээр ирсэн. Таны хувьд ямар зан ааштай Хоролмааг бvтээсэн гэж бодож байна?
-Шийдэмгий, гялалзуур, сэргэлэн цовоо, овжин овсгоотой ийм л бvсгvйг бvтээхийн төлөө зvтгэсээр ирсэн.

-Vнэхээр ч та энэ дvрийг бvтээж байхдаа тайзан дээр их жавхаатай харагддаг шvv. Гавьяат жvжигчин Цэцэг Хоролмаагийн дvрд тоглоно гэхээр vзэгчид дvvрэн байдаг гэж танай театрынхан ярьдаг юм билээ?
-Дуулсан дvр нь vзэгчдийн талархлыг хvлээхээс илvv жаргал дуучин хvнд байхгvй шvv дээ.

-Таны багш бас энэ дvрийг бvтээдэг байсан гэл vv?
-Ардын жvжигчин Сvрэнхорлоо багш маань Хоролмаагийн дvрийг гайхалтай сайхан бvтээдэг байсан, Харин миний хувьд багшийнхаа өвлvvлж өгсөн дvрийг улам бvр баяжуулан ахиулж, өөрийн гэсэн өвөрмөц төрхтэй Хоролмааг бvтээхийгл зорьж байна.

-30 гаруй жилийн турш таныг хvмvvс эерэг дvрээр хvлээж авчээ. Та vvнд эмзэглэдэг vv?
-Яалаа гэж эмзэглэх вэ дээ. Би энэ дvрдээ vнэхээр дуртай, Тиймээс ч эсрэг дvр гэж ерөөсөө боддоггvй. Vнэн сэтгэлээсээ хайртай хvнээ олж авах гэсэн хvсэл мөрөөдлөө биелvvлэхийн тулд шантрашгvй тэмvvлсэн жирийн нэгэн монгол эмэгтэйн дvр шvv дээ. Тийм л нэг алаг цоог дvр. Ийм дvр төрх бvхий эмэгтэй аль ч нийгэмд байсан, байгаа, цаашид ч байх болно.

Таваарын ангиа дуучны мэргэжлээр сольж билээ

-Дуурийн театр гэх энэ их айлын босгыг алхлан орж байсан vеэ дурсахгvй юу?

-Би уг нь ХААДС-д таваар судлалын чиглэлээр суралцдаг байлаа. Гэтэл мэргэжлээ сольж дуучин болмоор санагдаад болдоггvй. Багаасаа урлаг, уран сайхәнд сонирхолтой байсан минь нөлөөлсөн байх

-Тэгээд?
-УБДС-ийн дуулаачийн ангид шилжин суралцсан.
-Сургуулиа төгсөөд хаана очиж ажиллав?
-1976 онд сургуулиа төгсөөд л энэ театртаа ирсэн. Өнөөдрийг хvртэл ажиллаж байна. Анх намайг өлгийдөж авсан энэ ариун газартаа ах, дvv шиг дассан хамт олонтойгоо ажиллаж байгаад л тэтгэвэртээ гарна даа.

-Мэргэжлээ дээшлvvлэхээр суралцаж байв уу?
-Театрт ирснийхээ дараа жил Болгарын Урлагийн академид суралцахаар явсан. Тэндээ таван жил суралцаад эх орондоо ирсэн.
-Ингэхэд танай удамд дуулдаг хvн байдаг уу?
-Өмнө нь ч, одоо ч байхгvй. Хоёр хvvхэд маань нэг нь мэс заслын эмч харин нөгөөх нь барилгын инженер болсон.
-Ингэхэд уугуул нутаг хаанах вэ?
-Улаанбаатарын уугуул хvн дээ. Хvмvvс нутагтаа очихоор сайхан гэж ярьдаг. Харин би гадагшаа, дотогшоо яваад ирэхээрээ хотоо л их санадаг. Миний хувьд төрvvлж өсгөсөн аав, ээжээрээ их бахархдаг. Аав Бадамсvрэн маань Сэлэнгэ аймгийн Орхоншаамар сумын харьяат. Харин ээж маань Төв аймгийн Дэлгэрхаанд төрсөн. Миний өдий зэрэгтэй явна гэдэг аав, ээжийн минь л ач буян гэж боддог. Би ээжийнхээ дурсгалд зориулан яруу найрагч Банзрагчид захиалан "Сvvлчийн бороо-Анхны цас" гэсэн шvлэг бичvvлсэң юм. Дууны аялгууг Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Нацагдорж бичиж, би өөрөө энэ дуугаа дуулсан. Ээжийгээ хөдөөлvvлсэн өдөр бороо орж байсан юм л даа. Гэтэл удалгvй тэр нь цас болчихсон. Тэгээд л энэ дууг захиалж хийлгэсэн юм.

Би гангарч чамирхахыг хvсдэггvй

-Тоглолтын бэлтгэл хэр байна даа?
-Бэлэн болсон гэж хэлж болно.
-Тоглолтынхоо өмнө уран бvтээлчид олон шинэ хувцас хийлгэдэг. Та хувцсаа хаана хийлгэсэн бэ?
-"Торго" салонд хандаж хэд хэдэн загварын дээл, хувцас хийлгэлээ.
-Урлагийн бvсгvйчvvд маш ганган хээнцэр байдаг шvv дээ. Ялангуяа хувцасны шvvгээнд олон төрлийн даашинз, гоёлууд байдаг. Таны шvvгээ рvv өнгийвөл хэр олон даашинз харагдах бол?
- Надад тийм олон даашинз байхгvй. Цөөн тооны л гоёл бий. Урлагийн хvн болохоор мэдээж олны нvдэнд аятайхан харагдахыг хvсэлгvй яахав. Чанартай, чансаатай цөөн тооны хувцас л өмсдөг. Би гангарч чамирхахыг хvсдэггvй.

-Яагаад?
-Энэ бас цаанаа учиртай л даа. Нөхрийн маань аав лам хvн байдаг. Намайг бусдаас содон байж болохгvй. Аль болох энгийн бай гэж зөвлөдөг юм.

-Дуурийн дуучид хоолойгоо их гамнадаг байх даа?
-Тэгэлгvй яахав. Бидний ажлын гол зэвсэг болохоор гамнахгvй бол болохгvй. Хамгийн гол нь хоолойгоо өвтгөж болохгvй.

-Тvvхий өндөг байнга уудаг гэсэн яриа байдаг?
-Тийм юм байхгvй ээ. Сайн амарч, эрч хvчтэй л байвал болох нь тэр. Хоолойгоо саижруулах ямар нэгэн арга хэрэглэдэггvй.

-Ингэхэд хэр олон шавьтай болоод байна?
-Одоо ажлынхаа хажуугаар СУИС-ийн дуулаачийн тэнхимд багшилж байгаа. Ирээдvйн дуучдыг бэлтгэх ажилд хувь нэмрээ оруулж л явна. Шавь нарын маань дунд сайн дуучин болох хvvхэд олон байгаа шvv.

Зөвхөн цомог гэлтгvй DVD ч гаргана

-Ажиглаж байхад та зохиолын дуу бараг дуулахгvй юм аа?

-Ер нь ховор доо. "Талын бэлчээр", "Болзоо", "Чамайг vдье", "Малчдын уралдаан", "Сvvлчийн бороо-Анхны цас" гээд Цөөн хэдэн дуу л дуулсан.
-Олон жил дуулсан дуучдаас эхлээд 5-6-хан дуутай хvмvvс ч цомгоо гаргаж байна. Харин таны анхны цомог хэзээ олны хvртээл болох гэж байна даа?
-Ирэх жил гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нэлээд дуншиж байж л гарах төлөвтэй. Зөвхөн цомог гэлтгvй DVD ч гаргана.

-Дууриудаар гаргана гэж vv?
-"Vvлэн заяа", "Учиртай гурван толгой", "Трубадор" зэрэг дууриудаар бvтээл гаргах төлөвлөгөөтэй байна.
-Ингэхэд таны урын санд хэчнээн бvтээл байдаг бол. Тоолж vзэв vv?
-Манай театрын урын санд 200-гаад уран бvтээл байдаг. Vvний 120 орчим нь дуурь. Миний хувьд гол болон туслах дvрээ оролцуулбал, 42 дvр бvтээсэн байна лээ.

-Эдгээрээс хамгийн дуртай дvр нь гэвэл?
-Эсрэг, жижиг гэлтгvй бvх дvр минь сайхан санагддаг. Бvтээсэн дvрvvддээ бvгдэд нь дуртай.

-Гадаад, дотоодын олон тэмцээн, уралдаанд оролцож байв уу?
-Нэлээд олон уралдаанд оролцсон. Vvнээс 1995 онд Пхеньянд болсон "Хаврын баяр" наадамд Гранпри, 2004 онд мөн энэ наадмаас Алтан цом хvртсэн. 1990 онд Монголын урлагийн ажилтны холбооноос зарласан "Учиртай гурван толгой" дуурийн шилдэг дөрвөн дvрийн уралдаанд оролцож, Хоролмаагийн дvрээрээ шилдгээр шалгарч байлаа. Энэ vед Монголын vндэсний дэвшлийн намынхан надад тусгай шагнал олгож байсан юм.

-Харин гавьяат гэх хvндтэй цолыг хvртээд хэчнээн жилийн нvvрийг vзэж байна?
-1995 оны арваннэгдvгээр сарын 11-нд хvртсэн. Одоо 12 жил болж байна. Энэ хvндтэй цолыг хvртсэн болохоор өөрт байгаа бvхий л авьяас билгээ дайчлан, ард тvмнээ дуу хуураараа уярааж явна гэж боддог.

Нэг оройн тоглолтод багаар бодоход 120-130 хvний хvч хөдөлмөр ордог

-Нэг дуурьт хэчнээн уран бvтээл ч оролцдогийг сонирхмоор байна?
-Оркестр, хоор, дуучид, арын албаныхан гээд нэг оройн тоглолтод багаар бодоход 120-130 хvний хvч хөдөлмөр ордог. Ингээд бодохоор дуурь гэдэг агуу зvйл байгаа биз.
-Ийм олон хvн гар бие оролцдог болохоор дуурийнхан бvрэн бvрэлдэхvvнээрээ аялан тоглоход их хvндрэлтэй юм аа даа?
-Тийм шvv. Маш их зардал гарна. Гэхдээ бид vvнээс халшралгvй хөдөө бригадаар их явдаг байсан. Орон нутагт хэсэгчилсэн бvрэлдэхvvнээр явж, хөдөө талын малчны өргөөнд ая дуугаа өргөн, vзэгч тvмэнтэйгээ мэндчилж явах vнэхээр сайхан байсан.

-Бригадаар явах vед хөгжилтэй явдал их л болдог байсан байлгvй?
-Тэгэлгvй яахав. Залуус голдуу уран бvтээлчид явдаг байсан болохоор дуутай, хууртай, хөгжөөнтэй, наргиантәй л явна. Жилдээ хоёр гурван удаа томилолтоор явдаг байсан. Ядарч зvдрэх цаг гарсан ч залуу насныхаа эрч хvчээр даваад л гарчихдаг байлаа.

-Бvрэн бvрэлдэхvvнээрээ гадаадын оронд айлчлан тоглож байв уу?
-1988 онд "Учиртай гураан толгой", "Ламбугайн нулимс" дууриа Улаан-Vд, Алма-Атагийн театрт сонирхуулж байсан. Театрынхан маань бvгд явсан болохоор vнэхээр сайхан байсан шvv.

-Таны хувьд өөрийн орны тайзнаа дуулж жvжиглэхийн зэрэгцээ гадаадын ямар орны тайзан дээр дуулж байв?
-Болгарын нийслэл Софи хотын Стара-Загорагийн театр болон Москва, Казахстан, Улаан-Vд, Пхеньяны театрын тайзнаа дуулж байсан.

-Урлагийн хvн байхын сайхан нь бас хэцvv нь юундаа байдаг бол?
-Биднийг олон хvн таних юм. Бас хvндэлж байна. Энэ нь сайхан хэрэг. Гэвч тэр хvндлэлийн хэрээр vvрэг хариуцлага ногдож байна. Олны хvндлэлийг дааж явах хэрэгтэй, Vvний тулд өөрөөс шалтгаалах бvхнийг хийнэ гэж боддог доо.

-Дуучин болсноороо бахархах vе хэр олон тохиолддог вэ?
-Театрын урлаг их тэнгэрлиг гэгээн байдаг. Олныг баярлуулж, тэдэнд таашаал өгнө гэдэг сайхан зvйл. Vзэгчдийн алга ташилтаас сайн энерги цуглаж, эргээд тэр энергийг олонд хvргэж байна. Тоглолт бvр дээр л би дуучин болсноороо бахархдаг.

-Vзэгчдийн алга ташилт таны хувьд?
-Vзэгчдийн сэтгэлд хvртэл тоглож тэдний алга ташилтыг сонсох нь миний жаргал.
-Ингэхэд "Учиртай гурван толгой" таны хэд дэх тоглолт вэ?
-Олон л тоглолт хийж байсан. Яг хэд дэх нь гэдгийг санахгvй байна. Хамгийн сvvлд 2002 онд урлагт зvтгэсний 25 жилийн ойгоо тэмдэглэн тоглолт хийж байсан юм байна.
-Дуурийн театрынхан одоо ямар бvтээл сонирхуулахаар бэлдэж байгаа бол?
-Ирэх сарын эхээр "Ламбугайн нулимс" дуурийг тавихаар бэлтгэл сургуулилтаа хийж байна. Би энэ дуурьт Цэрэнлхам хvvхний дvрийг бvтэээнэ.

-Сайн хамт олонтой хvн ихийг хийж бvтээдэг гэдэг. Та vvнтэй санал нийлэх vv?
-Vнэхээр vнэн vг гэж бодож байна. Театрын бvтээл хамтын хvч хөдөлмөрийн vр дvнд бий болдог. Хамт олонгvйгээр бидний хэн нь ч амжилтад хvрэхгvй. Тиймээс тоглолтод минь оролцож, намайг дэмжиж байгаа театрын хамт олондоо баярлаж талархаж явдгаа танай сониноор дамжуулан уламжилъя. Мөн эх хvний хувьд хvvхэд, залуустаа хандан ээж, аавыгаа хvндэлж, эрдэм номд шамдаж, эх орноо хайрлаж яваарай гэж хэлмээр байна.

Дугаар 223(2255)


Бичсэн: SARAAHAI | цаг: 19:54 | URLAG SOYOL
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: