2009-06-09
АМИНДЭМИЙН ДУТАГДЛААС ХЭРХЭН ГАРАХ ВЭ

Таны нойр хүрч, бие сулран, амархан уурлаж, анхаарал сулран, мартамхай болж, ойр ойрхон ханиад хүрч, нүд амархан цуцаж бүрэлзэн, арьс хуурайшиж, батга гарч, уруул хагаран, үс салаалан, хугарч их хэмжээгээр унаж, шарх сорви эдгэрэх нь удаж, өчүүхэн төдий цохигдоод л хөхрөлт үүсэж байна уу. Тэгвэл танд хэрэгтэй мэдээллийг эмч мэргэжилтнүүд хүргэж байна.

 Аминдэм буюу витаминыг тэжээллэг, хоол хүнс хангалтгүйгээс үүссэн эмгэгийг эмчлэхэд, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг. Хүний биед ямар төрлийн витамин дутагдсанаас шалтгаалан янз бүрийн эмгэгшлийн шинжүүд илэрдэг байна. Энэ нь хүндэрсэн тохиолдолд биеийн дархлаа суларч, бодисын солилцоо алдагдан, халдварт өртөмхий болдог. Мөн витаминийг хэтрүүлэн хэрэглэх нь ч хортой гэнэ. Зөвхөн тохиромжтой хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд аминдэм бидний биед үр дүнгээ өгөх нь. Дийлэнх витамин нь хор багатай боловч хэт удаан хугацаагаар, их хэмжээгээр хэрэглэвэл эмгэгшил үүсч, ноцтой гаж нөлөө үзүүлж болзошгүйг зориуд анхааруулах нь зүйтэй болов уу. Энд витамин А, Д, В6, С зэргийг дурьдаж болох нь.

Бид витаминыг ихэвчлэн эм бэлдмэл хэлбэрээр хэрэглэж биедээ шингээдэг. Тэгвэл зарим витамин өөрсдөө бие махбодид үүсдэг байна. Тухайлбал, арьсанд хэт ягаан туяаны нөлөөгөөр витамин Дүүсдэг. Хүний бүдүүн гэдсэнд В бүлгийн витаминууд бага хэмжээгээр нийлэгждэг байна. Ингэхэд яагаад хүний биед витамин дутагддаг юм бол. Мэргэжилтнүүдийн яриагаар бол  биед шингэж буй хоол тэжээлийн витамины агуулга бага байх, хоол тэжээл бие махбодид муу шимэгдэх, бие махбодийн витамины хэрэгцээ ихсэх, бие махбодид витамины нийлэгжилт муу явагдах зэрэг шалтгааны улмаас  хүний биед витамин дутагддаг байна.

Өнөөдөр Монголд худалдаалагдаж буй В-гийн төрлийн зарим нэг витамины талаарх мэдээллийг хүргэе. Витамин В-Денк: Найрлаган дахь витамины агууламж хамгийн өндөр, өдөрт нэг ширхгийг уухад л хангалттай. Шахмал хэлбэртэй энэ бэлдмэлд В1, В6 агуулагдсан тул мэдрэлийн эмгэгүүд, янз бүрийн шалтгаант толгой өвдөлтүүд, өрхины хордлогоос үүсэх нейхопати, чихрийн шижингийн шалтгаант нейропати, шэмтлийн шалтгаант мэдрэл дарагдал, бүслүүр үлд зэрэг вирусын халдвар, оюуны ачаалал ихтэй хүмүүс хэрэглэж болох нь. Витамин-В-12: Арьсан доор, булчин, судсанд тарьж хэрэглэхэд зориулсан витамины бэлдмэлийг хоол тэжээлээр эмчлэгдэх боломжгүй Витамин-В-12-ийн дутагдлын үед хэрэглэдэг.Энэ итамины дутагдал нь хорт цус багадалт, Аддисоны цус багадалт, Бромерийн өвчин, настангуудын тэжээлийн доройтол, хоол тэжээлийн хомсдол, гэдэсний өвчнүүд, ходоодны мэс заслын улмаас гэдэсний дамжуулах үйл ажиллагаа саатах  үед ажиглаглана. Мөн ядарч цуцах, нүүр цонхийж цайх, хөл, гарын хуруу бадайрч ирвэгнэх, гуйвах, биеийн хүчний ажлын чадвар буурах зэрэг шинж тэмдэг ажиглашдвал та Витамин-В-12-ийн дутагдалд орсон эсэхээ мэдэхин тулд эмчид хандаарай.


Бичсэн: SARAAHAI | цаг: 12:49 | ERUUL MEND
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: