2008-12-17
М.Бямбажав: Ард тvмнээсээ юуг нь нуух вэ, би нэг хэсэг бор дарсанд живсэн нь vнэн

М.Бямбажав: Ард тvмнээсээ юуг нь нуух вэ, би нэг хэсэг бор дарсанд живсэн нь vнэн

Ард тvмний гавьяат, Соёлын тэргvvний ажилтан Мягмарын Бямбажавтай уулзаж, амьдрал, уран бvтээлийнх нь талаар илэн далангvй ярилцлаа. Тэрбээр өнөөдөр Бөхийн өргөөнд өөрийн багш УГЖ Н.Чулуунхvvгийн хамт “Зуу наслаарай ээж ээ” тоглолтоо сонирхуулах юм.

Манайх хоёр идэхгvй, хоосон хонохгvй тэгширсэн амьдралтай айл


-Сvvлийн жилvvдэд сураг тасраад байсан хvн гэнэтхэн олны өмнө гараад ирлээ. Уран бvтээлээ эрч хvчтэй туурвиж эхлэхээр шийдээ юу?

-Ор сураггvй алга болсон ч юм биш л дээ. Хөдөө орон нутагт болон нийслэл хотод болсон зарим нэгэн тоглолтод оролцож л байлаа. Яахав, сонин хэвлэл, радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэг дөлж, холуур явах шалтгаан байсан л даа.
-Таныг нэг хэсэг бор дарстай нөхөрлөх боллоо гээд л нэлээд шуугисан даа?
-Хэн нэгнийг өөдлөн дэвжих vед нэр хvндийг нь архи, хvvхэн гэсэн зvйлс зайлшгvй дагаж явдаг юм байна. Миний хувьд дээрх хоёр дагалдагчийн эхнийхийг нь сонгочихсон хэрэг л дээ. Ард тvмнээсээ юуг нь нуух вэ. Би нэг хэсэг бор дарсанд живсэн нь vнэн. Архинд толгойгоо мэдvvлснээр надад хожсон зvйл ерөөсөө алга. Эрч хvч, цаг хугацаа, эрvvл мэндээ л алдлаа.
-Одоо огт амсахгvй байгаа гэл vv?
-Өөрийгөө ялж даван туулсны эцэст бор дарснаас хөндийрч чадлаа. Уусан шиг уусан, одоо гарсан шиг гарсан. Архи амсахаа болиод гурван жил болж байна.Одоо шар айраг байтугай гаазтай ундаа ч амсахгvй байгаа. Ер нь архи гэдэг ундаа хvний амьдралыг орвонгоор нь эргvvлдэг юм байна. Муу бvхнийг дагуулж явдаг болохоор арга ч vгvй юм уу даа.

-Архитай нөхөрлөж байх vедээ хvvхдvvдээ траншейд гаргаж байсан гээд л бишгvй шуугисан?

-Илэн далангvй ярилцлага гэсэн болохоор асуулт болгонд хариулъя л даа. Сонинуудад тэгж бичсэн байна лээ. Гэхдээ миний хvvхдvvдийн нэг нь ч гудамжинд гараагvй, траншейд ороогvй. Би 3-10 дугаар ангийн дөрвөн хvvхэдтэй. Бvгдээрээ өнөөдрийг хvртэл сургууль завсардаагvй, хичээлдээ явцгааж байна. Намайг хvмvvс их ядарсан амьдралтай гэж боддог бололтой. Манайх бусад өрхvvдийн адил хоёр идэхгvй, хоосон хонохгvй, амьдрал нь тэгширсэн л айл. Эхнэр Эрдэнэцэцэг маань 87 дугаар цэцэрлэгт ажилладаг.Саяхан Боловсролын тэргvvний ажилтан цол хvртлээ. Бид хэнээс ч дутахгvй сайхан амьдарч байна.

Төсвийнхнөөс илvv мөнгө олж байна

-Чөлөөт уран бvтээлч маань хангалттай мөнгө олж чадаж байна уу?

-Дуу хуураараа олныг баясгаж яваагаа би бусдад буян vйлдэж байна гэж боддог. Мэдээж, урлаг надад буянаа хайрлалгvй яахав. Төсвийнхнөөс илvv мөнгө олж байна. Миний хувьд хахаж цацсан амьдралтай хvн биш болохоор олсноо аль болох зөв зарцуулахыг хичээж байна. Ер нь урлагт зvтгээд олсон мөнгөө бага гэж голдоггvй шvv.

-Зарим дуучид ганцхан дуугаа сая төгрөгөөр vнэлж байна. Таны бодлоор энэ зөв vv?

-Өөрийн авьяасаа vнэлж байгаагvгvйсгэх аргагvй. Чадаж байгаа юманд арга байхгvй гэх хvн ч байгаа байх. Гэхдээ Монголд өнөөдөр Холливудын том одод шигдэлхийн хэмжээнд байр сууриа эзэлсэн, нэр хvнд нь тvгсэн мундаг дуучин, нөгөөх “од” нь байхгvй л байна шvv дээ. Яахав, менежмент сайтай зарим нэг нь нэлээд хэдэн төгрөг олж байх шиг байна. Та бvхэн ч ажиглаж байгаа байлгvй. Урлаг маань ер нь бизнес болчихоод байгаа биз.

-Та ч бусад дуучдынхаа адил тодорхой ханштай болсон биз дээ?

-Өмнө нь бид өөрсдийгөө
vнэлж мэддэггvй байж. Тийм ойлголт ч байдаггvй байлаа. Харин одоо бусдыг дагаад тэр арганд нь суралцаж л байна. Шинэ залуу хvvхдvvд өөрсдийгөө голохгvй vнэлээд байхад ямар ч дууны эвийг олоод дуулчихдаг “хуучин бууны хугархай” болсон бидний vеийнхэн өөрсдийгөө vнэлэлгvй яах юм.

-Тэгвэл таны ханшийг сонирхмоор байна?

-Хаана ямар тоглолтод дуулахаасаа л шалтгаална. Томоохон п
vvс, компани гээд мөнгөөр зоддог газруудаас бол ахиухан юм салгачихна. Харин эмнэлэг, сургууль, цэцэрлэгээс бол мэдээж өөр шvv дээ. Хvн хөдөлмөрөө vнэлж болно. Гэхдээ хамгийн гол нь хэнээс хэдийг нэхэх вэ гэдгээ мэдэрч, аливаад заагтай хандах ёстой. Албан байгууллагууд ч бас бодох хэрэгтэй л дээ. Сая төгрөгөөр нэг дуучин авах уу, эсвэл зуун мянган төгрөгөөр 10 дуучин авах нь дээр vv. Хvмvvс л сайн мэдэхгvй болохоос биш, Улсын ардын дуу, бvжгийн чуулга, Дуурь, бvжгийн академик театрын хоор дуунд мундаг дуучид зогсдог юм шvv дээ. Ялангуяа Цэргийн дуу, бvжгийн чуулгын Батбаатар, чуулгын Ганзориг нарыг би онцолж нэрлэмээр байна. Маш сайн дуучид . Харин байгууллага нь дэмждэггvй юм уу, мөнгө санхvvгийн байдал нь болдоггvй юм уу олонд танигдахгvй юм.
Мөнгөтэй бол долоо хоногийн дотор”од” болж байна

-Таны яриаг сонсч байхад шинэ залуу дуучдад нэлээд ш
vvмжлэлтэй ханддаг бололтой?

vvмжлэхээс аргагvй байгаа шvv дээ. Бидний vед Бvх ард тvмний урлагийн vзлэг гэж болдог байлаа. Энэ vзлэгт 18 аймаг, бvх сумд, хотуудаас шилэгдэн ирсэн чадварлаг хvмvvс өрсөлдөж, улмаар чанартай дуучдыг гаргаж ирдэг байсан. Харин өнөөдөр огт эсрэгээрээ болчихож. Мөнгөтэй айлын хvvхдэд долоо хоногийн дотор л “од” болох боломж нээгдээд байгаа биз дээ.

-Долоо хоногийн дотор гэнэ ээ?

-Хоолойны өнгө, дуугаралт гээд б
vгдийг нь засварлуулж янзлуулаад, компьютерт оруулаад дуугаа бэлэн болгочихно. Тэр дуундаа мөнгөөр зодож, сайхан клип хийлгэчихнэ. Тэгээд FM радио, телевизэд мөнгө өгөөд, дуугаа бусдын чихэнд хоногштол сонсуулчихна. Ингээд л долоохон хоногийн дотор “од” болчихож байгаа юм даа. Бас болоогvй ээ, 7-8 дуутай болохоороо техникийн дэвшилд тулгуурлан цомгоо гаргачихна. Тэр ч байтугай цэцэрлэгийн хvvхэд ч өнөөдөр цомгоо гаргаж байна. Оюутны ширээнээс салангуутаа ганц, хоёрхон тоглолт хийсэн хvнд Соёлын тэргvvний ажилтан гэх эрхэм цолыг олгож байна. Ийм байж болохгvй биз дээ.

-Хийж б
vтээж яваа vед нь шагнаж урамшуулах хэрэгтэй гэсэн бодолтой хvмvvс ч байдаг?

-Ядаж таван жил дуулсан х
vнд өгөх ёстой байхгvй юу. Өмнө нь 20 жил дуулсан хvнд өгдөг байлаа. Энэ цолыг авч чадаагvй сайн дуучид ч олон байна. Хоёр тоглолт хийгээд СТА болж байгаа хvн чинь аягvй бол дахиж нэг тоглолт хийгээд гавьяат болох байлгvй.

-Та хэн нэгнийг онцолж хэлэхг
vй юм уу?

-Дэмий биз дээ. Урлаг бизнес болчихоод байна гэж би т
vрvvнд хэлсэн шvv дээ. Бидний vеийнхний бvтээлvvд ямар чанартай байлаа. Гэтэл одоо мөнгө хөөсөн хvмvvс борооны дараахь мөөг шиг олширчихож. Гэхдээ бvх дуучдыг хэлээгvй юм шvv. Гайгvй дуулдаг хvvхдvvд ч олон байна.

-Өөрөө уран б
vтээл хийхгvй байж бусдыг муулаад гэж таныг зэмлэх хvн гарч мэдэх юм?

-Бухимдахаас өөр яаж ч чадахг
vй юм даа. Ганцаараа арга хэмжээ авч чадахгvй шvv дээ. Гэхдээ би хэлэх vгээ хаана ч хэлнэ. Шvvмжлэх зvйл байвал хэнд ч хэлдэг. “Чи од биш” гээд л шууд хэлчихдэг.

-Тэгээд ш
vvмжлэлийг чинь хэрхэн хvлээж авч байх юм?

-Муулахаар зарим нэг нь өөдөөс тайлбарлах гэж оролддог л юм. Би өөдөөс нь “Яадаг юм,
vнэн юм чинь” гээд л хэлчихдэг.

Хоёр сая таван зуун хувь хэвлээд монголчууддаа тараах юмсан

-Ингэхэд анхны цомгоо гаргах гэж байгаа гэл
vv?

-Цомог маань энэ сарын 20-ны
vеэр гарна. Өдий хvртэл цомог гаргаагvй болохоор хvмvvс гайхаж байгаа байх л даа. Хоёрын хооронд зvйл гаргахыг хvсээгvй юм. Өмнө нь 3-4хуурцаг л гаргаж байсан. Цомогтоо 21 дуу багтааж байгаа.

-Урын сандаа хэчнээн дуутай вэ?
-30 гаруй дуу бий. Одоогоор 7-8 ш
vлэг авчихаад байна.

-Хэдэн хувь хэвлэх бодолтой байна вэ?

-Сая төгрөгөнд мянган цомог гардаг юм. Би эхний ээлжинд 2000 цомог гаргах бодолтой байгаа. Уг нь санаагаар болдог бол хоёр сая 500 мянган хувь хэвлээд Монголынхоо б
vх хvнд тараамаар л байна.

-Цомгийн баяраа хийнэ биз дээ?

-Намар хийнэ.

-Яагаад намар гэж?

-Тэгж л төлөвлөчихөөд байна.

-Цомгоо хэдэн төгрөгөөр
vнэлье гэж бодож байна даа?

-5000 орчим л байх болов уу. Амьдралын дундач
vнэд тохирно гэж бодоод тэр.

-Ойрын
vед тоглолтоо хийх vv?

-Намар хийхээр төлөвлөөд байгаа. Мөн гадагшаа явах бодол бий. Би хөөмий, магтаал гээд ардын язгуур урлагаар гадагшаа хэд хэдэн удаа явж тоглож байсан л даа.

-Клипний хувьд?

-Ард т
vмэнд хvрсэн хэд хэдэн дуутай ч надад нэг ч клип байхгvй. Бvгд “бор зvрхээрээ” олонд тvгсэн дуунууд. Тиймээс хуучны дуунуудаа клипжvvлье гэж бодох л юм. Гэвч өнөөх хөрөнгө мөнгөний асуудал л тулгарч байна.

-Ивээн тэтгэгчтэй болох талаар юу хэлэх вэ?

-Биднийг тоож ивээн тэтгэх газар, хувь х
vн олдохгvй биз дээ. Уг нь би өөрийгөө бурхнаас заяасан авьяастай хvн гэж боддог юм. Аливаа зvйлийг сурахдаа их авьяастай.

-Хэд хэдэн хэлээр дуулдаг гэж сонссон юм байна?

-Орос, солонгос дуу дуулдаг. Бэлтгэл хийвэл япон, энэтхэг хэлээр ч дуулна. Сайн заагаад өгчихвөл ямар ч хэлээр дуулж магадг
vй шvv. Дээр нь олон ястны эвлvvлэгийг ч дуулдаг. Мөн гитар., ятга, морин хуур, төгөлдөр хуур ч тоглоно. Ер нь алхам тутамдаа уран бvтээлээ хийж, бодож явдаг. Хэн нэгнээс таалагдсан шvлэг байвал аваад өөрөө дууныхаа аяыг хийдэг.

Б
vжигчин байснаа дуучин болсон

-Урлагт х
vчин зvтгээд хэчнээн жил болж байна вэ?

-1987 оноос гэхээр яг 20 жил болж байгаа юм байна. Анх дөрөвд
vгээр ангид байхдаа дуулж эхэлсэн. Увсад 10 жилийн сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт бvжигчнээр ажиллах болсон. Тэгээд цэрэгт явж, халагдсаныхаа дараа Армийн драмын театрт ирсэн. Дараа нь Ардын дуу, бvжгийн чуулгад ажилласан. Энэ vедээ гадаадын 5-6 оронд очиж, Монголынхоо ардын урлагийг сурталчлан, хөөмий, магтаал, аягатай бvжиг сонирхуулдаг байлаа.’ Мөн “Vлгэрийн танхим”-д ажиллаж байлаа. Харин одоо чөлөөт уран бvтээлч гэгдэж явна даа.

-Ямар дуундаа хамгаас ил
vv дуртай вэ?

-1987 онд “Амьдрах сайхан” дуугаараа тэмцээнд оролцож, анх олонд танигдсан. Тиймээс энэ дуундаа их дуртай.

-Ингэхэд хэчнээн тоглолт хийсэн бол?
-”Заллага”, “Х
vлээгээрэй”, “Амьдрах сайхан” гэсэн бие даасан тоглолтуудаа хийж байсан. Харин багштайгаа хамтарч хийсэн тоглолт бол тоогоо алдсан. Аймаг байтугай Монголын бvх сумдын клубт очиж тоглож vзсэн. Бидний урын санд 400 гаруй дуу бий. Нэг цомогт 20 дуу гээд бодвол бид хоёроос овоо хэдэн цомог гарахаар байгаа биз. Багштайгаа хамтарснаас хойш 20 жил өнгөрч дээ.

Олон жил энэ х
vний сургаалиар явлаа

-Ингэхэд багш, шавь хоёр хэрхэн танилцаж байв даа?

-Намайг 035 дугаар ангиас 013 дугаар ангид ирэх
vед Чулуунхvv багш маань ар талын орлогч, дэд хурандаа цолтой байлаа. Ирсэн өдрөө багшдаа нэг сайн цохиулж билээ. “Бос, суу” гэдэгтушаал өгөхөд нь босоогvй болоод тэр л дээ. Их хөгтэй танилцаж байсан байгаа биз.

-Багшийнхаа тухай ямар сэтгэгдэлтэй явдгийг чинь сонирхох гэсэн юм?

-Маш хатуу шаардлагатай, хурц араншинтай, бусдыг загнаж, зандрах дуртай х
vн дээ.
Баргийн х
vнтэй vзэл бодол таарахгvй. Харин би л арга эвийг нь олоод байдаг юм. Дээр нь их хөдөлмөрч. Энэ тал дээр бол ажилсаг шоргоолж л гэсэн vг. Миний хувьд олон жил энэ хvний сургаалиар явлаа.

-Удаан хугацаагаар хамтран ажилласан х
vмvvс зан ааш нь ч адилхан болчихдог гэлцдэг?

-
Vнэн шvv. Хvмvvс намайг яг Чулуунхvv шиг болчихож гэцгээдэг юм.

-Та хоёр тоглолт дээрээ их адилхан хувцасласан харагддаг?

-Багш маань их ганган х
vн. Өөртөө тохирсон хувцсыг нас, намба гэлгvй өмсдөг. Бидний хувьд тоглолтынхоо vеэр малгай өмсөх их дуртай.

-Та хоёрын давуу тал гэвэл?

-Хэнээс ч, юу ч гуйдагг
vй. Дууны vг, ая гээд бvгдийг нь өөрсдөө хийдэг онцлогтой. Бусдын адил тоглолт дээрээ бичлэг тавьж, хэдэн дуу дуулахгvй. Vзэгчдийнхээ саналаар, хvссэн дууг нь хэдэн цаг ч хамаагvй, гитар тоглоод, дуулж чадна. Энэ л бидний давуу тал юм даа.

Монголын мэдээ сонин 2007.03.03
Р.Сарангэрэл


Бичсэн: SARAAHAI | цаг: 19:51 | URLAG SOYOL
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: