2009-09-30
Ханиад томуунаас хол баймаар байна уу

“Амьсгалын замын халдвар нь амьдарч буй орчин, нийгмийн нөхцөл байдал, амьдралын хэв маяг, түвшнээс үл хамааран тархдаг халдвар. Өөрөөр хэлбэл, энэ халдварыг бидний хэн нь ч тусахгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс ч амьсгалын замын халдвар бусад халдварын дотор тэргүүн байрыг эзэлж байна” гэж Актависийн эмч төлөөлөгч, анагаахын ухааны магистр Б.Мандирмаа ярьан юм. Хүйтэн эрүүний улирал эхэлж байгаа энэ цаг үед ханиад томуунаас өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хэрхэн хамгаалах талаарх түүний зөвлөгөөг уншигчиддаа хүргэе.

Тоос шороог найтаах, нулимс гоожуулах байдлаар гадагшлуулдаг

Амьсгалын замын халдварыг амьсгалд оролцдог эрхтнүүд буюу амьсгалын замын аль хэсгийг хамарч байгаагаас нь шалтгаалаад  амьсгалын дээд замын буюу хамар, залгиур, гүйлсэн булчирхай, хамрын хөндий, дунд чихний үрэвслийн, амьсгалын доод замын буюу төвөнх, мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, уушигны үрэвслийн халдвар гэж ангилдаг. байна. Амьсгалын эрхтний хамгаалах тогтолцоонд  хамрын хөндий, мөгөөрсөн хоолойн бүтцийн онцлог зохион байгуулалтаас эхлээд гуурсан хоолой, уушгины өвөрмөц дархлалын урвал ордог аж. Тухайлбал, хамрын хөндий  агаарыг шүүж цэвэрлэн, хүйтэн агаарыг бүлээсгэн, халуун агаарыг хөргөн, хуурай агаарыг чийглэн гуурсан хоолой руу дамжуулдаг. Мөн хортой бодисыг саармагжуулахаас гадна гаднаас орсон тоос шороог найтаах, нулимс гоожуулах байдлаар гадагшлуулдаг байна.Тэгвэл гуурсан хоолой шүүрэл ялгаруулж, ялгарсан шүүрэлтэй гаднаас орсон тоос шороог гуурсан хоолойн идэвхтэй хөдөлгөөн, тусгай эсүүдийн тусламжтай гадагш ялгаруулдаг.  Харин гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхитын үед гуурсан хоолойн энэ шүүрлийн ялгарал ихэсч, найрлага нь өөрчлөгдөн өтгөрч зуурамтгай болно. Ийм өтгөн шүүрэл гадагшилж чадахгүйгээс гуурсан хоолойд хуралдан агаар дамжуулах замыг нарийсган бөглөснөөр агаарын урсгалд саад учруулан амьсгалах үйл ажиллагааг хямруулдаг аж.

Нян, вирус, мөөгөнцрийн аль нь ч байж болно

Амьсгалын замын халдвар үүсгэгчид нь нян, вирус, мөөгөнцрийн аль нь ч байж болох нь. Нянгийн халдвар нь вирусын халдвар буюу бидний хэлж заншсанаар ханиад томууны дараахь хоёрдогч халдвар болон үүсдэг байна.Үүнээс гадна тоос шороо, утаа тортог амьсгалж буй агаартай уушигт орж, өвчин үүсгэх шалтаг болдог гэнэ. Даарч хөрөх, агаарын бохирдол, хоол хүнс аминдэм дутагдах, нойр дутуудаж ядрах үед бие махбодид чимээгүйхэн амьдарч байсан өвчин үүсгэгчид идэвхжих, эсвэл гаднаас өвчин үүсгэгчид биед нэвтрэн орсноор хүн өвчилдөг байна. Ялангуяа өвөл, хавар намрын улирал солигдох үеийн агаарын хэмийн харьцангуй өндөр хэлбэлзэл, аминдэм, хоол хүнсний дутагдлаас болж өвчлөл харьцангуй өсдөг аж.


Эмчилгээ хийхгэхгүй удвал…

Гуурсан хоолойн ханын эсүүд үйл ажиллагаагаа гүйцэтгэх чадваргүй эсүүдээр солигдон сорвижиж, удаан хугацаагаар үргэлжилдэг цэртэй ханиалгалттай архаг өвчин болон даамжирна. Хүүхдэд хамгаалах тогтолцоо бүрэн хөгжөөгүй, хамар жижиг богино, мөгөөрсөн хоолой юүлүүр хэлбэртэй нарийн байдгаас амархан үрэвсэн нарийсч, амьсгалыг нь хүндрүүлдэг. Мөн бодисын солилцоо эрчимтэй явагддагаас хүчилтөрөгчийн хэрэгцээ насанд хүрэгсдийнхээс илүү байдаг тул амьсгалын дутагдалд амархан ордог байна.

Ямар эм бэлдмэл хэрэглэх вэ


Ханиалга нь амьсгалын замын өвчнүүдийн үед хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг буюу хамгаалах рефлекс аж. Ингэхдээ ханиалгын төв сэрэлд орсноос ханиана. Мөн бронх, цагаан мөгөөрсөн хоолойн салст цочирсноос ханиалга үүсдэг гэнэ. Ханиалга дарах эмүүдэд кодейн, бронхоцины сироп, либексин зэрэг эм ордог байна. Амьсгалын замын өвчнүүдийн үед вирусын эсрэг бэлдмэл, бактерийн эсрэг антибиотик эмчилгээнээс гадна ханиалга намдаах болон цэр ховхлох, цэр шингэлэх эмүүдийг хавсруулан хэрэглэх шаардлагатай аж. Харин цэр ховхлох болон цэр шингэлэх бэлдмэлүүдэд бронхын салстад шууд нөлөөлж, булчирхайнаас ялгардаг цэрний зуурмаг чанарыг багасган, шингэлж, ховхроход хялбар болгож, ялгаралтыг хөнгөвчилдөг эмүүд ордог байна. Тухайлбал, цэр ховхлох бэлдмэлүүдэд, пертуссин, читамон, чигатуссин, терпингидрат, тарваган шийр, цэр шингэлэх бэлдмэлүүдэд, амброксол (муколизин), АЦЦ, бромгексин, мукалтин рхотг х
аниалга намдаах хамгийн сайн бэлдмэлд Демефан ордог байна. Хүйтний улирал хаяанд ирж, ханиад томуу болон түүний хүндрэлүүд ихэсдэг энэ үед  эмийн Актавис пүүсээс  цэр ховхлох болон шингэрүүлэх үйлдэлтэй, ялангуяа хүүхдэд хэрэглэхэд тохиромжтой гүзээлзгэнэ жимсний  амт, үнэртэй сироп хэлбэртэй эм  Муколизиныг  шинээр оруулж ирээд байгаа юм байна.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax