2009-01-10
Ч.Сэндэм: Миний бvтээлvvд гvйцэтгэл, өнгө, дизайны хувьд дэлхийн хэмжээнд хvрсэн

Ч.Сэндэм: Миний бvтээлvvд гvйцэтгэл, өнгө, дизайны хувьд дэлхийн хэмжээнд хvрсэн

Энэ удаагийн “Алаг шагай”-н зочноороо хувцасны зураач, дизайнер Чойжамцын Сэндэмийг урилаа.

-Та дэлхийд алдартай Москвагийн нэхмэлийн академийг төгссөн гэл vv?
-Би дөрөвдvгээр ангид байх vеэсээ л элдэв янзын хувцастай хvн зурж эхэлсэн л дээ. Энэ vед надаас хvмvvс “Чи том болоод ямар мэргэжилтэй болох вэ” гэж асуудаг байлаа. Би хариуд нь ямар ч эргэлзээгvйгээр “хувцасны зураач болно” гэж хариулдаг байсан. Сурагч байхдаа дөрвөн жил орчим Хvvхдийн ордны зургийн дугуйланд суралцсан л даа. Тэгээд хvсэл мөрөөдлөө биелvvлэхээр Москвадочиж, нэхмэлийн академид суралцахаар шалгалт өгсөн.

-Ямар хичээлvvдээр шалгуулж байв даа?
-Зураг, гvн ухаан, философи, гадаад хэл, уран зохиолын хичээлээр шалгалт өгч байсан. Баргийн хvн очиж шалгалт өгдөггvй сургууль л даа. Харин би аав, ээж хоёрынхоо дэмжлэгтэйгээр энэ сургуульд суралцах боломжтой болсон юм. Ийм нэр хvндтэй сургуулийг төгссөндөө их бахархдагдаа.

-Энэ сургуулийг дизайнер Соёлмаа төгссөн байх аа?
-Тийм шvv. Соёлмаа Дvрслэх урлагийн дунд сургуулийг төгсөөд очиж суралцсан. Мөн Саранчимэг, Жаргалсайхан зэрэг арав гаруй дизайнер энэ сургуулийг төгссөн. Одоо хоёр гурав нь л мэргэжлээрээ ажиллаж байна. Зарим нэг нь Монголд ираэд хөл алдаж л явах шиг байна.

-Ажлын гараагаа хаанаас эхлэв. Хийж бvтээхийн хvслээр жигvvрлэсэн хvн Москвагаас ирсэн байлгvй?
-1985 онд сургуулиа төгсч ирэхдээ би нэг сартай хvvхэдтэй байсан л даа. Хvvхдээ гурван cap хvрэнгvvт л Шилмэл загварт дизайнераар орсон. Залуу насныхаа эрч хvчинд сайн ажиллаж, гадаадын загварын сэтгvvлд магтуулан бичvvлж байлаа. Багш нарын маань өгсөн мэдлэг энэ бvгдэд их тус болсон. Дээр нь би өөрөө ч их хичээсэн. Дараа нь 1987-1993 онд “Арьс” импекст хувилалтын инженер гэсэн орон тоон дээр ажилласан. Тухайн vед дизайн гэж ярьдаггvй байлаа шvv дээ. Энд ажиллах хугацаандаа би 300 гаруй загвар бvтээсэн. Хамгийн азтай нь савхины vйлдвэрт маш сайн бааз суурин дээр ажилладаг байлаа.

-Анхны загварын сэтгvvлд ажиллаж байсан гэл vv?
-Худалдаа аж vйлдвэрийн тэнхимтэй хамтран анхны загварын сэтгvvлийг гаргалцаж байсан. Энэ ажилдаа би их дуртай, сэтгэл хангалуун байсан шvv.

-”Говь” компанид ажиллаж байсан vеэ дурсахгvй юу?
-1996-1997 оны хооронд ганцхан жил л ажилласан. Энэ хугацаанд чамлахааргvй их зvйлийг бvтээж, 260 орчим ноолууран хувцасны загвар бvтээсэн. Одоо ч миний загварууд олны хvртээл болж, тус компанийн дэлгvvрvvдээр зарагдсаар байдаг.

-Анхны “Гоёл” наадмыг зохион байгуулалцаж, бас шагнал хvртэж байсан байх аа?
-Тийм шvv. Энэ vе санаанаас огт гардаггvй юм. Харин 1997 онд “Гоёл” наадмаас ноолууран болон торгон дээр зурсан хувцсаараа анхны шагналаа хvртэж байсан.

Торгон дээр зурах урлагаа Швейцариудаар заалгасан

-Таныг торгон дээр зураг урлах урлагийг Монголд анх нэвтрvvлсэн гэлцдэг. Энэ эрдмийг хэнээс өвлөж сурсан хэрэг вэ?
-”Арьс импекст” ажиллаж байх vедээ 1993 онд Швейцариудаар заалгасан. Манайхаас арьс авдаг хvмvvс байсан юм л даа. Ер нь торгон дээр зурах урлаг бол Швейцарь технологи байгаа юм.

-Таны урласан өвөрмөц зураг бvхий торгон алчуурууд тань их гvйлгээтэй байдаг юм билээ?
-Том, жижиг гээд янз бvрийн хэмжээтэй маш олон төрлийн алчуур хийсэн. Дотоод, гадаадынхан, эрэгтэй, эмэгтэй гэлтгvй миний алчуурыг их сонирхож, худалдаж авдаг.

-Нислэгийн компанийнхан таны хийсэн алчуурыг олноор нь захиалж авдаг гэл vv?
-Хамгийн сvvлд “Изинес эйрвэйз” нислэгийн компани бvх vйлчлэгч нартаа миний алчуураас авсан. Рекламны самбар дээр авахуулсан зурган дээрээ миний алчуурыг зvvсэн байна лээ. Одоо дахиад л загварын алчуур хийж байгаа. Мөн “Ив Роше” компанийн бvсгvйчvvд надаас тус бvртээ таван алчуур авсан. Тvvнийгээ өдөр бvр сольж зvvдэг.

-Зөвхөн алчуур гэлтгvй хувцас ч бас урладаг юм аа даа?
-Даашинз, цамц хийсэн. Цаашид хөдөлгөөнтэй гоёмсог загварын хувцас хийхээр төлөвлөөд байгаа.

-Ингэхэд зөвхөн торгон дээр зурдаг хэрэг vv?
-Өөр материал дээр зурахаар нэг л авцалддаггvй юм. Торгон дээр л зурахаар их гоё болдог.

-Будгаа хаанаас авдаг юм бэ?
-Германаас авдаг. Нэг жижиг будаг гэхэд л дөрвөн евро байх жишээтэй. Ер нь торгоны олон төрлийн будаг байдаг л даа. Миний хувьд аль vнэтэйг нь сонгож хэрэглэдэг. Уран бvтээл болоод өөрийгөө хvндлээд vнэтэй будаг авдаг.

-Тэгвэл уран бvтээлдээ их мөнгө зардаг байх нь ээ?
-Маш их мөнгө зардаг. Мөнгө төгрөгөөс гадна амьдралынхаа ихэнх цагийг би уран бvтээлдээ зориулдаг даа. Vvндээ ч их сэтгэл хангалуун явдаг.

Франц, Герман, Японд vзэсгэлэнгээ гаргасан

-Гадаадын хэд хэдэн оронд vзэсгэлэнгээ гаргасан гэсэн байх аа?
-Франц, Герман, Япон, Солонгос, Энэтхэгт vзэсгэлэнгээ гаргасан. Одоо Швейцарьт гаргахаар төлөвлөөд байгаа.

-Өндөр хөгжилтэй улс орнуудад vзэсгэлэнгээ гаргахад их хэмжээний мөнгө шаардагддаг гэдэг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?
-Найз нөхөд тусалж, дэмжинэ. Мөн өөрөө зохицуулна. Vзэсгэлэндээ өөрийн усан будгаар бичсэн импорсолист чиглэлийн зурагнуудаа тавьдаг. Энэ чиглэлээр бvтээл туурвидаг манайдаа мундагт тооцогддог нэг залуу миний vзэсгэлэнг ирж vзээд “Би өөрийгөө энэ чиглэлд нэгдvгээрт тавьдаг байлаа. Гэтэл таны хажууд би vнэхээр бvдгэрч байна” гэж хэлсэн шvv. Төрийн соёрхолт зураач Ц.Саранцацралт ч миний зургуудыг хараад юу ч хэлж чадахгvй байсан. Өнөөдөр би юунд сэтгэл хангалуун байдаг гээч.

-Юунд тэр вэ?
-Миний бvтээлvvд гvйцэтгэл, өнгө, дизайны хувьд дэлхийн хэмжээнд хvрсэн гэж бардам хэлж чадна. Тиймээс ч бvтээлийг маань Япон, Америк, Франц хvмvvс худалдаж авч байна. Хийсэн бvтээсэн зvйлийг минь зөвхөн монголчууд гэлтгvй харь vндэстний хvмvvс таашаан хvлээн авч байгаад их баярладаг даа.

-Таны бvтээлvvд эзэндээ их орлого оруулдаг гэж ойлгож болох нь ээ?
-Бvтээлээ зарна, захиалга авна, хувцас оёно. АНУ-ын ЭСЯ-ныхан, консул нь надаас олон бvтээл авдаг байсан. Олон ч жил миний уран бvтээлийг дэмжсэн. Найз нөхөд маань ч тэнд ажилладаг. Ер нь миний ажил, тухайлбал, vзэсгэлэн гаргах ажил аяндаа л бvтчихдэг юм. Гэхдээ нэг зvйлийг онцолж хэлмээр байна. Миний хувьд ашиг харж, уран бvтээл хийдэггvй. Өөрөөр хэлбэл, бvтээлээ туурвиж байх vед нvдэнд мөнгө огт харагддаггvй.

“Энэ Сэндэм ямар ч шуналгvй сонин хvн шvv?

-Зах зээлийн ороо бусгаа vед олонхи хvн эзэмшсэн мэргэжлээсээ “урвасан” шvv дээ?
-Миний хувьд бvх насаараа л дизайнаа хөөсөн. Академид долоо, найман жил нухлуулсных хэзээ ч дизайндаа vнэнч vлдэнэ гэж боддог. Өөрийн vзэл бодолдоо тууштай шvv. Мөн амьдралдаа шуналтай байж vзээгvй.

-Хvн бvхэнд тодорхой хэмжээний шунал байж л таарна даа?
-Надад ерөөсөө байдаггvй юм. Найзууд маань “Энэ Сэндэм ямар ч шуналгvй сонин хvн шvv” гэцгээдэг. Саяхан Францад явж байтал хvмvvс намайг vнэртэй ус аваач гэж байна. Би яах юм бэ гээд оронд нь хэдэн ширхэг торгоны будаг авсан.

-Таныхаар мөнгө гэж юу вэ?
-Амьдралын баталгаа, эрх чөлөө гэж хэлж болох юм. Мөнгийг барих хэрэгтэй. Харин мөнгөнд баригдаж болохгvй. Тэгээд ч мөнгөөр хэмжигддэггvй зvйл хорвоод их байна шvv дээ.

-Ингэхэд та хэр олон найзтай вэ?
-Янз бvрийн төвшний, салбарын найзууд бий. Хvнийг огт ялгадаггvй. Залуухан, баян найз хvvхнvvд ч олон байдаг. Хvн ер нь өөрөөсөө дээд зиндааны хvнтэй нөхөрлөвөл зvгээр юм шиг санагддаг л даа.

-Яагаад тэр вэ?
-Дагаад дээшилнэ шvv дээ. Цаст уулын хажуу дахь нуур цасны усаар хооллодог гэсэн vг байдаг биз дээ.

-Та ер нь хэр олон шагнал хураасан бэ?
-Сэргэлэн байсан бол янз бvрийн шагнал авах л байлаа. Гэхдээ надад шагнал хэрэггvй ээ. Амьдралаас хэрэгтэй ганц сайхан зvйлээ би олоод авчихсан.

-Тэр нь юу юм бэ?
-Миний номын багш.

-Та бясалгалаар хичээллэдэг байх нь ээ?
-Найм дахь жилдээ йог, бясалгалаар хичээллэж байна. Хоёр ч удаа Энэтхэгт очиж, сургалтад нь суусан.

-Өдөрт хэдэн цаг бясалгадаг вэ?
-Тогтмол хоёр цаг.

-Бясалгал таны амьдралд ямар өөрчлөлтийг авчрав?
-Бясалгал хийсэн цагаас хойш миний уран бvтээл их чөлөөтэй, өнгөтэй, хязгааргvй, ер бусын болсон. Мэдрэмж минь ч өссөн. Сvvлийн vед барууны хөгжилтэй орнуудын хvмvvс йог, бясалгалын ач холбогдлыг олноороо мэдэрч, хичээллэж байна. Бясалгал гэдэг их агуу зvйл. Сэтгэл хөдлөл, өвчин зовлон, стресс бvгдийг бясалгалаар гаргаж болдог.

-Монголын дизайнеруудын бусад орны уран бvтээлчдээс ялгарах онцлогийн тухайд юу хэлэх вэ?
-Мэргэжил, чадвараараа дутах зvйл огт байхгvй. Нэг удаа би ийм улсад дизайнер болж төрсөндөө харамссан шvv.

-Яагаад тэр вэ?
-Андрей Кимийн тоглолтыг vзээд тэр. Тvvний бvтээлvvдийн дайтай, тэрнээс илvvг ч хийх чадалтай дизайнер манайд олон байгаа шvv дээ. Хөгжилтэй улс орнууд хvмvvсээ тэгж сурталчилж, гаргаж чадаж байгаад нь харамссан хэрэг.

-Тэгвэл гадаадад амьдарч, хvчээ сорих гэж оролдож байв уу?
-Америк явах боломж надад маш их байсан. Гэхдээ би хvсээгvй. Эх орондоо хайртай болохоор тэр л дээ.

-Бvтээлийнхээ санааг яаж олдог вэ?
-Толгойд байнгын шинэ санаа байж байдаг. Тэгээд л санаснаа шууд усан будгаар зурна. Мөн даавуун дээр бичдэг. Тvvнээс биш хар зураг хийдэггvй.

Дизайнер болоогvй бол балетчин болох байлаа

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Гэрэл зураг авах дуртай. Ялангуяа модны зураг авах их дуртай. Төрөл бvрийн жижиг тоглоом цуглуулдаг. Мөн балетын дугуйланд хичээллэж байна. Манай монгол эмэгтэйчvvдэд 40 нас хvрэхээрээ л авгай болчихдог дутагдал бий. Гэтэл Европын хөгшчvvд нь 60 нас гарсан ч ганган дэгжин хэвээрээ, ид гялалзаж явдаг шvv дээ. Миний хувьд сонирхогчдын балетын студид хичээллэдэг. Өөдрөг сэтгэлтэй, цоглог эмэгтэйчvvд энэ студид олон бий.

-Хэрэв та дизайнер болоогvй бол?
-Балетчин болох байсан болов уу. Гэхдээ ингэж төсөөлж байгаагvй юм байна шvv.

-Сvvлийн vед манай дизайнерууд европ хэв маягтай хослолууд, vндэсний хувцас их өмсөх болж?
-Энэ талаар би судалгааны ажил хийж байсан л даа. Гэхдээ vндэсний хэв маягийг нь хэт их оруулбал хуулбар болчихно шvv дээ. Харин багахан хэсгийг донжтой оруулж өгвөл илvv гоё харагддаг. Би ер нь сvvлийн vед хувцас хийхгvй байгаа л даа. Хийвэл ноолууран хувцасны дизайн л хийх дуртай.

-Ажиглаж байхад та эрvvл мэнддээ их анхаардаг юм аа даа?
-Гоо сайхнаас илvv эрvvл мэнддээ анхаардаг. Зөв хэмнэлээр амьдарч, эрvvл хvнс хэрэглэхийг хичээдэг. Бас би энэ дэлхий дээр яагаад хvн болж төрсөн юм бол доо гэж их боддог.

-Тэгээд ямар хариулт олов доо?
-Уран бvтээлч болсныхоо хувьд хvмvvст гэрэл гэгээтэй зvйлийг өгөх ёстой гэдгээ ухаарсан.

Р.Сарангэрэл
2007.06.22 Монголын мэдээ

Сэтгэгдэл:


torgon deer zursan alchuuruudiig uzej baisan yum baina, tegeed bugdiig ni l avmaar sanagdaj baisan shuu
Бичсэн: Injidee цаг: 16:00, 2009-01-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax