2009-01-10
А.Пэрлээ: Монголын нутаг дэвсгэрээс 49 төрлийн шинэ динозавр “олдоод” байна

А.Пэрлээ: Монголын нутаг дэвсгэрээс 49 төрлийн шинэ динозавр “олдоод” байна

Монголд vлэг гvрвэл судалдаг хоёрхон эрдэмтэн байдаг аж. Нэг нь их эрдэмтэн Б.Ринченгийн хvv, доктор, профессор Р.Барсболд. Харин нөгөөх нь МУИС-ийн ГГФ-ийн багш, биологийн ухааны дэд доктор, дэд профессор, Монгол Улсын тэргvvний геологч, Шинжлэх ухааны тэргvvний ажилтан А.Пэрлээ юм. Тэрбээр шинжлэх ухаанд зургаан төрлийн vлэг гvрвэл нээжээ.

-Ямар учрал тохиолоор энэ ховор мэргэжлийг эзэмшив ээ?
-Аравдугаар ангиа төгсөөд МУИС-ийн геологийн ангид элссэн юм. Геологийн ангиа дvvргээд Ашигт малтмалын эрэл, геологийн зураглалын геологч инженер гэсэн мэргэжлийн диплом өвөртлөн, тэр зуныхаа эхээр Сэлэнгэ аймгийн Ерөөгийн САА-н нутаг Баянголын төмрийн хайгуулын ангиддагалдан инженер боллоо.
Тэнд ахлах инженер В.М.Филатовын удирдлага дор ажиллаж, хайгуулын ажлын нэг тайлан, хоёр төсөл бичсэн төдийгөөр геологчийн мэргэжлийн ажлаа цэглэсэн дээ.
Их сургуулиа төгсөхдөө “Монголын палеонтологийн судалгааны тvvхэн vе шат, ажлын vр дvн” сэдвээр дипломын ажил бичиж хамгаалсан. Vvний хvчинд Улаанбаатарт ирээд Монгол-Зөвлөлтийн шинжлэх ухааны академи дундын хамтын ажиллагааны гэрээ ёсоор Палеонтологийн экспедицид ажиллах болсон.
Дараа нь их сургууль, Палеонтологийн экспедицид ажилласан. Тэгээд удалгvй Ленинградын Улсын их сургуулийг дvvргэж, палеонтологчийн дипломтой болсон. Ё.Ханд, П.Нармандах, Р.Барсболд бид нар ШУА-ийн Геологийн хvрээлэнгийн Стратигрифи-Палеонтологийн тасгийн vндсэн бvрэлдэхvvн болж байлаа. Энэ сайхан хамт олны дунд орж Оросын олон эрдэмтэнтэй багш шавийн барилдлагатай болсноо их азтай хувь тохиол гэж боддог.

-Палеонтологийн шинжлэх ухаанд таны оруулсан хувь нэмэр их байх. Зах зухаас нь уншигчдад маань сонирхуулахгvй юу?
-Монголын палеонтологийн судалгааны нэгэн vе эхэлснээс хойш өдгөө 33 жил болж байна.
Энэ хугацаанд би Монголынхоо 33 говиор 99 удаа аялж, сайхан хvмvvстэй ажиллаж явлаа. Дээр нэрийг нь дурьдсан Р.Барсболд, Ё.Ханд, П.Нармандах бид хэд Монголын палеонтологийн шинжлэх ухааны галыг анх асаасан юм шvv дээ.
Судалгааны гурван чиглэлээр энэ 30 гаруй жилийн хугацаанд нөхөд маань шинжлэх ухааны докторын зэрэг хvртэцгээсэн. Мөн тус бvртээ 100 гаруй эрдэм шинжилгээний бvтээл бичиж хэвлvvлээд байна.
-Харин таны хувьд?
-Эрдэм шинжилгээний 70 гаруй бvтээл бичиж, Орос, Польш, Канад, Англи, Америкийн шинжлэх ухааны сэтгvvлvvдэд хэвлvvлээд байна. Мөн Монголын “Хvvхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийн хоёрдугаар ботид хамтран зохиогчоор оролцсон.
Монголын палеонтологийн сургалтын 1:2500000-ийн машстабтай зураг зохиож хэвлvvлсэн. Энэ зургийнхаа анхдагч дэвсгэр дээр Дэлхийн унаган байгалийг хамгаалах сангийн шугамаар Монголын палеонтологийн голлох олзворт газрын байрзvйн зураг 1:500000 машстабтай давхар зураг зохиож хэвлvvллээ.
-Динозаврын тухай баримтат кино хийсэн гэл vv?
-Монгол Улсын Урлагийн гавьяат зvтгэлтэн О.Уртнасан гуайн санаачилгаар “Элэр цагийн ертөнц” шинжлэх ухааны баримтат кино, мөн англи хэлээр гадаадад сурталчилгааны зориулалттай “Учирсан ертөнцийн тvvх” нэртэй динозаврын тухай тvvхэн баримтат кино хийсэн.
-Судалгааны явцад нээж олсон ховор нандин олдворуудынхаа талаар ярихгvй юу?
-Би Монгол-Польшийн, Монгол-Зөвлөлтийн, Монгол-Америкийн палеонтологийн хамтарсан экспедицvvдэд оролцон ажиллаж байсан. 1971 оны наймдугаар сарын 12-нд Польшийн палеонтологчидтой говьд ажиллаж байхдаа өнөөг хvртэл дэлхийд ганц гэж албан ёсоор нэрлэгдэж байгаа, барьцалдан ноцолдсон чигээрээ vхсэн хоёр өөр төрлийн динозаврын бvтэн араг ясыг олсон юм. Тэр олдвор маань одоо Америкийн Байгалийн тvvхийн музейд хадгалагдаж байлаа.
Мөн 1973 онд Оросын палеонтологич В.П.Твердохлебов даргатай ангид ажиллаж байхдаа сегнозавр, эрникозавр гэдэг холимог тэжээлтэй, Азийн унаган динозаврын ясыг малтаж авсан.” Эдгээр олдвортоо өөрөө нэр өгч, шинжлэх ухааны хvртээл болгосон доо. Дараа нь Америкийн палентологичидтой хамтран судалгаа хийж, нисдэггvй далавчгvй шувууны хөгжлийн анхны улбаа болох Мононикас гэгч амьтныг нээсэн. Эдгээр динозаврын судалгаанд миний 14 жилийн хvч хөдөлмөр шингэсэн дээ. Дээрх гурван төрлийн динозавр надтай мянгад ганцхан тохиох ховорхон газар тааралдсан гэж боддог.
Энэ ажлуудынхаа талаар бичсэн нийтлэлээ Англи, Орос, Америк, Канад зэрэг улсын шинжлэх ухааны сэтгvvлvvдэд хэвлvvлсэн. Vvний хvчинд би Олон улсын динозавр судлалын нийгэмлэгийн гишvvн, динозавр судлалын эксперт 170 хvний дотор багтсан шvv.
-Ингэхэд Монголын нутаг дэвсгэрээс хэчнээн динозаврын яс олдсон юм бол?
-Монголыг судалсан палентологийн судалгааны 80 жилийн тvvхэнд 49 шинэ динозаврыг дэлхийн шинжлэх ухаанд нээсэн. Vvнээс Р.Барсболд долоог, би зургааг, vлдсэн гучин зургааг нь таван улсын 11 эрдэмтэн нээсэн юм. Миний хувьд динозаврын булчингийн функцийн анатомийг голлон судалдаг.
-Энэ талаараа тодруулахгvй юу?
-1991 онд Москвагийн палеонтологийн хvрээлэнд докторын зэрэг хамгаалахдаа динозаврын судалгаа хийгээд ясан дээр нь 12 төрлийн булчинг ялгаж, шувууг төрvvлсэн жижиг махчин динозаврын хөдөлгөөний анатомийн vндэслэлийг боловсруулж, бvлээн цустай байсан гэсэн vндэслэл гаргасан.
Энэ vндэслэлээ гаргахдаа жижиг махчин динозаврууд нь имжтэй адил хөдөлгөөн хийдэг байсан гэсэн онолын шинэ концепци дэвшvvлсэн юм.
-Та Байгалийн тvvхийн музейн анхны захирлаар ажиллаж байсан байх аа?
-1991 онд Улсын төв музейг татан буулгаж, академиас Байгалийн тvvхийн музейн анхны захирлаар нь намайг томилсон юм. Тэнд гурван жил ажиллаад 1994 оноос МУИС-д багшилж эхэлсэн. Ажиллах хугацаандаа хоёр сурах бичиг, гарын авлага, нэгсэдэвт зохиолууд бичлээ.
Мөн “Дэлхийн геологийн хөгжлийн тvvхэн товчоон”, “Далайн сээр нуруугvй амьтдын палеонтологи”, А.Амаржаргалтай хамтран “Шим мандал дахь палеоэкологи тафономийн vндсэн асуудал”, “Монголын дээд сэрдийн хурдац бvхий Бурхант хэмээх газраас олдсон жижиг махчин динозаврын шинэ төрөл-Ачиллобаатар гилантикус” гэсэн динозавр судлалын бvтээлvvдээ гаргаад байна.
-Таныг Кембрижийн их сургуулиас алтан медаль хvртсэн гэж сонссон юм байна?
-Английн эзэн хааны нэрэмжит Кембрижийн их сургуулийн “Kings college chapel” сургуулиас XXI зууны дэлхийн шилдэг эрдэмтэд Христийн мөргөлийн сvмийн чулуун дуганы дvрс бvхий хvндэтгэлийн алтан медаль гардуулсан юм.
Энэ хvндэт медалийг 2003 онд надад олгосон. Мөн XXI зууны шилдэг хоёр мянган эрдэмтнийг багтаасан “XXI зууны хэн нь хэн бэ?” номд миний намтар, 1977-1999 оны хооронд бичсэн 17 бvтээлийг дурьдсан байна билээ. Энэ номд миний хамт Монголын долоон эрдэмтний намтрыг багтаасан. Миний тухай “А.Пэрлээ шинжлэх ухаанд зургаан төрлийн vлэг гvрвэл, нэг бэсрэг баг имфра отряд гурван язгуур, гурван овгийн дөрвөн төрөл, дөрвөн зvйл динозавр нээсэн” гэж бичсэн байна лээ.
-Саяхан Английн гурван их сургуулийн урилгаар очиж, лекц уншсан гэл vv. Явсан газрынхаа сонин хачнаас хуучлахгvй юу?
-Өнгөрсөн хоёрдугаар сард Английн байгалийн тvvхийн музей болон Портмусын их сургууль, Бристолийн их сургууль, Кембрижийн их сургуулийн урилгаар 17 ангид очиж, судалгааны явц, олдворуудынхаа талаар 40 минутын лекц уншсан.
Зардлыг маань Улаанбаатарт суугаа Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Хатан хааны Онц бvрэн эрхт Элчин сайд Кристофер Осборне, Английн Геологийн нийгэмлэгийн “Carry Foundation”-аас гаргасан л даа. Англи орноор арав хоног аялах хугацаандаа оюутнуудад лекц яриа хийж, 1000 гаруй миль газрыг туулсан.
Аялал маш сонирхолтой болсон. 1209 онд vндэслэн байгуулсан дэлхийн анхны их сургуулийн нэг Кембрижийн их сургуулийн “Kings collage chiapple” Христийн мөргөлийн сvмд очиж хуралд нь суун, хорын дуулалтай хамтдаа рашаан хvртлээ. Мөн намайг Кембрижийн их сургуулийн Христийн коллежийн хоёрдугаар байрны 14 тоот өрөөнд оруулсан.
Энэ өрөөнд 1840-1842 оны vед Чарльз Дарвин бvтээлээ туурвиж байсан юм билээ. Vvнд нь их олзуурхсан шvv. “Танд зочид буудлын өрөөнд байрласнаас сонин байх болов уу” гэж тэд хэлж байсан. Тэр өрөөн дотор байрлах номын шvvгээнд хэдэн мянган ном, дөрвөөс зургаан зуун жилийн өмнөх судрууд өрөөстэй байна билээ. Камин зуухны дээд голд “Darwin loves уои”гэж алтан vсгээр бичсэн нь нvдэнд содон тусч байсан.
Энэ өрөөнд одоо Кембрижийн их сургуулийн Байгаль судлалын музейн ерөнхий захирал Дарвины шавь Давид Норман гэдэг профессор ажиллаж байгаа гэсэн.
Тэр өрөөнд хvний хэрэгцээт бvх зvйл байдаг юм билээ. Vvнээс гадна өглөө бvр Дарвины зоогийг надад өгч байсан. Энэ бvхэн надад хэзээ ч мартагдашгvй сайхан дурсамжийг төрvvлсэн дээ.

Р.Сарангэрэл  Монголын мэдээ

Сэтгэгдэл:


tereer delhiin shildeg 1000 erdemtenii toond orson baidag bilee, tvvnii hvv ni geologist manai angijaw bsan ym
harin tvvntei bi biychilen hed hed uulzaj bsan,.. ingehed geo-paleontology-iin hvreelen gej bii tegnd Barsbold guai Perenlee guaig 2 ajilladaggvi oor hvmvvs bii,...
minii huwid 11 say jiliin terteeh seer nuruutanii hipparion geed aduunii owog deedes boloh amitaniig mongold anh olson tow asi zvvn omnod asid togtoogdoj bsan enehvv amitanii tuhai hytad-d shar moron mon kasakstand sudalgaa ywagdaj bsan ym bilee
akdemchid-iin eldew hariltsaanii ywdaluulaas bolood uragsh muutai bdag ajil maani paleo-environment gesen chigleld gants ch bolow asuultand hariult ogno gedegt itgedeg dee
Бичсэн: g84 цаг: 10:14, 2009-01-11 | Холбоос | |


Гайхалтай.
Боломжтой бол зураг нэмж оруулж байхыг хүсэх, гуйх гэсэн юм. Пэрлээ гуайн зохиол бүтээлтэй танилцахсан.
Бичсэн: Melody цаг: 23:18, 2009-01-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax